Сайжруулсан шахмал түлш 100 килограммын савлагаатай түгээгдэж эхэлсэн. Энэ нь иргэд болон борлуулагчдад зөөж тээвэрлэхээс эхлээд ихээхэн хүндрэл учруулах болжээ. Учир нь 25 кг-ын шуудай Хятадын хил дээр гацсанаас болж савлагаанд түр өөрчлөлт орж, 100 кг-аар савлаж зарахад хүрсэн байна.
Монголд сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудай үйлдвэрлэдэггүй. Тиймээс шуудай нийлүүлэх тендерийг “Тавантолгой түлш” компаниас нээлттэй зарлаж, БНХАУ-д захиалгаар хийлгүүлж буй юм.
Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдөр (2021.11.15)-ийн шуурхай зөвлөгөөн дээр энэхүү асуудлыг хэлэлцэж, шахмал түлшний шуудай дахин тасрахгүй талаар мэдээлэв. Өнөөдрийн байдлаар нийслэл шахмал түлшний 44228 тонн нөөцтэй байна.
Б.ЖАРГАЛ
Enhbaatar 2021-11-15 59.153.86.57
tulsh udurjin oroijin haigaad oldohgui bna
Зочин 2021-11-15 185.244.214.234
Манайхан дээд доодгүй сайхан залдаг болжээ. Монголд бензин дахиж хэзээч тасалдахгүй гэвэл итгэх үү? Харин тэрнийхээ оронд аятайхан гэмтэж сэвтээгүй шуудайгай хямд үнээр буцааж худалдаж авбал, Хятадаас хамаарал жаахан нь ч гэсэн багасгах л байхдаа.
Схд иргэн 2021-11-15 59.153.86.54
Үнэн бол сайхан л мэдээ бна түлш олдохгүй хүрэлцээгүй л бгаа шүү сүг дарга нараа
ЗОЧИН 2021-11-15 103.14.39.2
Ичмээр юм. Нэг муу шуудай, урдаас орж ирэх тав арван машины асуудлыг шийддэг олон хурган дарга нар, засгийн газартай улс чинь ирээдүй хөгжил энэ тэр ярих ямарч боломж алга. Улсаараа дампуурч байгаагын жишээг өдөр бүр үзүүлж байна. Бушуухан дуусаасай.
Зочин 2021-11-15 155.4.39.118
yadaj shuudaigaa uursduu hiihsen yanaaa ta min
123 2021-11-15 59.153.86.41
Түлш олдохгүй л байгаа юм даа.
хотын иргэн 2021-11-15 59.153.114.42
Хайшаа юм. Хятдуутай яриад юу ч болсон хил хаахгүй гээд тохирсон юм уу