Германны Конрад Аденауер сангаас зохион байгуулж буй "Урлаг ба улс төр" симпиозиум өнөөдөр Чингис зочид буудалд нээлтээ хийлээ. Энэ сарын 17-19-ныг хүртэл үргэлжилэх уг эрдэм шинжилгээний хуралд манай улсын улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцохоос гадна Мехсик, Итали, Хятад, Өмнөд Солонгос, АНУ, Герман, Канад, Голланд зэрэг орны 30 уран бүтээлч энэ үеэр өөрсдийн бүтээлийг танилцуулах юм. Уг хурлыг зохион байгуулж байгаагийн гол зорилго нь байгаль экологийн асуудлыг урлагаар дамжуулан улс төрийн хүчин, эрх мэдэлтнүүдийн анхаарлыг хандуулахад чиглэж байгаа бөгөөд оролцогчид өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал бодлоо солилцох юм.
Д.Долгор
Д.Долгор