Н.Батсуурь тэргүүтэй самбынхан ДАШТ-ээс дөрвөн медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2021.11.15-нд нийтлэгдсэн

Н.Батсуурь тэргүүтэй самбынхан ДАШТ-ээс дөрвөн медаль хүртэв

Н.Батсуурь тэргүүтэй самбынхан ДАШТ-ээс дөрвөн медаль хүртэв

Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын Ташкент хотод болж, өчигдөр (2021.11.14) өндөрлөлөө. Эрэгтэй, эмэгтэй спорт самбо бөхийн долоо, байлдааны самбо бөхийн долоо нийт 21 жинд манай баг тамирчид өрсөлдөж, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэв.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн +98 кг-ын жинд Монгол Улсын аварга Н.Батсуурь хүрэл медаль, эмэгтэйчүүдийн -72 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль, -59 кг-ын жинд Б.Алтангэрэл, -54 кг-ын жинд Н.Баярмаа нар мөнгөн медаль тус тус хүртжээ.

Багийн дүнгээр Монгол аравдугаар байрт жагссан бол бүх Оросын самбо бөхийн холбоо найман алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медальтай тэргүүлж, Узбекистан, Беларусь, Украин, Казакстан зэрэг орнууд удаалжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын сан 231 мянган ам.доллар байсан бөгөөд алтан медалийг 4 мянган ам.доллар, мөнгөн медалийг 3000 ам.доллар, хүрэл медалийг 2000 ам.доллар тус тус дагалдав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж