Улаанбаатар хотод өнөөдөр (2021.11.15) явуулын 43, суурин 39 цэгт 91 багийн 352 эмч, ажилтан ажиллаж, 5728 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Нийслэлийн хэмжээнд 2021.11.14-нд I тунд 16, II тунд 28, нэмэлт сэргээх тунд 678, нийт 722 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 24.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2962 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.705 (76.2 хувь), 16-17 насны 26.650 (78.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Холбоотой мэдээ