ОХУ-тай санамсаргүй дайн эхлүүлж болзошгүйг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2021.11.14-нд нийтлэгдсэн

ОХУ-тай санамсаргүй дайн эхлүүлж болзошгүйг анхааруулав

ОХУ-тай санамсаргүй дайн эхлүүлж болзошгүйг анхааруулав
"Хүйтэн дайны үетэй харьцуулахад Их Британи болон түүний холбоотнууд өдгөө ОХУ-тай илүү их цэргийн сөргөлдөөнтэй байна. Түүнчлэн өмнө нь олон улсад байсан уламжлалт дипломат арга хэрэгсэлүүд, механизм байхгүйгээс ОХУ-тай санамсаргүй дайн эхлүүлэх магадлал их байгаа тул Их Британи болон холбоотнууд болгоомжтой байх хэрэгтэй” гэж тус улсын армийн генерал Ник Картер мэдэгджээ.
Түүний үзэж буйгаар дэлхийн улс орнуудын дунд өрсөлдөөн 15 жилийн өмнөхөөс эрс нэмэгдсэн ба их гүрнүүдийн дундах өрсөлдөөн их зөрчилд хүргэж байгаа аж.
Түүнчлэн ОХУ нь Баруун Европын орнууд болон АНУ-ын эсрэг бүрэн хэмжээний довтолгоо хийхэд хэзээд бэлэн байгааг 62 настай Ник Картер онцолжээ. Тэрбээр 44 жил Их Британийн батлан хамгаалах салбарт ажиллахдаа өнөө цаг шиг ОХУ-тай хэзээ ч дайн хэзээ ч дайн үүсгэж магадгүй нөхцөл байдалтай тулгарч байсангүй гэжээ.

Польш-Беларусийн хил дээр Варшаваас зохион байгуулалттайгаар цагаачдыг бөөгнөрүүлж, хямрал үүсгэж байгаад Барууныхан хардан буруутгаж буй. Улмаар цагаачдын хямралыг шийдвэрлэхэд Польшид туслахаар Их Британиас цэргээ илгээхээр зэхэж буй аж. Түүнчлэн Барууны зарим дипломатууд цагаачдын энэ хямралд ОХУ-ыг буруутгасанд ерөнхийлөгч Владимир Путин Москвагийн оролцоог эрс няцаажээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
21
ХарамсалтайХарамсалтай
20
ТэнэглэлТэнэглэл
19
БурууБуруу
16
ХахаХаха
8
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж