“e-Mongolia” төслийн баг Орхон аймагт ажиллаж, тус аймгийн төрийн 12 байгууллагын 74 үйлчилгээ тус, тус цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ.
Мөн Орхон аймгийн төрийн алба хаагчидад өнөөдрөөс эхлэн “e-Mongolia” системээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн үзүүлэх тал дээр сургалт зохион байгуулах юм.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” – д орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ идэвхтэй нэвтрүүлж байгаа бөгөөд одоогоор Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон аймгууд үйлчилгээгээ нэвтрүүлээд байна.
“e-Mongolia системд өнөөдрийн байдлаар төрийн 55 байгууллагын 600 гаруй үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд Монгол Улсын 2 сая орчим иргэн тус системд ашиглаж, давхардсан тоогоор 5.6 сая төрийн үйлчилгээг цахимаар авч, ойролцоогоор 46 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.
“e-Mongolia”-д нэгтгэгдсэн Орхон аймгийн 74 үйлчилгээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ – 2 үйлчилгээ
- Тамхины худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгох
- Тамхины худалдан борлуулах тусгай зөвшөөрөл сунгах
Орхон аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
- Барилга байгууламжийн зураг төсөлд хяналт хийсэн дүгнэлт
- Галын аюулгүй байдлын дүгнэлт
Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК – 2 үйлчилгээ
- Дулааны тоолуурын техникийн нөхцөл
- Шинэ хэрэглэгчдэд дулааны техникийн нөхцөл олгох, сунгах
Орхон аймгийн Төрийн архив – 9 үйлчилгээ
- Акт дүгнэлтийн лавлагаа олгох /Барилгын зураг/
- Ерөнхий боловсролын сургуулийн Улсын шалгалтын нэгдсэн дүнгийн хуулбар
- Захирамжлалын баримт бичгийн лавлагаа /захирамж, тогтоол, тушаал, шийдвэр/
- Малын А данс олгох
- Нотариатын баримтын хуулбар
- Хөдөлмөр эрхлэлтийн лавлагаа
- Цагаатгалын лавлагаа олгох
- Цалингийн тодорхойлолт
- Өмч хувьчлалтай холбогдох баримтын лавлагаа
Орхон аймгийн цагдаагийн газар – 1 үйлчилгээ
- Хяналтын камерын тодорхойлолт гаргах
Орхон аймгийн Авто тээврийн төв – 5 үйлчилгээ
- Авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах
- Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох хүсэлт хүлээн авах
- Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих үйлчилгээ
- Аймаг сумын төвийн доторх хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох түр зөвшөөрөл С
- Аймаг сумын төвийн доторх хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох түр зөвшөөрөл CE
Орхон аймаг дахь Хотын захирагчийн ажлын алба – 1 үйлчилгээ
- Инженерийн шугам сүлжээний ажил шинээр хийх, зөөх, шилжүүлэх ажлын хүрээнд авто зам сэтлэх, сүвлэх зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах
Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 4 үйлчилгээ
- Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ
- Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлт хүлээн авах
- Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл
- Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр авах
Орхон аймгийн Газрын харилцаа, барилгаа хот байгуулалтын газар – 4 үйлчилгээ
- Барилгаа, байгууламжийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх, хаяг дугаар олгох
- Гүйцэтгэлийн байр зүйн зургийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлэх
- Инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх
- Тэг тэнхлэгийн акт болон тоон мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлэх
Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар -3 үйлчилгээ
- Арьс ширний урамшуулал материал хүлээн авах
- Малчны өрхийн тамга авах хүсэлт
- Ноосны урамшуулал материал хүлээн авах
Орхон аймгийн Эрдэнэт ус, ДТС ОНӨХК – 18 үйлчилгээ
- Дулааны шугамын холбох цэг өөрчлөх зөвшөөрөл олгох
- Цахилгаан шугамын холбох цэг өөрчлөх зөвшөөрөл олгох
- Цэвэр бохир усны шугамын холбох цэг өөрчлөх зөвшөөрөл олгох
- Гэр хорооллын шугамаас дулааны техникийн нөхцөл олгох
- Гэр хорооллын шугамаас цахилгааны техникийн нөхцөл олгох
- Гэр хорооллын шугамаас цэвэр, бохир усны техникийн нөхцөл олгох
- Дулааны шугамын тодруулга хийх
- Техникийн нөхцөл сунгах /дулаан/
- Техникийн нөхцөл сунгах / цахилгаан/
- Техникийн нөхцөл сунгах / цэвэр, бохир ус/
- Хуучин барилгад дулааны техникийн нөхцөл олгох
- Хуучин барилгад цахилгаан техникийн нөхцөл олгох
- Хуучин барилгад цэвэр, бохир усны техникийн нөхцөл олгох
- Цахилгаан шугамын тодруулга хийх
- Цэвэр, бохир усны шугамын тодруулга хийх
- Шинэ баригдах барилгад дулааны техникийн нөхцөл олгох
- Шинэ баригдах барилгад цахилгаан техникийн нөхцөл олгох
- Шинэ баригдах барилгад цэвэр, бохир усны техникийн нөхцөл олгох
Орхон аймгийн Эрүүл мэндийн газар – 4 үйлчилгээ
- Ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах
- Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах
- Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах
- Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах
Орхон аймгийн ЗДТГ – 11 үйлчилгээ
- ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл сунгах
- ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах
- Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл сунгуулах
- Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл шинээр олгох
- Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл сунгуулах
- Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох
- Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл сунгуулах
- Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл шинээр олгох
- Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл сунгах
- Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох
- Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
Эх сурвалж: cita.gov.mn
Холбоотой мэдээ