“Кино бүтээхэд Канадын төслөөс 100 саяын дэмжлэг үзүүлсэн” | News.MN

“Кино бүтээхэд Канадын төслөөс 100 саяын дэмжлэг үзүүлсэн”

“Кино бүтээхэд Канадын төслөөс 100 саяын дэмжлэг үзүүлсэн”

“Кино бүтээхэд Канадын төслөөс 100 саяын дэмжлэг үзүүлсэн”

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдийн ширээний урд “Улаан цэцэг” киноны посторыг байрлуулсан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан билээ. Төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “Улаан цэцэг” уран сайхны киног Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл хийж буй. Олны шүүмжлэлд өртөөд буй уран сайхны киног бүтээхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй гэж Улсын Их Хурлын зарим эмэгтэй гишүүдийн төлөөлөл мэдэгдсэн.

Нийгэмд хүчирхийллийн гэмт хэрэг гаарч, бага насны хүүхдүүд хохирч байхад эмэгтэй гишүүд дуу хоолойгоо нэгтгэдэггүй мөртлөө түүхэн эмэгтэйн нэр барьж, сурталчилгаа хийж байгаа нь олны бухимдлыг төрүүлэв. Тиймээс уран сайхны киноны продюсер, жүжигчин Г.Ундармаагаас  энэ талаар тодрууллаа.

Тэрбээр “Улаан цэцэг” уран сайхны киног хийхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Шаардлагатай бол манай байгууллагын орлого, зарлагыг харж болно. Манай байгууллагаас 50, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос 50 хувийн зардлыг гаргаж байна.

Мөн Канадын төслөөс 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжсэн төслөөрөө тендерт орж, тэнцсэн юм билээ. Киноны гол дүрд залуу уран бүтээлч тоглож буй. Бид хэзээ киноны дүрүүдээ зарлах вэ гэдгээ шийднэ. Нэг жилийн өмнө зураг авалтаа эхэлсэн. Одоо зураг авалт 50 хувьтай үргэлжилж байна. Нийт давхардсан тоогоор 200 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Киноны нэрийн хувьд улс төрийн намтай ямар ч хамаагүй" гэв.

"БИД ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ЗОРИУЛСАН УРАН БҮТЭЭЛ ХИЙДЭГ"

Сономын Удвал ахайтан Ардын Их Хурлын депутатаар 10 удаа сонгогдож, үүнээс тэргүүлэгч гишүүнээр есөн удаа ажилласан, Монголын эмэгтэйчүүдийн хороог 25 жил, Монголын зохиолчдын хороог 13 жил тэргүүлсэн Монголын шилдэг удирдагч, ХХ зууны манлай эмэгтэйчүүдийн нэг билээ.

Жүжигчин Г.Ундармаа "Монголын эмэгтэйчүүдийн холбооны хийсэн үйл ажиллагаа нь С.Удвал агсны 100 насны ойд зориулж, эмэгтэйчүүдийн асуудалд анхаараарай гэж хүндэтгэл үзүүлсэн. Тэрнээс биш Г.Ундармаа очоод киноныхоо постерыг тавиагүй. Би ажлаа хийгээд л явж байна. Манай киноны постерыг Монголын эмэгтэйчүүдийн холбоо ашиглах ёстой. Одоо хоёр ч кино төсөл дээр ажиллах гэж байна. Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, тухайн цагтаа эмэгтэйчүүдийн манлайлал бий болгож чадсан, Ардын хурлын депутатад удаа сонгогдож ажилласан түүхэн эмэгтэй шүү дээ.

Манай нэгдэл эмэгтэйчүүддээ зориулсан уран бүтээл хийдэг. Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжсэн, эрхийг  хөндсөн, тэдний дуу хоолой болсон уран бүтээл хийхийг зорьдог. Энэ удаа өөр төсөлтэй байсан ч Монголын эмэгтэйчүүдийн холбооны саналыг хүлээж авсан. Монголынхоо хойч үе болсон охидод үндэсний үлгэрлэн дууриах түүхэн эмэгтэйг танилцуулахыг зорьсон. Тэгэхгүй бол залуу үеийнхэн маань хэт гадаад кино үзэж, тэндийг шүтэн биширч байна шүү дээ” гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-15 162.247.73.192

>>>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-15 192.82.69.233

Сайн хүний нэрийг 3 худалдаж иддэг гэж ардын үг үнэн юм. Ундармаа гэгч нь хүүхдийн фонд гээд л мөнгө босгосон, одоо Удвал гуайг зарж идэх нь…👎🏻👎🏻👎🏻. Ичих булчирхайтай байх нь ирээдүй хойчид тань тустай шүү.🙏🏼🙏🏼🙏🏼

Avatar

Зочин 2021-11-15 202.21.127.170

Хайран мөнгө хөрөнгө

Avatar

Зочин 2021-11-15 203.91.115.48

Taniltai humuus iim tom tomoor n mongo bosgood umaa hiichih um. Bas l hen negnii bolomjiig hussan baih daa.

Avatar

Zochin 2021-11-15 117.111.23.109

Hiih gj bga bl tom tom nairuulagch nar ih baigaa bh .

Avatar

Zochin 2021-11-15 117.111.23.109

Ene tom aguu hvnii tuhai kino bl hiigdeh est bh. Ghdee Undarmaa bl nairuulagchiin huwid ene tentseh hvn bishee dendvv jijigdene. Ene hvnii tsag ved bsn mddg harj bsn hvmvvs l dohoj ochh r kino hiih bh.
Жигжид
Жигжидсүрэн
Балжинням
Сэнгэдорж
Баатар gh met.
Daanch aguu nairuulagchid ni tengert dewshsen bna. Ataarhaj bga yum bish shv ghdee dendvv jijigdene.svvliin veiin Mongol kino ch dee oligt yum bdiimu single ladies ch gel vv vzeed bdg hvmvvsiig gaih d bdiin shdee.

Avatar

Зочин 2021-11-15 202.126.88.157

Always Dislike Mongol ugly movies..

.sorry

Avatar

Найруулагч арай бишээ. 2021-11-15 66.181.176.203

Хошин шогийн манераасаа гарч чадахгүй нэг л хэвийн кино хийдэг ,найруулагч нэртэй боловч дэндүү туршлагагүй Ундармаагаар ийм агуу түүхэн эмэгтэйн киног хийлгэнэ гэж яаж бодож чадваа.Ундармаад дургүйдээ,атаархаад бгаа юм биш өөр найруулагчид өгөөч маш сайн кино хийхгүй бол туршилт болгож огт болохгүй ээ. Удвал гэдэг хүн чинь өөрөө домог энгийн сайхан ээж,дарга,зохиолч ,маш их уншдаг бичдэг тэр чигээрээ сургамж болсон хүн шүү дээ.Мааз марзан ,хүндэтгэлгүй ,шогч зангаар кинондоо хандаад бдаг яанаа.

Avatar

Энэний кино найруулагч гэж юу байхав дээ 2021-11-15 192.82.77.118

Ичих нүүргүй лол юм энэ авгай . Энэг сонин гажиг юм шиг авгай кино найруулагч болчихоор Агуу хайруулагч Жигжид, Жигжидсүрэн, Балжинням Чимид-Осор,, Мөнхдорж, Баатар гээд Алт шиг авьяастнуудыг юу гэж нэрлэх болж байна аа??? Заримынх нь сүнс нь цочдог байхдаа. Цөвүүн цаг гэж бүх юмны толгой уруугаа хардаг эмгэнэл юм байна.

Avatar

Өөлдийн өчигдрийн садан 2021-11-15 66.181.161.77

Хүний нийгэм дан содон сор болсон хүмүүсээс гадна хамгийн мулгуу ухаан санааны хөгжлөөр доройг ч өөртөө агуулж байдаг зүй тогтолтой юмаа. Ийм кино хийж бүтээж байгаа эрхэмүүдэд гүнээ талархал амжилт ялалтыг өр
гөе

Avatar

Зочин 2021-11-15 66.181.160.42

ундармаа ац төсөл цохиоод бүүр сурчээ эрдэнэтэд яаагий юм л бсан зааваал хошногодуулж дур тавьдаг жжингэр л бсан даг

Avatar

хүннү 2021-11-15 202.179.24.161

Чи яасан сайн мэддэг юм? Атаархуу ац минь. Чам шиг ацын хажууд хийсэн юмтай хүн! олон долоон юм хуцхаа боль. Чи чаддаг юм бол нэрээ бич.

Avatar

Зочин 2021-11-15 66.181.186.176

эмэгтэйчүүдийн холбоог удвал гуай, Мөнхөө гуай шиг хүмүүс удирдах хэрэгтэй бнаа

Avatar

Өвгөн Балдан 2021-11-15 103.229.122.14

Продюсор нь киноны дураг авалт 50 хувьтай гээд байхад юун их бухимдал вэ. Эсвэл кинонд оролцогч нэгэн ашиг сонирхлын зөрчилдөөнөөсөө болоод зохиолыг нь уншсанаараа сэтгэгдлээ бичээд байна уу, бүр гайхчихлаа. Яах ч арга байхгүй төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч яруу найрагч С.Удвал гуайн нэр төрд бүдүүлгээр халдаж огт болохгүй. Би түүний ойр төрлийн хүн биш боловч түүний бичсэн зохиол, бүтээлийг шимтэн уншигчийн хувьд хэлж байна.

Avatar

Зочин 2021-11-15 122.201.24.36

LALRIN SARNAI KK TUMS DER BAILA

Avatar

Зочин 2021-11-15 202.9.40.222

Udval gdg hundee bish kinonii poster oo UIH -n tanhimd bairluulsand chin humuus durguitseed baigaag hen ch oilgoj baigaa shuu dee. Zugeer l uuchlal huleej boloh zuil iig uls torjuuleed baih hereg yu bnaa

Avatar

АЛТАЙН ХЭЦҮҮ БОР 2021-11-15 103.212.118.205

сонгуулиар сэргэдэг бизнес эмэгтэйчүүдиин холбоо хаана байна вэ тэргүүн нь говьалтайн балай авгай ЗАЯА СОЁЛЫН САЙД НОМИН ИХ ХУРАЛД НОГОО ТАРААЖ ДОЛИГОНОХ ЛОББИ ХИИЖ ШИВШГЭЭ ТАРИЛАА БАС Л АЛТАЙН ХӨХ

Avatar

Зочин 2021-11-15 103.80.210.183

ИХ-н эмэгтэй гишүүд гэх эмс шуламуудыг зайлуулая. хага цохиж тэлж дүүжилж шатаах гэх бүх л аргаараа тэмцэе.

Avatar

Зочин 2021-11-15 103.229.122.11

1980-аад оны сүүлээр Удвал гуай Өмнөговь аймагт ажлаар очиход нь намайг дагалдангаар томилж ажиллуулсан юм. Хэд хоног хөдөө сумдаар хамт явж ямар хүн болохыг бага сага таньсан: том дарга, нэртэй хүн гэхэд маш энгийн даруу, намайг бага залуу гэлгүй эн тэнцүү тоож харьцдаг байлаа. Ухаантай хүн гэдэг тийм л байдаг юм байна лээ дээ!!!

Avatar

zochin 2021-11-15 66.181.191.243

Өөр өнгөөр будаад чимээд, сайхан болгох боломж дүүрэн байхад заавал УЛААН өнгийг сонгоод байгаа нь зоилготой шүү дээ. Тэгээд л парламентын танхимыг сурталчилгааы салбар болгоод л байгаад хүмүүс дургүйцэж байгаа юм аа…

Avatar

Зочин 2021-11-15 64.119.18.122

Чойном гуан шүлгийг cope хийдэг байсныг хэн мэднэ шдээ хаха

Avatar

Зочин 2021-11-15 64.119.26.179

жишээ аваад бичвэл сонирхолтой л болох байх

Avatar

хүннү 2021-11-15 202.179.24.161

Маш зөв. Төр мөнгийг нь гаргах ёстой! хэрэггүй зүйлд мөнгө гаргадаг биз дээ? С. Удвал гэдэг хүнийг монголчууд мардтаж болохгүй, түүхэн цаг үед мөнхрөн үлдэх ёстой хүн. Мандухай хатан шиг монголчуудын дунд домог болон үлдэх ёстой хүн. Түүхэн хүмүүсээ бид хойч үедээ таниулан үлдээх ёстой. Ундармаад харинч баярлах хэрэгтэй. Өөрснөө юм хийхгүй байж ажил хийсэн нэгнээ доромжилдгоо боль. Түүхээ үнэн зөв хойч үедээ үлдээхиын тулд “үзэл сурталжсан” ч яадаг юм. Үзэл сурталгүй улс үндэстэн мөхнө.

Avatar

Наранбаатар 2021-11-15 64.119.18.122

За төр нийгмийн нэрт зүтгэлтэн ч гэх шиг МАН ны далдагнуур авгай байсныг хэн ч мэднэ шдээ

Avatar

Зочин 2021-11-15 192.82.70.33

Далдагнуур ч байгаагүй байхаа.

Avatar

Зочин 2021-11-15 202.179.24.161

Хуцандаа чи!

Avatar

Zochin. 2021-11-15 209.122.211.88

Kinonii neriig ni hen ogson yum boloo? Chaavaas daa. Yun hariuchgui ner ogson yum be? Yadaj Ulaan sarnai gevel arai utga zohizoldootoi bolguu? Neree soli!!!!

Avatar

Зочин 2021-11-15 72.196.192.250

Dashramd ni kommunist vzel surtaliig nomlood baigaam bishvv ?! Ulaantsetseg metseg geed….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж