"Шахмал түлшний шуудай дахин тасрахгүй"

Хуучирсан мэдээ: 2021.11.15-нд нийтлэгдсэн

"Шахмал түлшний шуудай дахин тасрахгүй"

"Шахмал түлшний шуудай дахин тасрахгүй"

Сайжруулсан шахмал түлш 100 килограммын савлагаатай түгээгдэж эхэлсэн. Энэ нь иргэд болон борлуулагчдад зөөж тээвэрлэхээс эхлээд ихээхэн хүндрэл учруулах болжээ. Учир нь 25 кг-ын шуудай Хятадын хил дээр гацсанаас болж савлагаанд түр өөрчлөлт орж, 100 кг-аар савлаж зарахад хүрсэн байна.

Монголд сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудай үйлдвэрлэдэггүй. Тиймээс шуудай нийлүүлэх тендерийг “Тавантолгой түлш” компаниас нээлттэй зарлаж, БНХАУ-д захиалгаар хийлгүүлж буй юм.

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдөр (2021.11.15)-ийн шуурхай зөвлөгөөн дээр энэхүү асуудлыг хэлэлцэж, шахмал түлшний шуудай дахин тасрахгүй талаар мэдээлэв. Өнөөдрийн байдлаар нийслэл шахмал түлшний 44228 тонн нөөцтэй байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж