Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлгээс 2022 оны төсөвтэй холбоотой асуудлыг дэмжихгүйгээ илэрхийлж, завсарлага авахаар хүсэлт өгсөн гэдгээ бүлгийн дарга Д.Ганбат хэлж байв.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдсан билээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгч арванхоёрдугаар сарын 6-нд болох ерөнхийлөгчийн айлчлалаар, ОХУ-аас манай талд санал болгодог 12 санал байдгийг үе шаттай шийдвэрлэж, дараа дараагийн томоохон төслүүдээ хөдөлгөмөөр байна” гэж мэдээлж байсан юм.
Холбоотой мэдээ