“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд орон нутаг хэрхэн оролцох талаар хэлэлцэж байна | News.MN

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд орон нутаг хэрхэн оролцох талаар хэлэлцэж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд орон нутаг хэрхэн оролцох талаар хэлэлцэж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд орон нутаг хэрхэн оролцох талаар хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар аймаг, нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар Төрийн ордонд хэлэлцэж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө, арга зам”,  “Монгол орны усны нөөц, ус ашиглалт”,”Үндэсний хөдөлгөөн ба ногоон санхүүжилт”, “Ойн салбарын технологи, инновацийн шийдэл”, “Үрийн нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах техник, технологийн шийдэл”, “Суурин газарт байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн жишиг загвар” зэрэг сэдвээр ярилцах юм.

Засаг дарга нар улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн тодорхой хувийг мод тарьж ургуулахад зарцуулах, агро-ойг хөгжүүлж, дүүрэг, сумдад цэцэрлэгт хүрээлэн байгуулах, байгаль орчны нөхөн сэргээлтийн бодлогыг мод тарьж ургуулахтай нягт холбох нь зүйтэй гэж үздэгээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэв.

Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд салбар дундын уялдаа холбоо, ялангуяа иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа юу юунаас илүү чухал гэдгийг тодотголоо.

Тухайн орон нутаг мод үржүүлгийн зориулалтаар ашиглах газрыг давуу байдлаар олгох, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, хөв цөөрөм байгуулах зэргээр усны нөөц бүрдүүлэх, байгалийн нөөц ашигласны төлбөрөөс олсон орлогыг зориулалтын дагуу зөв төлөвлөж, зарцуулах зэрэг шаардлага тулгарч байгааг  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэлэв.

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд болно. Чуулганаар:

  • Байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл;
  • Байгаль орчны салбарын тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага;
  • Шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт ба байгаль орчин, ойн салбарын хүний нөөцийн хөгжүүлэлт;
  • Ойн салбарын технологи, инновацийн шийдэл;
  • Ногоон санхүүжилт-Таны боломж сэдвээр ярилцах юм.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 09-14-ний өдөр болсон салбар хуралдаануудаас гаргасан зөвлөмжийг хэлэлцэн, нэгдсэн зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-14 95.142.161.63

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Batuaj 2021-11-14 66.181.182.132

Шууд л хэлэлцэнэ гэж массыг айлгах юм.
Ажил хийж сурах шаардлага байна.
Өргөөнөө үү

Avatar

Схд иргэн 2021-11-14 59.153.86.54

Мод тарихаас өмнө шахмал түлшний шуудай хийж сурах хэрэгтэй бна хүүрсүгээ

Avatar

Зочин 2021-11-14 59.153.86.54

Энэ далий нүүрт тэрбум модноос өөр юм ярихаа больжээ тэгширнэ гэж бодсын байхдаа чалчигч чинь

Avatar

Бид нар 2021-11-14 192.82.70.250

Юун хамтрал коммун ? Ард түмний хөрөнгө хулгайлсан луйварчдад гишгэх газар олдохгүй болохоор олон долоон юм донсгоссон чээжээ дэлдсэн "Үхдэл" ийн дүр эсгэж байна. Мод таринаа тарина.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-11-14 202.9.46.180

хамаг мөнгөө модонд зармааргүЙ БАЙХ ЮМ ЭХЛЭЭД НАРИЙН ЦАРИГИЙН ТӨМӨР ЗӨМӨӨР ОЮУТОЛГОЙ ТАВАНТОЛГОЙ ШИВЭЭХҮРЭН БООМТУУДАА УРД ХӨРШТЭЙ ХОЛБООД АВМААР БАЙНА ГЭТЭЛ ОДОО БҮХ АЖЛАА ХАЯАД МОД ГЭЭД ДАЖИН БОЛЦГООХ ЮМ ЕР НЬ ТӨМӨР ЗӨМЫН ТАЛААР ДУУГАРХАА БАЙЛАА КРЕМЛЭЭС НҮҮРСНИЙ ЭКСПОРТОО ЗОГСОО ОЮУТОЛГОЙГ ГАЦАА АРД ТҮМНИЙГ МОД ТАРИХ ЗЭРЭГ ААР СААРААР СААТУУЛЖ ЦАГ НӨХЦӨӨЖ БАЙ ГЭЖ ҮҮРЭГДҮҮДЭВУУ ЯАВ БУРУУ Л БАЙНАДАА

Avatar

Зочин 2021-11-14 100.15.102.120

Балай Хүүкийн балайрал. Эхлээд хийх ажил их байна даа уг нь.Ядахдаа төмс хүнсний ногоо,үр тариагаа дотоодоо ханга .Бас энэ өвчин ,тахлаар ард түмэн чинь үхээд,өвдөөд дууслаа.Бодож байгаа юм байна уу Өмхий ПОП хулгайчаа

Avatar

Үзэгч 2021-11-14 192.82.73.254

Хамтрал коммун, нэгдэлжих хөдөлгөөн, орос ард түмний эцэг Сталин, манай цуст командлагч Чойбалсан нарын 100 сая малын төлөвлөгөө шиг л битгий болгочихоорой доо. Хийх нэрээр хэлмэгдүүлж болохгүй, хийрхэж дарамтлах ч хэрэггүй.

Avatar

зочин 2021-11-14 66.181.186.254

үлгэр үлгэр

Avatar

Зочин 2021-11-14 66.181.189.25

МУ 5-7 тэрбум модтой гэсэн… ЭНэ дүйвээнээр битгий л тэрбум модоо устгачихаасай билээ. Тушаахаар болчихдог юм гэж бхгүй… Мод толгойнууд…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж