Хуучирсан мэдээ: 2021.11.15-нд нийтлэгдсэн

МЭДЭГДЭЛ

АмЧам нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн бизнесүүд, тухайлбал манай гишүүн байгууллагуудын бизнесийн, хуулийн болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн үйл ажиллагааг хамгаалах, өргөжүүлэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллага билээ.

Бид сүүлийн үед бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоо эрс нэмэгдэж буй байдлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дамжуулсны дагуу нухацтай ажиглаж ирлээ. Ялангуяа даатгалын салбарт болж буй ердийн даатгагчийн эрхлэх даатгалын үйл ажиллагааг төрийн оролцоо бүхий Хариуцлагын даатгалын корпораци байгуулж, түүгээр дамжуулан явуулахаар хууль тогтоомжийн өөрчлөлтийг хэлэлцүүлж буй явдлыг хувийн хэвшилд тулгуурласан нээлттэй, өрсөлдөх чадвар бүхий бизнесийн салбаруудыг хөгжүүлэх, Монголд бизнес эрхлэх, чөлөөт зах зээлийг хөхиүлэн дэмжиж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чиглэсэн бодлогын эсрэг үйл явц болж буйд харамсаж байна.

Эдийн засгийн өсөлтийг хангах хүрээнд хүчирхэг хувийн хэвшлийг хөгжүүлэх нь АмЧам Монголын гишүүд, Монгол Улсын Засгийн газар болон бусад талуудын нийтлэг сонирхол эрмэлзэл гэдэгт гүнээ итгэж байна.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь гурван сая гаруй гишүүнтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази, Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази, Номхон далайн орнуудын Америкийн худалдааны танхимуудын зөвлөл байгууллагын гишүүн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж