Шөнийн сурвалжлага: "Балгасан" биш балрав | News.MN

Шөнийн сурвалжлага: "Балгасан" биш балрав

Шөнийн сурвалжлага: "Балгасан" биш балрав

Шөнийн сурвалжлага: "Балгасан" биш балрав

Нийслэлийн цагдаагийн газар болон Тээврийн цагдаагийн албатай хамтран өнгөрсөн Баасан гариг (2021.11.12)-т дараах сурвалжлагыг бэлтгэв. Шөнийн 22.00 цагт хот нойрсдог байсан бол орчин үед эсрэгээрээ хотын гудамжинд шөнө болохоо байж, баар, караоке залуусын хөлд дарагдана. Баар хаагдсан ч залуус гэртээ харих хүсэлгүй,  “Одоо хаачих вэ”, “Онгорхой баар байна уу”, “Үргэлжлүүлэх үү” гэж хоорондоо ярьцгаана.

Эргүүлийн хоёр цагдаа энд тэндэхийн буланд хөл дээрээ  гуйван зогсох согтуу залуусыг “Ууж идсэн бол одоо гэр рүүгээ харьцгаа, та нар” гэж гуйх, шаардахын завсарт хэлэх. Учир нь, согтуу эрэгтэйчүүд хоорондоо муудах нь их бөгөөд цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлэх нь цөөнгүй гэнэ. 

Удалгүй 23.10 цагт Баянзүрх дүүргийн алба хаагчдаас "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг саатууллаа” гэсэн дуудлага ирлээ. Манай сурвалжлах баг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр очиход согтуу жолооч сандал дээр аль хэдийнэ “тасарчээ”.  Түүнийг сэрээж,  үлээлгэхэд согтолтын зэрэг нь 1.86 гарав. Согтуу жолооч “Хоёр пиво л уусан. Хоёр километр явсан" гэх ч  хаанаас цагдаа нарт баригдсанаа санахгүй байв. Тиймээс түүнийг эрүүлжүүлэх байранд хонуулахаар боллоо. Ингээд зогсохгүй эрхээ нэг жилээр хасуулж, 400 мянган төгрөгөөр торгууль хүлээн, автомашинаа журмын хашаа руу ачуулав. Ёстой л "балгасан" биш баларч, санхүүгийн багагүй алдагдал хүлээв. 

Согтуугаар жолоо барьж яваа хүнийг яаж ялгаж, мэддэг талаар  замын цагдаа нараас асуухад “Харахад андашгүй. Цагдаа хараад харц нь дальдчаад байдаг юм. Хөдөлгөөн дунд машин зогсооход согтуу жолоочоос гадна эрэн сурвалжлагдаж буй хүн, хулгайн тээвэр, шагаар согтууруулах ундаа зардаг хүмүүс баригддаг” гэв.

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС ШАГИЙН АРХИ, ТАНХАЙ ЗАЛУУСААР ДҮҮРЭВ

Согтуугаар танхайрсан, шагийн архи дамласан, бусадтай маргалдаж, зодоон цохиондоо хүрсэн гээд хэрэг зөрчил гаргаж, баригдаж ирсэн хүмүүс нэмэгдсээр. Толгой нь шалбарч, гар нь цус болсон эрэгтэй үүдний сандал дээр унтаж байв. Баасан гаригт цагдаагийн байгууллагынхны ачаалал эрс нэмэгддэг болохыг тус хэлтсийг цагдаа нар хэллээ.

Тус дүүргийн Эргүүлийн цагдаа “Баасан гаригийн шөнө ачаалал ихтэй хонодог. Бар, караоке нээгдлээ, согтуу хүмүүс хоорондоо зодолдсон гэх мэтчилэн дуудлага нэг цэгт дөрөв, таваар давхардан ирж байна. Согтуу хүмүүст шаардлага хүлээж авах тэнхэл ч алга. Хэлээд ч нэмэргүй, үр дүнгүй. “Тарцгаа” гэх шаардлага тавьдаг ч залууст үүнийг хүлээж авах ухамсаргүй болсон. Архидалт залуужиж, танхай, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ихэссэн. Дуудлагаас дуудлагын хооронд л шилжиж ажилласаар өглөө нэг мэдэхэд ээлжээ хүлээлгэн өгөх болсон байдаг” гэлээ.

"МАНАЙ ГЭР ЭНҮҮХЭНД, ЭРГЭЭД ОРЛОО"

Үргэлжлүүлэн алслагдсан гэр хорооллын цэгүүдэд ажиллав. Энэ үеэр цөөнгүй зөрчил илрэв. Хууль дүрмээ мэддэг атал биелүүлэхгүй яваа энэ мэт жолооч нар хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байгаа цагдаа нарт тэд тун дургүй.

Согтуу жолооч нар “Зүгээр л айраг уусан, ганц пиво уусан, манай гэр энүүхэнд, эргээд орлоо” гэх ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг санаатайгаар бусдын амь насанд заналхийлж буй үйлдэл болохоо үл ойлгох. 

Цайзын уулзвар 23.35 цаг. Хар өнгийн автомашиныг зогсоож, жолооны үнэмлэхийг шалгасан цагдаа жолоочийг машинаасаа буухыг шаардав. Замын цагдаа жолоочоос түүний нэрийг асууснаа “Энэ чиний үнэмлэх биш байна. Өөр хүний зураг байна” гэлээ. Гэтэл жолооч мөн гэж маргаж эхлэв. Цагдаа түүнээс “Регистрийн дугаар чинь хэд вэ” гэхэд өнөөх хэлэх үг байсангүй.  Ийнхүү бусдын жолооны үнэмлэхтэй хөдөлдөөнд оролцож байсан иргэнийг саатуулав. Түүнээс ямар учраас бусдын үнэмлэхтэй явсан талаар асуухад “Согтуугаар жолоо бариад эрхээ хасуулчихсан. Харин үнэмлэхээ авахын тулд бөөн шалгалт өгөх хэрэг гардаг. Цаг зав муутай болохоор амжихгүй юм" гэв. Хуулийн дагуу үнэмлэхийг нь хураан авч, торгуулийн арга хэмжээ авлаа. 

Зөрчил гаргасан ихэнх жолооч нар өөрийнхөө эрхийг хамгаалах ч бусдын эрхэнд халдаж байгаагаа огт мэддэггүй бололтой. Зарим нь өрөвдүүлэх заль хэрэглэж, зарим нь алба хаагчийн өмнөөс агсрах нь цөөнгүй. Гэвч, өрөвдлөө, агсарлаа гээд нэмэргүй, хууль бол хууль.  Замын хөдөлгөөний дүрмээ ягштал биелүүлээд явбал цагдаа нарт баригдаж, жолооны эрхээ хасуулж, торгууль шийтгэл хүлээхгүй шүү дээ. 

АРХИ УУСАН БОЛ ДУУДЛАГЫН ЖОЛООЧ ДУУДАХ НЬ ХАМГИЙН ЗӨВ СОНГОЛТ

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Магван “Баянзүрх дүүрэг нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг. Томоохон зах худалдааны төв ихтэй учраас замын хөдөлгөөний ачаалал ихтэй. Зам тээврийн осол, гэмт хэргийн дуудлага хоногт 90-110 хүртэл ирдэг. Сүүлийн үед нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтыг эрчимжүүлж байна. Баянзүрх дүүргийн хэмжээнд зургаан цэгт 20 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Согтуугаар автомашин жолоодсон тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу жолоо барих эрхийг нэг жилээр хасч, 400 мянган төгрөгөөр торгож, автомашиныг журамладаг. Яг энэ цэг дээр одоогийн байдлаар гурван согтуу жолоочийг илрүүлээд байна. Хэдийгээр ойрхон газар ч гэсэн согтуу үедээ автомашин барих хэрэггүй. Архи уусан бол дуудлагын жолооч дуудах нь хамгийн зөв сонголт” гэж жолооч нарт анхааруулав. Ийнхүү Тээврийн цагдаагийн газартай хамтарсан бидний ажил өндөрлөсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1 2021-11-15 66.181.161.1

Энэ эрхийн насаар хасаачээ

Avatar

Зочин 2021-11-15 192.82.68.159

Машины нь хураа шоронд хий

Avatar

Зочин 2021-11-15 192.82.68.159

Архинд уивж байна

Avatar

Зочин 2021-11-15 192.82.68.159

Монголчууд архинд живж байна

Avatar

30 хоног баривчилдаг бол 2021-11-15 192.82.75.7

Олон долоон үггүй Согтуу л бол шууд 30 хоног болгооч ээ.

Avatar

Зочин 2021-11-15 162.247.73.192

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-15 139.5.219.127

dandaa hotod irsen orkuud baigaa

Avatar

бөбө 2021-11-15 66.181.176.36

Манай дотоодын архи шар айрагны градусыг бууруулмаар байна. Манай шар айргийг 5-ыг уухад хүн тасарч байна. Ийм заваан юм хийхээ боль. Хятад шиг 3.6%-аас дээшгүй болгох хэрэгтэй. Ядаж 4%. Хурдан батлаа.

Avatar

Зочин 2021-11-15 103.80.210.183

х***а шаар айргаа л уу.

Avatar

Зочин 2021-11-15 66.181.176.36

Хүүхнээс болж их архидаж байгаа. Манай хүүхнүүд жоохон шударга болмоор байна аа. Юу яамаар бол эртхэн ойлголцоод тэр очих газартоо очдымуу харьдымуу яадын. Тэгээ л бухын доодхыг хардаг шиг хэдэн залуучууд нь нөгөө муу нэрэлхшш хүүхнүүдээ халаах гээд архидаж байх. Биеэ үнэлэлтийг албан бусаар зөвшөөрмөөр байна аа. Хэдэн халтар хүүхнүүд нь гадаадаар нэг хэдэн мянгаараа бие үнэлж, зарим нь хүчирхийллийн золиос болж байна. АРхидах мөнгөө тэд нартаа өгвөл эдийн засагт ч дээр юм.

Avatar

Зочин 2021-11-15 103.80.210.183

ойрхон гэр нь байгаа юм бол алхаж хариад маргааш нь магинаа унадаг юм байгаа биз. бааранд бас хариуцлага тооцдог болох хэрэгтэй. уулгаад зүгэр мөнгөө төлсөн бол хамаагүй гэдгийг болиулж дуудлагын жолооч хүргэлт зэрэг нэмэлт зүйл хийх ёстой.

Avatar

mgl 2021-11-15 192.82.73.33

ene balai niigemd 300 jil bolj baij ardchilaltai zolgoh uu? Germany, Sweden, Swiss, Finland shig arai uur niigem baiguulah uu.

Avatar

Зочин 2021-11-15 202.21.108.242

Сархад савнаасаа бусдыг дийлнээ гэж..
Архичингууд долоон уулын цаана далд ор❗

Avatar

Зочин 2021-11-15 192.82.75.126

ФӨ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж