Төр иргэдэд үзүүлсэн хөнгөлөлтөө үргэлжлүүлэх боломжгүй | News.MN

Төр иргэдэд үзүүлсэн хөнгөлөлтөө үргэлжлүүлэх боломжгүй

Төр иргэдэд үзүүлсэн хөнгөлөлтөө үргэлжлүүлэх боломжгүй

Төр иргэдэд үзүүлсэн хөнгөлөлтөө үргэлжлүүлэх боломжгүй

Цар тахлын нөхцөл байдалд иргэдийн эдийн засагт үүсэх хүндрэлийг тооцож, Засгийн газраас 2021 он дуустал тодорхой хөнгөлөлтийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байна. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх цар тахлын үед айл өрх, зарим аж ахуйн нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцахаар болсон талаар дуулгаж байв.

Нийт 123 мянга 800 аж ахуйн нэгж, 900 мянга гаруй айл өрх хамрагдсан бөгөөд төлбөрүүдийн санхүүгийн эх үүсвэрийг “Эрдэнэт үйлдвэр” хариуцаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгжийн бүтэн жилийн  цахилгаан, дулаан хогны мөнгийг хөнгөлөхөд 1.2 их наяд орчим төгрөгийг төр дааж байна. Харин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс энэхүү хөнгөлөлт дуусна. Гэтэл айл өрхүүдийн цахилгаан, дулаан, хог, шахмал түлшний хөнгөлөлтийг он гараад дахин зургаан сараар сунгах талаар судалж байгаа гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар талуудын байр суурийг хүргэж байна.

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРХХК: ХӨНГӨЛӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЭСЭХ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЭЛ ИРЭЭГҮЙ

2022 оноос айл өрх, зарим байгууллагад үзүүлж буй тог, дулаан, хогны төлбөрийн санхүүжилтийг дахин үргэлжлүүлэх талаар тус үйлдвэрээс тодруулахад “Хэрэв хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр судалж байгаа бол эхлээд манайд мэдээлнэ. Одоогоор бидэнд ирэх оны цахилгаан, дулаан, хогны мөнгөний санхүүжилттэй холбоотой албан бичиг, мэдэгдэл ирээгүй. Засгийн газраас судалж байж магадгүй. Гэхдээ албан ёсны яриа одоогоор алга. Сүүлийн хагас жилд нийтдээ нэг сая 116 мянган хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгаан дулаан, уурын төлбөрт 493.8 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас санхүүжүүлж байна” гэлээ.

САНГИЙН ЯАМ: АЙЛ, ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ИРЭХ ОНД ХЭРЭГЛЭЭНИЙ ТӨЛБӨРӨӨ ӨӨРСДӨӨ ТӨЛНӨ

Сангийн яамнаас тус асуудлаар тодруулахад энэ бол ташаа мэдээлэл гэв.  Засгийн газраас 2020-2021 онд цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж хэд хэдэн өөрчлөлт, зохицуулалт хийсэн. Ирэх онд энэ хөнгөлөлт үргэлжлэх боломж тун бага. Эдийн засгаа бодсон ч иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэглээний төлбөрөө өөрсдөө төлнө. Учир нь Covid-19-ийн нөхцөл байдал өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад харьцангуй тогтворжиж, хүмүүсийн амьдрал хэвийн болж байна. Сангийн яам дээр хөнгөлөлт үргэлжлүүлэх талаар яригдаагүй гэсэн юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ: ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТАЛААР ЯАМНААС БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЭЭГҮЙ

Энэ оныг дуустал эрчим хүчний төлбөрийг төрөөс дааж байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад төлбөрийн хөнгөлөлт эхэлснээр хүмүүсийн хэрэглээ өссөн. Гэхдээ хэрэглээ өндөр, мөн хөнгөлөлт үзүүлж байгаа ч гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн төлбөрийг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлүүлсэн. Ингэснээр 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд 21.00-06.00 цагийн хооронд шөнийн тариф тэглэгдэнэ. Нийт 189 мянга гаруй өрх энэ хөнгөлөлтөд мөн багтаж байна. Яамнаас ирэх оны эхний зургаан сарын айл, өрх, албан байгууллагын цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх талаар санал хэлээгүй. Байр суурь илэрхийлээгүй гэсэн тайлбарыг Эрчим хүчний яам өглөө.

ЗАСГИЙН ГАЗАР: ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮРГЭЛЖЛЭХГҮЙ, ИРЭХ ОНД ЭРЧИМ ХҮЧНИЙ СУУРЬ ҮНЭ НЭМЭХ ЭСЭХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА

Засгийн газрын хуралдаан дээр 2022 онд айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, хогны төлбөрийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх талаар огт яригдаагүй. Цахилгаан, эрчим хүчний суурь үнийг нэмэх шаардлагатай талаар л эрчим хүчний салбарынхан ярилцаж байна. Засгийн газраас ирэх оны эхний зургаан сард нэмэх үү, үгүй юу гэдгийг судалж байгаад түр хойшлуулсан. Түүнээс биш хөнгөлөлттэй холбоотой санал асуулга, судалгаа хийгдэж яригдсан зүйл огт байхгүй гэсэн юм.

Тиймээс нийгмийн сүлжээнд цацагдсан мэдээлэл ташаа бөгөөд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж үзвэл холбогдох яам болон Засгийн газраас энэ хөнгөлөлт үргэлжлэх боломжгүй гэсэн тайлбар мэдээлэл өгч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

60 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-11-15 202.9.47.5

Hungelelt chuleelelt ogt hereggui.Bid nar tungii n doloogood.Tomchuul chun tungaar n uuj.bidii nereer mash ih hurenge zavshij bn.Ed nariin idsen uusang tootsoj barshgui.Muuhai haraad.changa zagnaad eersdee terbumtan.gadaadad huasand jargaj bn

Avatar

Zocin 2021-11-15 202.126.90.63

Dulaan ortol 3 sar sungaval zugeerdee. Kovidoos uudeltei hyamral kovid 2 yagaachgui baidag

Avatar

зочин 2021-11-15 150.129.140.46

Албан газруудыг болиод айл өрхийн хөнгөлөлтийг 6 сар хүртэл хэвээр үлдээвэл яасийн

Avatar

Зочин 2021-11-15 103.111.68.3

За боль л доо. Бүтэн жил гарам улсаар өөрсдийн хэрэглээнийхээ мөнгийг төлүүллээ. Тэгээд гол нь та нар яасан? Хүн шиг хямгатай байсан уу? Нохойндоо хүртэл тень асааж өгөөд, өрөө болгоныхоо гэрлийг асаалттай өнжөөд л. Арай л хэтэрхий биз дээ? Төрөөс ард иргэдээ энэ хөнгөлөлтийн хугацаанд хөл дээрээ босоод ав гэсэн болохоос та нарыг дарвайтлаа улам залхуу бол гээ юу? Юм л бол халамж гээд гэдсээ илээд хэвтэж байдаг юмнууд одоо болимоор юм. Баярлаж сур, битгий нэмж даварцгаа

Avatar

а 2021-11-15 103.87.255.66

Одоо болно шүү дээ. Зөндөө л харж үзлээ. Баярлалаа.

Avatar

Хүүхдийн мөнгийг 100000т~өөр нь, тэтгэвэрийг доод тал нь 500000т болго 2021-11-15 202.55.188.106

Идэж уухаараа үрж зарлагадахаараа та нар ингэж боддоггүй бж ард иргэддээ жоохон тус болчих гэхээр хороглоо тоолж үхэх шахах юм. Энэ Монголыг ард түмэн биш та нар л доош татаж бгаа гэдэгээ мэдэхийн дээдээр мэдэж бгаа. Ард түмэн бүх муу муухайг нуруун дээрээ үүрч явна. Юм болгоны үнэ өслөө, тогны мөнгө бас өсгөх гэж бна. Хэдэн том монопол болсон компаниудаа захирч шаардлага тавьж чадахгүй бж. Ард иргэдээ захирч дампууруулж суудаг та нар бол бүгд ичих хэрэгтэй шүү

Avatar

Иргэн 2021-11-15 202.126.89.128

Тэтгэвэрийн доод хэмжээг 500.0 болгоё.Ажиллах насныханд бол ажлын байр хангалттай байна.Даанч халамж тэтгэмж нь ихдээд ажил хийж амьрах хүн байхгүй болчихоод байгаа юм бишүү

Avatar

Зочин 2021-11-15 192.82.74.151

ЭНЭ ШИЙДВЭРИЙГ ГАРГАСАН ХЭРЭГЖҮҮЛСЭН БҮХЭНД БАЯРЛАЛАА!!! ОДОО БОЛСООН… БИД ӨӨРСДӨӨ ТӨЛӨЕ . ХАРИН ТЭР 500 МЯНГА Ч ХҮРЭХГҮЙ ТЭТГЭВЭР АВДАГ ӨНДӨР НАСТАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ЯАДАГ ЮМ БОЛДОО … ТЭДНИЙ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ЯДАЖ 600 МЯНГА БОЛГОЧИХВОЛ ЗҮГЭЭРСЭН ДЭЭ.

Avatar

Зочин 2021-11-15 192.82.78.92

Төр болон Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа одоо болно өөрсдөө төлье

Avatar

Зочин 2021-11-15 162.247.73.192

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-15 66.181.178.241

Жил илүү аж төрөх зардалаа улсаар төлүүллээ. Талархахын олонд давраад хэрэггүй. Хүний өмнөөс амьд яваа биш…

Avatar

Зочин 2021-11-15 202.55.188.102

МАН-ын арчаагүй бодлого нь энэ,хөнгөлөлт халамж 2 шүү дээ.Зах зээлийг голдиролд нь оруулна гэдэг асуудалыг төр мэднэ гээд сагсуураад байсан Хүрэлсүх чинь хаачиваа Ядуусаа хаяад арилаа биз дээ.Та нарын халамж ингэж нэг дуусах гэж байдаг л юм байна.Харин арай өөр аргаар шулах тактик боловсоруулж байгаа нь шог л байна.Үнэгүй эдэлсэн бүхэнээ эргээд төлөх цаг чинь боллоо ядуусаа.

Avatar

Эх орон 2021-11-15 192.82.78.228

Одоо эрт бос, архи гударч, тамхи идэхээ боль, ажлаа хий

Avatar

Зочин 2021-11-15 66.181.160.120

Ард олон ядраад ирхээрэй яадгийг хараарай !

Avatar

Зочин 2021-11-15 202.55.188.41

УИХ-н гишуудэд егех 4 тэрбумын авилгалаа болиод ирэх жил хенгелелтее ургэлжлуулэх хэрэгтэй

Avatar

Иргэн 2021-11-15 192.82.78.66

Эрчим хүчний яамны тайлбар сайд шигээ ямар ойлгомжгүй хөгийн вм бэ.

Avatar

Зочин 2021-11-15 139.5.219.127

3 tundaa hamragdaad ert bos ajil golohgui hii. ajil hiij baigaa buhen ajilgui ta nariig tejeegeed baina gej yu baisan yum

Avatar

Зочин 2021-11-15 64.119.18.242

huz!

Avatar

Зочин 2021-11-15 139.5.219.127

ajil hiitsgee belenchilsen zalhuu orkuud

Avatar

Зочин 2021-11-15 202.21.108.10

Ковидоор мөнгө угаасан ТА ныхан, бараа бүтээгдхүүнээрээ баяжсан тодорхой бүлэг ихэд хожсон бол үлдсэн нь нилэнхүйдээ амьдрал нь доошилсон. ЗГ ийн утгагүй хөл хорионууд л үүнд буруутай. Айл гэр бүл болгоны амьдралд оролцож удирдах гэсэн Хүк, ОЭ гсн 2 дуракаас хамаг юм болсон. Үр дүн нь ТӨКомпанууд, иргэд айл өрхүүд бүгд хохирлоо.

Avatar

Монголхүү 2021-11-15 122.201.24.221

Цадаж ханадаггүй бирд биш, одоо болноо, мөн ч их даалаа, юун Женкогийн ганц сая, одоо хаваажид, баярлалаа Засгийн Газартаа

Avatar

Зочин 2021-11-15 64.119.18.242

chi ichihgui avaa bizdee hulgailsan mongotei ch.

Avatar

Зочин 2021-11-15 64.119.25.202

ҮНЭГҮЙ ЮМ БАЙХГҮЫЙ АРД ТҮМЭН МИНЬ

Avatar

Зочин 2021-11-15 103.242.47.42

ирэх хавар сонгуультай бол эд нар даана л даа. тэгэхээр нөхөн сонгууль ч болтугай зохион байгуулахаар болгох хэрэгтэй юм биш үү.

Avatar

Зочин 2021-11-15 192.82.78.115

Өөрсдөө ажил хийж,орлого олж,амьдралаа аваад явж сурцгаая.Нийгмийн амьдрал хэвийн байдалд орж байна Төрөөс байнга мөнгө нэхэж ,тэжээлгэхийг хичээдэг хандлагаа хязгаарламаар байна..Төсвийн мөнгө улс орныг хөгжүүлэг бүтээн байгуулалтад гол нь зориулагдах ёстой.

Avatar

Зочин 2021-11-15 64.119.16.144

Хэ хэ даах боломж байгаа юу гэвэл байж л байгаа хүссэнгүй хүсэхгүй байгаа аргагүй биз сандал суудалдаа хангалттай хүрчихсэн юм чинь ард иргэд хэвийн болж чадаагүй чадахгүй л байгаа ш дээ ганц нэг ААН-дээ ажиллах гэхээр зөрчил энэ тэр гээд хаагаад цуцлаад байгаа биз дээ тэдний ард иргэд орлогогүй хэвээр л үлдэх жишээтэй Сунгасан нь дээр дээ

Avatar

Зочин 2021-11-15 192.82.68.94

Өөр өөрсдийн амжиргаагаа өөрсдөө дааж сурцгаая. Улс орноор дүүрэн айлын эрх танхил хүүхдүүд. Ингэж байж яаж улс орон болж оршин тогтнох юм бэ! Жаахан юм бодооч ! Ичээч !

Avatar

МОНГОЛ УЛСАД 4-Р ТУНГИЙН ВАКИНЫ НӨӨЦ БИЙ ЮУ ??? 2021-11-15 202.126.88.156

ЗА ЭНЭ ЯАХАВ. МОНГОЛ УЛС 2022 ОНД 4-Р ТУНГИЙН ВАКЦИНЫ НӨӨЦТЭЙ ЮУ ⁉️ 2022 ОНД ДЭЛХИЙ ДАЯАР БАЙДАЛ МӨН Л АМАРГҮЙ ГЭЭД ПРОГНОЗ ГАРЧИХААД БНА ЦААНА ЧИНЬ ‼️

Avatar

Зочин 2021-11-15 192.82.78.115

Бүх бурууг төрд үүрүүлэхийг хичээдэг, АН-ын зарим нөхдийн гүтгэлэг, солиорол хэмжээ хязгаараа алдаад байна шүү.Өөрсдийгөө хүн шиг зөв авч яв. Зөв сэтгэж сур. Улс оронд бүү гай бол.Нийгмийг бүү хорло.

Avatar

Зочин 2021-11-15 66.181.160.46

Юм болгонд АН ыг харлуулах дон туссае МАН гараа Та нар юу гийгүүлсэн юм, цаг нь ирэхээрээ Та нар МАН гарууд цусаар уйлаад ч нэмэргүй, ард түмэн хатуу хариуцлага нэхэх болно.

Avatar

өөө 2021-11-15 122.201.24.59

Гол нь цар тахалаа хумьж чадаагүй, эдийн засгаа элгээр нь мөлхүүлээд одоо сэхэж чадахгүй байгаа, хувийн хэвшлүүд алдагдлаа үнээ өсгөх байдлаар нөхөхийг оролдож байгаа зэргээс болоод цар тахлын өмнөх үеэс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Үүнийхээ хариуцлагыг засаг ковид руу чихээд л дууслаа даа.

Avatar

Гамшигийн Өдрийн Гаралтаа 4-т Хувааж Гөрдөхөө болъёооо ‼️ 2021-11-15 202.126.88.156

ХУМЬЖ БГАА ЮМ ШИГ БНА ЛЭЭ…..ӨНӨӨДӨР 491 ГСН, ӨДРИЙН ТОХИОЛДЛЫН ТООГООО 4-Т ХУВААГААЛ БОЛОО….СӨӨҮҮҮҮ ИЙЗИЙЙ

Avatar

ylcuun xamgaaltad 2021-11-15 216.38.195.77

-c

Avatar

болдоо 2021-11-15 192.82.69.168

одоо ингэж үр хойчдоо өр тавьж паразитлаж амьдрахаа больсон нь дээр байх аа …. бид ямар арчаагаа алдсан мухар сүсэгтнүүд биш …..

Avatar

Зочин 2021-11-15 192.82.78.115

Улс орныг сүйрүүлэх,нийгмийн хөрөнгө идэж уухаас өөр юу ч чадахгүй ардчилагч нэртэй хулгайчууд, бусдыг яаж ч гүтгэж доромжлоод та нарт итгэх мулгуу байхгүй. Ширэн нүүрлэсэн, хор шар нь буцалсан зэрлэгүүд гэдгийг бүгд мэдэх болсон.

Avatar

Зочин 2021-11-15 66.181.161.8

сангын сайд нэртэй ацыг ……..чи муу наад суудалаа буунаа чи тэхэд чинь ……

Avatar

Зочин 2021-11-15 103.80.210.183

одоо л цааш харуулах хэргтэй байгаан

Avatar

ШИЙДВЭР ГАРГАГЧДАД УЛАМЖЛАХ НЬ 2021-11-15 103.111.68.51

ЦАХИЛГААН ДУЛААНЫ МӨНГӨӨ ОДОО ТӨЛӨХ ХЭРЭГТЭЙ АЛИЙН БҮР УЛСААР ТӨЛҮҮЛЭХ ВЭ ЭРДЭНЭТ ЖИЛДЭЭ НЭГ ИХ НАЯВ ТӨГРӨГ БУЮУ 350 САЯ АМДОЛЛАР ТӨЛЖ БАЙНА ОДОО ЭНЭ МӨНГӨӨРӨӨ ДОТООДДОО ЗЭСИЙН БАЯЖМАЛАА БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭ ХУРДАН БАРИЖ ЧАДВАЛ ЦЭВЭР ЗЭСИЙН ҮНЭ ӨНӨӨДӨР ӨНДӨР БАЙГАА ЦААШИД Ч ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙГАА УЧИР ЭНЭ ИАЛДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХУРДАН ХИЙ. ЭНЭ ЗАСАГ ЭРХ БАРЬЖ БАЙХ ҮЕДЭЭ ЭНЭ ҮЙЛДВЭРИЙГ БОСГОЖ ЧАДВАЛ НӨГӨӨ АЖ ҮЙЛДВЭРИЙН 4 ХУВЬСГАЛ МОНГОЛД БОДИТ УТГААРАА ХИЙГДЭНЭ ДЭЭ

Avatar

Zochin 2021-11-15 66.181.170.73

Neg gishyynd ugch bgaa 4 terbumiin avilgiig boliulchikhgyi yu doo. Tegekhed 116 myanga khereglegchiin jiliin kheregleenii tulbur n' dunguj 1 terbum boldog yum bna sh dee zailuul. Yagaad ikh khurliin gishyydiin avilgiig zogsoo gej shaardakhgyi bgaa baij yadarsan irgeded khatuurkhaad bdg yum be dee. Ene khetsyy yed bol kheregtei l baikh.

Avatar

бб 2021-11-15 192.82.64.153

Зөв

Avatar

Зочин 2021-11-15 66.181.161.72

Us tsahilgaan dulaani munguu tul geed baih ym.
naad heden gishvvdiinhee zardlig tanaach.vr bvteeltei ajil yu hiisen bolood tatvar tulugchdiin munguur daalgadag baina.
Ulsinhaa hvgjild huvi nemer bolog gej tatvar tulj baigaa shvv.
naad heden gishvvdiin mashinig tomruulah gej tatvar tulmuurgvi baina.

Avatar

Zochin 2021-11-15 66.181.170.73

Их хурлын гишүүд нь болохоор 4 тэрбумыг авилгад авч, амаа үдүүлэх болохоор мөнгөтэй л байгаа биз дээ. Тэгэхэд 116 мянган хэрэглэгчийн хагас жилийн хөнгөлөлт нь 493.8 тэрбум, жилд 1.0 тэрбум л болдог юм байна чааваас. Нээрээ арай хэтэрхий юмаа. Ард түмнээ боддог нэг ч хүн алга даа нээрээ.

Avatar

ард 2021-11-15 202.9.46.80

ард түмэн төлж чадахгүй

Avatar

Зочин 2021-11-15 203.91.115.50

Бүрэн тэтгэвэр 350 мянга авдаг ахмадууд одоо тарж явж турж үхэж байхад цахилгаан дулааны хөлсөө төлж эхлэхээр бүр будаа болно доо Тэгэхээр тэтгэвэрийн доод хэмжээ 350 авдаг хүмүүс төрөөр даалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-11-15 192.82.68.94

Үр хүүхэд гэж юм байгаа биз дээ? Хамаг мөнгөө улсад биш тэдэнд л зарцуулсан байж. Одоо тэгээд ажил хийж татвар төлж байгаа хүмүүсээ мөлжих гээд солиороод байх юм. Төрд мөнгө байхгүй. Харин бидний төлсөн татварыг л та нарт тарааж өгч байгаа. Ойлгов уу?

Avatar

Зочин 2021-11-15 64.119.25.202

ТӨЛЦГӨӨ

Avatar

Зочин 2021-11-15 66.181.161.9

turuus daalgia

Avatar

Зочин 2021-11-15 202.179.25.159

ajil hiij l bn sht. tsahilgaanii hungulult tus nemer bolj bn. tejeelgeh geegu bn. nembel nem. tuluudl ywahaas zamgui hoino.

Avatar

зочин 2021-11-15 192.82.69.4

МАНАЙХАН АЖИЛ ХИЙЖ АМЬДРАХ ҮНЭХЭЭР ДУРГҮЙ ХҮМҮҮС. ЕР НЬ ТЭГЭЭД АЖИЛ ХИЙЖ ЧАДДАГ ХҮНГҮЙ БОЛЖ ДЭЭ.ЯМАР Ч АЖЛЫГ ХИЙГЭЭД АМЬДАРЪЯ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ, ЦАЛИН НЬ ХЭД ВЭ ГЭДГИЙГ ИХЭД СОНИРХОХ ЮМ. ҮНЭН ХЭРЭГ ДЭЭРЭЭ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ. УГ НЬ АЖЛЫГ ХИЙЖ ШАТЛАН АХИХ ЗАМААР Л ДЭЭШИЛДЭГ СЭН. БЭЛЭНЧИЛЭХ СЭТГЭЛГЭЭ ХЭТ ГАЗАР АВСАН, ТЭГЭД ТӨР ЗАСАГ НЬ ҮҮНИЙГ ӨӨГШҮҮЛЭЭД БАЙХ ЮМ. АМЬДРАЛД МОНГЛЧУУД ЯДРААГҮЙ Л БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2021-11-15 139.5.216.192

Юм узээгуй оркууд ойлгохгуй. Тереес ард тумэндээ тусламж егех чинь аль ч улсад бдаг ш дээ. Ковидоос болоод ард тумнээ харж узэх улс орон олон бна. Франц хэрэглээний телберийг тэглэж нэлээд менге егсен. Телеед ирэх уедээ дампуурсан оркууд зовлонг нь ойлгоноо

Avatar

Зочин 2021-11-15 66.181.161.72

heseg hvmvvs ajil hiilgecheed tsalingaa uguhduu gartatdag iim bolhoor ajil hiih uramgavi baigaay.
tsahim orchind bichmeer baiwal olon talaas bod.zaluuchuud yagaad ajil hiih ni buuraad baigaag.

Avatar

Зочин 2021-11-15 103.212.117.247

humuusiin amidral ulam hundreed tsalin munguu buren ugch chadahgui bolood baihad hunguluh l heregtei de

Avatar

Зочин 2021-11-15 66.181.161.55

ene zasagiig ganc chimej baigaa bodlogo shuu ard tumniii omch baigaliin baylagaar tolj baigaa shuudee iim hund yed aldah yum baihgui tertee tergui yasan medegdehgui alga boldog mongo shuudee

Avatar

Зочин 2021-11-15 59.153.86.54

Цалингаа тэтгэвэрээ нэмэх хэрэгтэй

Avatar

Иргэн 2021-11-15 192.82.69.11

Хөнгөлөлтийг үргэлжлүүлж болохгүй байхоо, Засгийн газраас зүгээр тэтгэмж аваад амьдарч байгаа хүмүүс хэтэрлээ, Ажил хийхгүй тэтгэмж авах арга зам хайгаад байдаг хүмүүс олширлоо

Avatar

Зочин 2021-11-15 66.181.161.72

tsahim orchind bichihdee olon talaas bodoj bich.

Avatar

aagii 2021-11-15 139.5.219.208

Сангийн яам гэж ёстой таарсан газар байнаа, хүмүүсийн цалинг нэмбэл юмны үнэ дагаад л өснө, харин түүний оронд цахилгаан, дулааныг нь даагаад явбал хамгийн зөв байх аа, хог, усаа өөрсдөө төлдөг л
юм байгаа биз

Avatar

очин 2021-11-15 192.82.78.115

Бэлэнчлэх сэтгэлгээнээсээ сал.Ажиллаж хөдөлмөрлөж ,орлого олж,амьдралаа аваад явах чадварт сур.Архи дарсаар зугаа гаргаж, хөлдүү толгойлж ханхалзахаа боль.Төсвийн хөрөнгө залхуу лодеруудыг угжих мөнгө биш, улс орныг хөгжүүлэх бүтээн байгуулалтад зориулагдах ёстой.

Avatar

Зочин 2021-11-15 192.82.78.239

Нэн ядуу өрх гэр бүлд л хүнсний талон, зарим тусламж өгөх хэрэгтэй. Бусад халамжийг зогсоо. Тэтгэврийн болон хүүхдийн мөнгийг зогсоох хэрэгтэй. Сул мөнгөөр угжсаар байтал ажил хийх хүн олдохоо болилоо

Avatar

Гамшигийн Өдрийн Гаралтаа 4-т Хувааж Гөрдөхөө болъёооо ‼️ 2021-11-15 202.126.88.157

ӨНӨӨДРИЙН ТОХИОЛДОЛЫН ТОО 491 Ч ГХ ШИГ….ОГЦОМ БУУРАХ ЮМАА "УМ БАЗАРВААНИЙ ХУМ ПАД " !!!

АРАЙ НЭГ ЖИЛИЙН ОЙ ТЭМДЭГЛЭЭГҮЙ Л БАЙЛТАЙ …

ГАМШИГИЙН ӨДРИЙН ГАРАЛТАА ГЭНЭТ 4-Т ХУВААЖ ГӨРДӨХӨӨ БОЛИОЧЭЭ ….!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж