ХОМ-ийн зөрчилтэй таван албан тушаалтанд хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2021.11.15-нд нийтлэгдсэн

ХОМ-ийн зөрчилтэй таван албан тушаалтанд хариуцлага тооцно

ХОМ-ийн зөрчилтэй таван албан тушаалтанд хариуцлага тооцно

Авлигатай тэмцэх газар 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 4-ний өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж шийдвэрлэжээ. Шалгалтаар зөрчилтэй тав, зөрчилгүй тав байсан бол хоёр хүнд зөрчилд тооцохгүй, анхааруулах арга хэмжээ авчээ.

Зөрчилтэй албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуулийн 13.8.2, 13.8.3-т заасныг үндэслэн хариуцлага тооцуулахаар “Монголын цахилгаан холбоо” ХК, “МИАТ” ХК-д албан бичиг хүргүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагч нийтийн албан тушаалтнуудын хууль бус, нуугдмал орлогыг илрүүлэх чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийдэг. Мөн авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах нь Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн үндсэн үүрэг. АТГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж магадгүй албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг ийнхүү хянан шийдвэрлэсэн байна.

Авлигын эсрэг хуулийн дагуу 13.8.2-т зааснаар зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

13.8.3. зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах зэрэгт үндэслэн хариуцлага тооцох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж