Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн манлайлал үзүүлж ажиллана | News.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн манлайлал үзүүлж ажиллана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн манлайлал үзүүлж ажиллана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн манлайлал үзүүлж ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ойн салбарын үндэсний чуулган”-д оролцож үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ойн салбарын үндэсний чуулган”-д оролцогч Та бүхэнд энэ өглөөний мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Төрийн тэргүүн “Тэрбумаар тоологдох мод ургуулах” санаачилгыг Нэгдсэн үндэстний байгууллагын индрээс тунхаглан зарласан нь зөвхөн эх орныхоо цөлжилт, газрын доройтол, ой мод, ойн сан, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын нөлөөллийг бууруулж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний үйлсэд монголчууд та бидний оруулж хувь нэмэр, чухал үйлсийн тод илэрхийлэл юм аа.

Дэлхийн дулаарлаас үүдэн Хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин эрс нэмэгдэж, хот суурин газрууд усанд автаж байна.

Дэлхийн дулаарлаас улбаалж, эх дэлхийн өнцөг булан бүрт түймэр гарч, цөлжилт эрчимжиж, байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдсээр байна.

Дэлхийн цаг уурын дулаарал аж үйлдвэр эрчимжсэн сүүлийн 150 хүрэхгүй жилийн дотор дунджаар 1.0 хэмээр нэмэгдсэн бөгөөд хоёроос дээш хэм дулаарвал бид эх дэлхийгээ эмчлэхэд дэндүү оройтох болно гэдгийг эрдэмтэн, судлаачид онцолж байна.

Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний өмнө тулгамдсан хамгийн ноцтой асуудал болоод байна. Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдсан Тогтвортой хөгжилд хүрэх 17 зорилгын нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах билээ.

Монгол Улсын хувьд ч уур амьсгалын өөрчлөлтөд нэн их өртөж байгаа улс орнуудын нэг юм аа. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилт, хөрсний доройтолд өртсөн байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын судалгаагаар нийт бэлчээрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх эрсдэлтэй гэж дүгнэжээ. 1990 оноос хойш 30 жилийн хугацаанд ой мод ашиглах зөвшөөрөгдсөн хэмжээнээс дөрөв дахин ихийг хууль бусаар хэрэглэжээ.

Ганцхан жишээ дурдахад, манай улсад олон зуун гол горхи, булаг шанд ширгэж, усны нөөц хамгийн бага 20 орны нэг гэдэг аюулын харанга дэлдсэн үзүүлэлт жилээс жилд урагшлах, улмаар хүн, мал дайжин эзэнгүйдэх газар нутгийн хэмжээ нэмэгдэх эрсдэл үүсч байгаа нь бодит үнэн юм.

Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол ойг нөхөн сэргээх, ойжуулалтын үр дүн, чанарыг сайжруулэх эрх зүйн орчин бүрдүүлэх, ойн шавжтай тэмцэх, түймрээс сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, арчилгаа, цэвэрлэгээг эрчимжүүлэх, элсний нүүдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг билээ.

Миний бие Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ажил хэрэг болгож, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах Ойн судалгаа, хөгжлийн агентлагийг байгуулахаар шийдвэрлэсэн.

Ойжуулалтын энэхүү зөвлөгөөний үндсэн зорилго бол Та бидний цаашид хамтран зохион байгуулах, богино, дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө гэж үзэж байна.

“Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж, 600 гаруй сая мод тарьж, арчлахаа илэрхийлсэн эрхэм баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэндээ гүн талархал илэрхийлье!

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдааныг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж, Засгийн газрын түвшинд холбогдох шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах болно.

Мөн Аймаг, нийслэлийн засаг дарга нарын ажлыг дүгнэх Засгийн газрын холбогдох журамд мод тарих, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх, энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг чанарын үзүүлэлтүүдийг энэ хурлаар шийдвэрлэнэ.

Цаашид Монгол Улсын Засгийн газар хөгжлийн стратеги зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө улс төрийн манлайлал үзүүлж ажиллах болно.

Үндэсний чуулганд оролцогч Та бүхэн “Тэрбум мод” хөдөлгөөнийг зохион байгуулах арга хэлбэр, хэрэгжүүлэх арга зам, стратеги, үйл ажиллагаа, техник, технологийн талаар мэргэжлийн түвшинд хэлэлцэж, зөвлөмж гаргана гэдэгт итгэл төгс байна.

Ойчид, ойн салбарын ажилтан, эрдэмтэд, судлаачид Та бүхний дэвшүүлсэн санал, санаачилгыг хэрэгжүүлэх, судалгааны үр дүн, инноваци, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас онцгойлон дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж байна.

Та бидний өмнө ноцтой тулгамдаж, ирээдүйн амьдрал, хөгжлийг хязгаарлаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хүн бүр манлайлан оролцохыг нийт ард иргэддээ Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд уриалж байна.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.

Эх сурвалж: ZASAG.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-15 162.247.73.192

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-15 203.169.50.126

Ямар философи хэрэглэх вэ

Avatar

зочин 2021-11-15 202.179.26.25

Та эхлээд тендерийн мөнгө идсэн , эмнэлэг дампууруулсан шоронд хоригдсон УХТЭ-ийн дарга Я.Амаржаргалаа халчихаад манлайлал яривал зүгээр байх шүү

Avatar

Зочин 2021-11-15 202.179.27.81

eruhnhii saiddaa ajliin amjilt husie. mongoliin ard tumniig chigluulj chadval iug ch buteene. manlailagchdiin udirdlaga door hoer ih gurneesee tusgaarlaj tusgaar amidarch irsen tuuhtei

Avatar

Зочин 2021-11-15 66.181.188.222

Обунадагчын манлайлагч гэх гээ блгүй дээ энчдоо

Avatar

Зочин 2021-11-15 197.210.71.219

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-11-15 202.55.188.41

Ogtsor doo chi muu huuheldei yu ch chadahgui baij alban tushaald mash durtai

Avatar

Зочин 2021-11-15 202.131.225.150

Зүүдлэсэн "зүүд"-ээ төрийн бодлого болгож, унтаж сэрээд зүүдээ ярьдаг мундаг хүү шүү, манай Хэнтийгээс "бэлэн Сэнгээ"–гийн удам тасрахгүйнээ, мундаг байна миний хүү, өшөө сайхан зүүд зүүдлээрэй.

Avatar

Зочин 2021-11-15 192.82.80.130

Дунд гол,Сэлбийн голыг сэргээн урсацыг сайжруулан амралт зугаалгын газар болгомоор байна,Солонгост олон жил татарсан,усгүй,урсацгүй гооыг сэргээгээд одоо маш том гол Сөулийн төвөөр урсаж амралт зугаалгын газар болсон байдаг туршлага бдаг,мөа Дорнод аймаг Хэрлэн голынхоо эрэг болон эрэг орчмын газрыг их сайхан болгосон бна лээ,энэ зусоангийн газруудад анхаарал тавих хэрэгтэй байна.

Avatar

Тт 2021-11-15 202.55.188.85

Махан толгойт мангар гөлөг минь зүгээр зайлаад өг

Avatar

Зочин 2021-11-15 192.82.80.130

Хот суурин газрын ногоон байгууламжинд анхаарал тавиад ирсэн,одоо ой мод ,уул овоог хашаалаад зуслангийн сууцнууд бариад эхэллээ, үүнийг анхаарахгүй бол мөд нийтийн эзэмшлийн ой мод,уул ус овоогүй болох нь байна шүү.

Avatar

Зочин 2021-11-15 202.126.88.203

Энэ мал чинь цөлжүүлэх гол шалтгаан,үзүүлэлт болсон,мод тариад үр дүн нь мөддөө харагдахгүй.Иргэдийн худалдан авах чадвар муу учраас мал мах хямд байлгаж байгаа.Ингэх тусам тоо нь өснө.Хангай газар,тусгай хэрэгцээт газрууд ч дуусаад эхэлсэн.

Avatar

Зочин 2021-11-15 64.119.29.146

Энэ нэг өөртөө ахадсан албан тушаалд очсон хүнээ МАН татаж аваагүй байгаа м уу. Монголыг бүрэн сүйрүүлэх гээд байлгаад байна даа. Хурдан түргэн зайлуулаач ээ. МАНынхан. Монгол хүний эрдэнэт амь энэ хүнд хамаагүй юм биш үү. Тийм бодлого яваад байна шүү дээ. Хэн ч харсан ойлгомжтой байхад ийм хүнийг залаад байлгаад байх нь утгагүй юм даа. Арай дөнгүүр хүн МАНд баймаар юм даа.

Avatar

Зочин 2021-11-15 202.72.247.58

ЭНЭ ЯГ ТОПОР ХУДЛАА ш****г ХҮРЭЛСҮХ ШИГ ЯРЬДАГ БОЛЖЭЭ. МОНГОЛЧУУД МИНЬ ЭДГЭЭР ЛУЯВАРЧДААС ХЭЗЭЭ САЛЖ ЗӨВ ЗАМДАА ОРНОДОО.

Avatar

Иргэн 2021-11-15 66.181.161.58

Одоо тэр ойгоос мод зөөдөг явдлаа зогсоо. Сийрэгжүүлэх энэ тэр гэж арга саам хэрэглэдэгээ болих хэрэгтэй. МАН манлайлал үзүүлбэл сайн байна.

Avatar

Зочин 2021-11-15 64.119.26.151

Маргаашаа харж чадахгүй ОЮУЭРДЭНЭ 2050 оныг харжээ.2018 онд бурхан болсон КОФФИ АННАН-тай уулзсан ХҮРЭЛСҮХ Монголын бүх эрх мэдлийг атгасан ХААН болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж