Хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй эцэг, эхчүүдэд хариуцлага тооцъё! | News.MN

Хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй эцэг, эхчүүдэд хариуцлага тооцъё!

Хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй эцэг, эхчүүдэд хариуцлага тооцъё!

Хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй эцэг, эхчүүдэд хариуцлага тооцъё!

Гэр бүл салалттай холбоотойгоор хүүхдийн тэтгэмжийн асуудал дээр маргаан багагүй гардаг талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдээлж буй юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 13400 гаруй хүүхэд тус тэтгэмжийг авдаг гэх статистик бий. Тэдгээрээс 4800 нь тэтгэмжээ тогтмол авдаг бол 8500 гаруй нь авч чаддаггүй байна. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх салсан тохиолдолд насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадвараа алдсан хүүхдийг тэжээн тэтгэх талаар тусгасан байдаг. Харамсалтай нь, хүүхдийг өсгөж буй талд үүрэг, хариуцлага их ногддог талаар гэр бүл судлаачид хэлдэг.

Хүүхдийн тэтгэмжийг  гэрлэлтээ батлуулсан эсэхээс үл хамаарч өгөх ёстой аж.  Хүүхдийн тэтгэмжийг хугацаанд нь олгоогүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирсэн гомдлуудыг тухай бүрд нь шийдвэрлэж чаддаггүй аж. Хуульд зааснаар 3-аас дээш сарын хугацаанд хүүхдийн тэтгэмж олгоогүй нөхцөлд шүүхийн байгууллагад хандах ёстой аж. Гэтэл эцэг, эхчүүд хамгийн багадаа 3-5 жил болж байж шүүхэд хандаж, их хэмжээний хуримтлагдсан мөнгө нэхэмжилдэг ч, нөгөө тал нь төлөх боломжгүйд хүрдэг аж.

Тэтгэмжийн мөнгөний хувьд 0-11 насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувь, харин 11-ээс дээш настай болон хөдөлмөрийн чадвар алдсан хүүхдэд амьжиргааны доод түвшний орлоготой тэнцэх хэмжээний тэтгэмжийг сар бүр олгох ёстой.

ТЭТГЭМЖЭЭС ЗАЙЛСХИЙСЭН 8000 ГАРУЙ ХҮНД ТЭГШ ЭРХ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ

Олон жил тэтгэмж төлөөгүй мөнгийг бөөнөөр нь  гаргуулж өгөх боломжгүй байдгийг албаны хүмүүс хэлсэн.  Хуулийн энэ цоорхойг овжин ашиглан өөрийн хүүхдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээдэггүй хөхөө шиг эцэг эх олон байдаг гэнэ.  Харамсалтай, өөрийнхөө хүүхдэд өгөх тэтгэмжээ өгдөггүй хүмүүст хариуцлага тэр бүр тооцдоггүй.

Уг нь тус тэтгэмжийг олгоогүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх мөнгөөр торгуулахаас гадна гадаадад зорчих эрхийг хязгаарлах, албадан сургалтад хамруулах, 7-30 хоног баривчлах хариуцлага хүлээхийг хуульд тусгасан ч үүнийхээ дагуу хариуцлага хүлээх хүн ховор байдаг аж.

Хүүхдийн тэтгэмжийг хоёр хэлбэрээр тогтоолгож болно. Эхнийх нь эцэг, эх хоорондоо тохиролцох, эсвэл шүүхээр тогтоолгох. Аль нь ч бай хүүхдэд олгох тэтгэмжээ хугацаанд нь төлөөгүй бол хариуцлага хүлээлгэх механизм Монголд үгүйлэгдэж байна. "Эцэг, эх болох амархан. Ээж, аав байх хэцүү" гэдэг үгийн утга энэ.

Монголд салалтаас үүдсэн асуудал гэр бүлийн боловсрол, үүрэг, хариуцлагын ухамсар дулимаг байгааг илтгэж байна. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг ардчилсан нийгэмд амьдарч байгаа ч ахуй амьдралын хүрээнд аав, ээж байх үүргээ биелүүлж чадахгүй олон хүнийг зүгээр өнгөрүүлсээр, мөрөөр нь амьдруулсаар байх нь утгагүй юм.

Хариуцлагаас бултдаг, ажилгүйдлээр далимдуулж халхавч хийдэг, эсвэл асран тэтгэх сонирхолгүй байгаагаа илэрхийлдэг гээд олон шалтгаанд дүгнэлт хийж, хариуцлагыг нь ухамсарлуулж, үүрүүлдэг тогтолцоотой болох хэрэгтэй. Үүнийг хуульд тодорхой тусгаж, түүний дагуу шийдвэрлэх нь зөв. Гэсэн ч шүүхэд гомдол гаргахгүйгээр хаядаг, хариуцлага тооцож чаддаггүй, өршөөдөг хүн олон.

Дэлхийн аль ч улсад гэр бүл дэх эрэгтэй, эмэгтэй хүний хариуцлагын үүрэг ижил тэгш байдаг. Монголд гэр бүл салсан тохиолдолд хүүхдүүд өнчирч, ихэнхдээ ээжүүдийн нуруун дээр ачаа болж үлддэг. Үүнийг халж, эцэг, эх салсан тохиолдолд эргээд хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг жишиг бий болгох нь зүйтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-15 192.82.90.156

Шүүх дүлий байгуулга ээжүүдэд маш их хэцүү гэдгийг мэдэхгүй байна

Avatar

Зочин 2021-11-15 162.247.73.192

===== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-15 202.179.25.159

herew salaad etseg n mungu uguh yostoi bol ene n etsegiin erht yos gesen ug. Negent etsegiin erht yos bol ehner salaagu bhdaa nuhruu hundelj hool hj ger tsewerleh yostoi.

Avatar

Зочин 2021-11-15 202.126.89.174

УДАМ САЙТАЙ АЙЛЫН ОХИН ҮР АВСАНААС Ч МЭДЭХГҮЙ НАСНЫХАА АМЬДРАЛЫГ ЭХИЙНХЭЭ ҮГЭЭР ХИЙГЭЭД ЭХНЭРТЭЭ ХАЯГДСАН ЗАЛУУСТ ХАРАМСДАГ. ЭЦЭГ ЭХ НЬ БАЙНГА САЛЖ НИЙЛДЭГ ХҮНД ОХИН ҮРЭЭ ХЭЗЭЭ Ч БҮҮ ӨГӨӨРӨЙ.ОХИН ҮРЭЭ НАЙЗТАЙ БОЛСНЫГ МЭДСЭН Л БОЛ УДАМ СУДРААР НЬ САЙН СУДЛААРАЙ. ХҮҮХДИЙН ТЭТГЭВЭРЭЭ ТӨЛӨХ Л Х.ТЭЙ. ХҮҮХДЭД БУРУУ БАЙХГҮЙ.АМЬТАНЫ АЛАГ ҮРС БҮГД ХӨӨРХӨН.

Avatar

Ээж 2021-11-15 59.153.86.54

Хүүхдээ хаяж зугтаасан нөхдүүд өвчин зовлонгоос салахгүй алингаа алдаад явж байдагшдээ хорвоогоос шийтгэлээ хүртдэг юм бналээ

Avatar

Зочин 2021-11-15 202.55.191.130

tetgemj uguhgui bga garuudiig sain changalaad uguh heregtei, tegej bj huuhdeeree bj huuhed gargaj togloh ni bagasna

Avatar

Зочин 2021-11-15 59.153.86.54

Тэтгэмжээ төлхөөс зугтааж үхсэн юмшиг алга болдог эцэг сүгнүүдээр монгол баян хүний үнэртэй эцэг хаа нэг байдаг л байх

Avatar

ЗОЧИН 2021-11-15 202.21.126.30

ЭРХЭМ ЭР ХҮН ГУАЙ. ХҮҮХЭН НЬ ЯАХ ВЭ ТАНЫ СОНГОЛТ БАЙСАН БОЛОХООР ШУЛАМ БАЙНА УУ ЮУ ГЭНЭ ЧИНИЙ ХЭРЭГ. ТӨРСӨН ҮРЭЭ ЗҮГЭЭР ХАЯАД ЗУГАТЧИХДАГ АМЬТАН Ч ЦӨӨХӨН БАЙХАД ТАВАН ТӨГРӨГИЙН ТЭТГЭМЖЭЭ ӨГЧ ЧАДАХГҮЙ ЗУГАТАЖ ЯВДАГ ЁСТОЙ АРААТАНААС Ч ДОР ШҮҮ.

Avatar

Зочин 2021-11-15 66.181.186.176

дандаа хуцах юмаа. ажилгүй орлогогүй хүмүүс яаж мөнгө олох юм бэ. Шулам шиг хогийн хүүхэнтэй сууж хамаг амьдралаа үрчихээд, эцэст нь хүүхдийн тэтгэмж гэж хуцах юм.

Avatar

Зараа 2021-11-15 124.158.66.166

шуламан хүүхнээ олны дундаас өөрөө сонгочихсон бол өнгөрөө, ккк

Avatar

Зочин 2021-11-15 66.181.186.176

муу санаа эзнээ отдог юмаа. Хүн зовоож, мууг нь үздэг адгийн юмнууд их л юм үздэг юм даа. хүний мууг үзэж болдоггүй юмаа.

Avatar

Зочин 2021-11-15 192.82.86.42

Ene yur n 2 taltaildaa. Aavaas n zuvshuurul avahgui huuhedtei bolson tohioldol mash ih baidagdaa. Huuhdiig n gargachihval suuhaas uur zamgui gej boddog baih. Ene bol huchirhiilliin 1 helber.Tegeed 1 bol aav huuhedtei bolsniigoo medeed shuud zugtana. Esvel huuhdee bodood suugaad uzhees gene. Gehdee butehguildee udahgui saldag. Tegeheer huuhed gargahiig aav n zuvshuursun bol huuhdiin tetgemj tuldug boloh heregtei.

Avatar

Зочин 2021-11-15 202.55.188.41

Belgevch heregle!

Avatar

Зочин 2021-11-15 103.80.210.183

шүүх эмнэлэг худлаа дүгнэлт гаргаж өгдөг юм чинь харин ч бүтэх нь эргэлзээтэй юм л даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж