Сансар руу аялаад ирсэн саятан онгоцны ослоор нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.11.14-нд нийтлэгдсэн

Сансар руу аялаад ирсэн саятан онгоцны ослоор нас баржээ

Сансар руу аялаад ирсэн саятан онгоцны ослоор нас баржээ
Дөнгөж өнгөрсөн сард сансар руу амжилттай аялаад ирсэн саятан бизнесмен Глен де Вриес 49 насандаа нисэх онгоцны ослоор нас баржээ. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 13-нд тэрбумтан Жефф Безосын “Blue Origin” сансрын аялал жуулчлалын компанийн гурав дахь нислэгээр сансарт аялаад ирсэн байв.
Глен де Вриес болон 54 настай Томас Фишер нарын зорчиж явсан жижиг онгоц Нью-Йоркийн ойролцоох Нью-Жерсийн Хэмптонд унаж осолджээ. Ослоор онгоцонд зорчиж явсан хүмүүс бүгд амь үрэгджээ.
“Blue Origin” компанийн зүгээс ослын мэдээллийн дараа Глен де Вриесийг хамт сансарт ниссэн хүмүүстээ эрч хүч, баяр баяслыг авчирсан нэгэн байсныг онцолж, түүний сансрын хүсэл тэмүүлэл, буяны ажил нь үүрд дурсагдах болно хэмээжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж