MINISTER TOWER: Бетоны чанар, барилгын чанар | News.MN

MINISTER TOWER: Бетоны чанар, барилгын чанар

MINISTER TOWER: Бетоны чанар, барилгын чанар

Хотын хамгийн үнэ цэнэтэй байршилд тансаг, тав тухтай амьдралын жинхэнэ илэрхийлэл болон сүндэрлэж буй Minister Tower төсөл нь орчин үеийн шинэлэг архитектур, интерьерийн шийдэлтэйн зэрэгцээ чанар стандартыг гол зорилгоо болгон ажиллаж байна.

22 давхар “Minister Tower” барилга нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, төмөр бетон карказ, шилэн фасадтай ба дотроо давхар бүрийг камержуулсан, 24 цагийн сервис бүхий өндөр зэрэглэлийн худалдаа үйлчилгээ, оффис, орон сууц, пентхаусыг цогцлоосон.

БЕТОНЫ ЧАНАР, БАРИЛГЫН ЧАНАР

Minister Tower нь төслийнхөө бүхий л шатанд Европ, Америкт тэргүүлэгч шилдэг брэндийн бүтээгдэхүүнүүд, чанар станар стандартын олон улсын шаардлагад нийцсэн арматур, бетон зуурмагийг ашиглаж байна.

Бетон зуурмагийн тухайд "Премиум Бьюлдинг Материал" ХХК-ийн олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцсэн М350 маркийн бетон зуурмаг ашиглаж байна.

Тус компани нь барилга байгууламж болон дэд бүтцийн бетон зуурмагийн аливаа хэрэгцээ шаардлагад тохирох инженерчлэлийн шийдлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд судлан, аюулгүй байдал чанар хяналтын дагуу чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгодог.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш "Премиум Бьюлдингш Материалс" ХХК нь Монгол улсын барилга дэд бүтцийн салбарын 500 гаруй төсөлд, 1.5 сая метр куб бетон зуурмагийг үйлдвэрлэн нийлүүлсэн байна.

Премиум Бьюлдингш Материалс ХХК нь улсын хэмжээний томоохон төслүүдэд тухайлбал “Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”, Шангри-Ла молл ба оффис, Оюутолгой төсөл болон Салхит, Цогц цэций, Сайншандын томоохон салхин станцуудын төсөлтэй хамтран ажиллаж байсан туршлагатай.

Minister Tower нь мөн төсөлдөө "Премиум Бьюлдингш Материалс" ХХК-ийн нийлүүлдэг чанарт стандартын дагуу хийгдсэн бетон зуурмагийг ашиглан сүндэрлэж байна.

Их хотын зүрхэнд орших үнэ цэнэтэй байршил

Тансаг, тав тухтай амьдралын жинхэнэ илэрхийлэл болон сүндэрлэж буй Minister Tower төсөл нь Улаанбаатар хотын төв цэгт, хэрэгцээт бүхэн нэг дор төвлөрсөн хамгийн үнэ цэнэтэй бүсэд байршилтай.

Засгийн газрын ордон, Гадаад харилцааны яам, Японы Элчин сайдын яам болон бусад томоохон албан байгууллага, оффис, худалдаа үйлчилгээний төвүүдтэй ойрхон байрладаг нь эрхэм таны алтан цагийг хэмнэж, бизнесийн амжилтыг тань хурдасгах болно.

Мөн олон улсын жишигт нийцсэн Монголын анхны худалдаа үйлчилгээний Шангри-Ла Улаанбаатар төвөөс 50 метрийн зайд байрлалтай тул амьдралын өдөр тутмын хэрэгцээ шаардлагад нийцэх фитнес, бассейн, хүүхдийн тоглоомын төв, худалдаа, үйлчилгээний хэрэгцээгээ хормын дотор авч цаг замаа хэмнэх боломжтой юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг болох Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй ойр байрладаг учир эрхэм та чөлөөт цаг заваа гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ хамтаар өнгөрүүлэх боломжтой.

Хүлээн авах угтах хэсэг

22 давхар Minister tower нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, төмөр бетон карказ, шилэн фасадтай ба худалдаа үйлчилгээ, оффис, тансаг зэрэглэлийн орон сууц бүхий цогц барилга юм.

Хүлээлгийн танхим нь 8 метрийн өндөр тааз интерьерийн шинэлэг шийдэлтэй ба бизнесийн орчны хэрэгцээнд зориулсан банк, үүрэн телефоны салбарууд, кофе шоп, тусгайлан уулзалт хийх зориулалттай VIP өрөөнүүдтэй.

Олон улсын жишигт нийцсэн худалдаа үйлчилгээ

Minister Tower нь 3-4 давхартаа тохь тухтай орчинд хэрэгцээт үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн худалдаа үйлчилгээний талбайг төлөвлөсөн.

55-230 мкв хүртэлх талбайн сонголтуудаас бизнесийнхээ онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонголт хийж, зөвхөн танай байгууллага, бизнесийг илтгэх интерьерийн шийдлийг гаргах боломжтой.

Их хотын өнгө үзэмжийг дэргэдээсээ тольдох тансаг зэрэглэлийн ресторан

Эрхэм танд Minister Tower төслийн 5 давхарт төлөвлөж буй 4,5 метрийн өндөр тааз бүхий 4 талаараа шилэн фасадаар хүрээлэгдсэн рестораны талбайг санал болгож байна.

Тус ресторан нь тансаг зэрэглэлийн VIP өрөөнүүд, их хотын өнгө үзэмжийг тольдон харах боломжтой 180 мкв талбай бүхий задгай террастайгаараа онцлог

Тав тух, технологийн өндөр шийдэл бүхий оффис

Minister Tower нь их хотын зүрхэн хэсэгт, үнэ цэнэтэй байршилд таны бизнесийг амжилттай урагшлуулах тав тух, технологийн өндөр шийдэл бүхий оффисуудыг санал болгож байна.

6-9 давхарт төлөвлөж буй 66-770 мкв талбай бүхий А зэрэглэлийн оффисуудаас сонголтоо хийж, зөвхөн та болон танай байгууллагын мөн чанарыг илэрхийлэх орчин бий болгоорой.

Таны нэр хүндийг илтгэх тансаг зэрэглэлийн апартмент, пентхаус орон сууц

Таван одтой буудлын жишгээр баригдсан 24 цагийн сервис бүхий 2-5 өрөө орон сууцууд нь таны үнэт цагийг хэмнэж, орчин үеийн завгүй амьдралын хэв маягт нийцэхийн зэрэгцээ тохь тухтай амьдралыг тань дэмжинэ.

Тансаг зэрэглэлийн 7 м өндөр тааз бүхий хоёр давхар төлөвлөлт, террас хэсэгтэй пентхаус орон сууцнаас та их хотыг 360 градус тольдон харах боломжтой. Үнэ цэнэтэй байршил, интерьер орон зайн шинэлэг шийдэлтэй пентхаус нь эрхэм таны нэр хүндийн илэрхийлэл болно гэдэгт бид итгэлтэй байна.

Эрхэм таныг чанар стандартын дагуу баригдаж буй тав тух, тансаг амьдралын жинхэнэ илэрхийлэл Minister Tower-ын захиалгад хамрагдахыг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж