Вакцины нэмэлт тун цаашид ч үргэлжлэх үү? | News.MN

Вакцины нэмэлт тун цаашид ч үргэлжлэх үү?

Вакцины нэмэлт тун цаашид ч үргэлжлэх үү?

Вакцины нэмэлт тун цаашид ч үргэлжлэх үү?

 Улсын хэмжээнд нэмэлт тунгийн дархлаажуулалтыг наймдугаар сарын 16-нд эхлүүлснээс хойш хүн амын 24.3 хувь буюу 485 мянга орчим хүн хамрагджээ. Хэрэвзээ хүн амын 50 хувь нь гурав дахь тунд хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг цуцалж, шар бүс рүү шилжинэ гэж Засгийн газраас мэдэгдээд байна.

УЛСЫН ТОМООХОН ЭМНЭЛГҮҮД COVID-19-ИЙН ЭСРЭГ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХГҮЙ

Халдвар авсан иргэдийн гэр бүл, найз нөхөд, хамт олныг нь, тэр бүү хэл “нууц харилцааг” нь хүртэл явсан цаг маршрутаар нь дэлгэдэг байсан нь саяхан. Харин өнөөдөр хавьтал байтугай өвдсөн ч тоох эмч алга.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар өнөөдөр (2021.11.15)-өөс эхлэн улсын томоохон эмнэлгүүд Covid-19-ийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй нь.

Энэ тухай УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр хэлэхдээ “Бид цар тахлын үед эрүүл мэндийн бусад тусламж, үйлчилгээг орхигдуулж болохгүй. Иймд томоохон эмнэлгүүдээ чөлөөлөх юм. Ерөнхийдөө улсын нэгдүгээр төв эмнэлэг, хоёрдугаар төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлэг болон лавлагаа шатны эмнэлгүүд багтах юм” гэлээ. Үүнээс харвал Засгийн газар, Эрүүл мэндийн яам дархлаажуулалтад голчлон анхаарч байгаа бололтой. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Эрдэмтдийн зөвлөлийн вакцинжуулалттай холбоотой байр суурийг хүргэе.

       12-ООС ДООШ НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД ДАРХЛААЖУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн дарга нарийн бичгийн дарга О.БАТБАЯР:

-Сүүлийн үед Covid-19-ийн хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч байгаа нь гурав дахь тунтай холбоотой. Иргэд нэмэлт тундаа сайн дураар идэвхтэй хамрагдаж байна. Яагаад гэвэл, нэмэлт тунд хамрагдсан хүмүүс ойрын хавьтал болсон ч өвдөхгүй, өвчилсөн ч хүндрэхгүй, Covid-19-өөс хамгаалж байгааг харж байна шүү дээ.

Ерөнхийдөө, Израиль улс дөрөв дэх тун хийнэ гэсэн чиг хандлагатай байна. Магадгүй цаашид дархлаа сэргээх тун хийхийг үгүйсгэхгүй. Covid-19 улирлын томуу шиг болж, хоруу чанар нь буурч, нэмэлт тунгийн дархлаажуулалт цаашид тогтмол болох байх.

Үүнийг эрдэмтэд үгүйсгэхгүй байна. Бидний хувьд дархлаажуулалтын талаар олон нийтэд чиглэсэн мэдээлэл сурталчилгааг бүх чиглэлээр л хүргэж байна. Сайн дураар гурав дахь тунд хамрагдах иргэдийн оролцоо өндөр байна. Харин 12-оос доош насны хүүхдүүдээ ойрын хугацаанд вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Одоогоор судалгааны ажил үргэлжилж байна гэлээ.

Эрүүл мэндийн яам дөрөв дэх тунгийн дархлаажуулалтад бэлтгэж, вакцин нөөцөлж эхэлсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас “Дөрөв дэх тунг хэзээ эхлүүлэх нь тодорхойгүй” гэх мэдээлэл өгч байгаа юм. Гэхдээ одоохондоо л “нууц” бололтой.

ВАКЦИН ЗОХИЦУУЛАХ БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.БАЯРБОЛД: 

-Эрүүл мэндийн яам цар тахал дэгдсэнээс хойш 70 гаруй судалгаа эхлүүлж, 40 орчмынх нь үр дүнг хэвлэж гаргасан. Цар тахлын тархалт, вакцины дархлаа тогтоцтой холбоотой судалгаа хийж, үр дүнд нь үндэслэн вакцинжуулалт зохион байгуулж байна.

Тухайлбал, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтарсан судалгаагаар вакцины дараах 60-90 хоногт дархлааны түвшин буурч байна гэсэн дүгнэлт гарсан. Тухайлбал, вакцинд хамрагдсанаас хойш гурваас дээш сарын хугацаанд Covid-19-өөр өвдсөн 200 гаруй мянган иргэн бий.

Эдгээр хүний эхний тун үйлчлэхгүй болсон тул дахин вакцинд хамрагдах шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар гаргасан. Өөрөөр хэлбэл, Covid-19-өөр өвдөөд, эдгэсэн хүмүүс 21 хоногийн дараа гуравдугаар тун хийлгэх боломжтой. Улсын хэмжээнд гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эхлүүлэхэд хүн амын идэвх бага байсан. Харин өнөөдрийн байдлаар иргэдийн идэвх оролцоо сайжраад байна.

Вакцинжуулалтыг эрчимжүүлэхийн тулд урлаг соёлынхонтой хамтран ажиллаж байна. Ор зохицуулах багтай адил вакцин зохицуулах баг гарсан. Энэ хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлтээр явуулын багийнхан дархлаажуулах юм.

Мөн вакцинжуулалтын цэгийн үйл ажиллагааг өглөө 10:00-20:00 цаг болгож сунгасан. Учир нь иргэдэд ажлаа тараад вакцинд хамруулах боломжийг бүрдүүлж байна. Гуравдугаар тунгийн хамрагдалт өндөр байх тусам халдварын тохиолдол буурна.Ерөнхийдөө хоёрдугаар тунд хамрагдах хүмүүсийн тоо цөөрсөн бол гурав дахь тунд хамрагдах хүмүүс идэвхтэй болж байна гэлээ.

      ВАКЦИНЫ ДАРААХ ХАРИУ УРВАЛЫН “ШОК”-НД ОРСОН ХОЁР ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

ХӨСҮТ-ийн мэдээлснээр хүмүүсийн дийлэнхэд вакцины дараа толгой өвдөх, тарьсан хэсэгт хавдах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Мөн 24 цагийн дотор зургаан мянга орчим хүн Эрүүл мэндийн байгууллагад хамрагдсан байна. Тэдэнд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу 24 цагийн дотор яаралтай тусламж үзүүлжээ. Мөн Анафилаксийн (бүх биеийг хамарсан арьс, салст бүрхэвчийн шинж тэмдэг, шуугиантай амьсгал, амьсгалын гажуудал, зүрх дэлсэх, цусны даралт буурах) төст хоёр тохиолдол илэрч, хариу арга хэмжээг богино хугацаанд авсан байна. Харин аннифилакс тохиолдол илрээгүй байна.

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:

-Хүн амын 95 хувийг дархлаажуулсан. Үлдсэн таван хувь буюу 100 мянга гаруй нь вакцинд хамрагдаагүй. Энэ нь эсрэг заалттай, вакцин болон бусад бодист харшилтай зэрэг хүндэтгэх шалтгаантай хүмүүс юм. Вакцины хамрагдалт өндөр байгаа ч 100 хувь халдвараас хамгаалахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймд гурав дахь тунд хамрагдсан ч өвдөхгүйг аль ч улсын эрдэмтэд нотлоогүй.

Covid-19-д өртсөн ч эмнэлэгт хэвтэхгүй хөнгөн өвдөж, нас барах эрсдэлийг бууруулж байгаа нь вакцины гол үр дүн.

Цар тахал дэгдсэн цагаас хойш Covid-19-ийн судалгааг дэлхий дахинд эхлүүлж, үр дүнд нь хариу арга хэмжээ төлөвлөж шийдвэр гаргадаг. Энэ бол шинжлэх ухаан. Монгол Улсын хувьд мөн адил судалгаа хийж байна. Мэдээж вакцины нэгдүгээр тунд хамрагдсанаар дархлаа тогтохгүй. Хоёр дахь тунд хамрагдсанаар дархлаа тогтохыг эрдэмтэн судлаачид тогтоосон. Гэсэн ч вакцины бүрэн тунд хамрагдсаны дараа дархлаа тодорхой хугацаанд буурч байгааг Монгол Улсад хийгдсэн судалгаа харуулж буй. Иймд дархлаа сэргээх тун шаардлагатай болох нь харагдаж байгаа юм.

Нэмэлт тунгийн дархлаажуулалтыг дэлхий дахин судалгаанд үндэслэн хийж байна. Судалгааны үр дүн эхнээсээ гарсан учраас гурав дахь тунгийн дархлаажуулалт эхлэх шийдвэрийг Эрүүл мэндийн яам гаргаж байна.

Дөрвөн төрлийн вакцин хийлгэсэн хүмүүсийн дундах дархлааны түвшинг судлахад ихэнх вакцин гурван сарын дараа буурч байгааг ХӨСҮТ болон бусад судалгааны үр дүн гарч байна.

ӨВЧНИЙ ХЯНАЛТ СЭРГИЙЛЭЛТИЙН ТӨВ БАЙГУУЛНА

Вакцинжуулалтаас гадна цар тахлын үед Монгол Улс Өвчний хяналт сэргийлэлтийн төв байгуулахаар төлөвлөж буй. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт Өвчний хяналт сэргийлэлтийн төв байгуулна гэж тусгасан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яаманд ажлын хэсэг байгуулагдсан гадаад улс орны болон дотоодын нөөц бололцоонд тулгуурлан судалгаа хийж байна. Ер нь бид богино хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жирийн иргэн 2021-11-15 202.131.227.82

Вакцин ямар ч үр дүнгүй гэдгийг амьдрал батлаад өгсөн ш дэ

Avatar

Зочин 2021-11-15 204.8.156.142

== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-15 66.181.161.9

hun amin 70-80hub n obdson bolohoor obshloll buurah n todorhoi

Avatar

Монгол 2021-11-15 150.129.141.25

3 дахь тун ч мөн ч чухал юм даа,
Дэлхий нийтэд 3 дахь тунг Монголчууд л эсэргүүцэж байгаа бол тун сайн үр дүнтэй байгаа хэрэг гэцгээж байна гэнэ дээ, мөн дөө мөн яг!!!

Avatar

Zochin 2021-11-15 124.158.66.73

Shine ovchintei bolj bnaa. Hogshin hun bolohoor emch nar ni toohgui bie bie bie bie bie ruugee yvuulaad loligtoi zovlogoo ogch meddeggui ym shig bainaa. Ovdson ni barag deer boloh ym bishuu. Uchir ni EMY ene covidod l gol anhaarlaa handuulaad dam ovchtei bolson huniig OGTOOSOO avch heleltsehgui ym bn shuu!!! VACCINE bol SOS!!!!

Avatar

Зочин 2021-11-15 66.181.161.78

Tanaih yagaad mushgisan hugiin medee hiij bdagiin be. Uvchluh hun bagasaj emnelegt hevtej hun tsuuruud emneleguudiin kovidiin tasag buuj bgaan ternees emchlehgui gj buugazhui shd

Avatar

Зочин 2021-11-15 64.119.24.198

Вакцин хийлгээгүй хөнгөн шингэнэ тусаад эдэгч байгаа иргэд зөндөө л байна….Улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын хэлж буйгаар дандаа вакцинтай иргэд хүндэрч өвдөөд ирээд байгаа гэж ярьсан.вакцин бол хор юм аааа

Avatar

Зочин 2021-11-15 103.229.122.11

Манай хамаатны 66 настай ах маань айлын ажил явдалд ороллцоод корона тусч эмнэлэгт хэвтээд 3-4 хоноод л бүх шинжилгээ нь сайн гарсан байна. Маш хөнгөн туссан нь 3-р тун файзер хийлгэсний ач бололтой!?!

Avatar

Зайл 2021-11-15 202.9.46.38

Худлаа шаагаад

Avatar

Зочин 2021-11-15 103.80.210.183

жил бүр л хийдэг сайхан мөнгө олох зам болно л доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж