УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайханы улсын нууц задруулсан гэх хэргийг нөгөөдөр Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцэхээр товложээ. Сэжигтэн Ц.Жаргалсайханыг өнгөрөгч сард ТЕГ-аас төрийн өндөрлөгүүдийн ОХУ-д хийсэн айлчлалын талаархи мэдээллийг цахим шуудангаар хойд хөрш рүү дамжуулсан гэх хэрэгт буруутган шалгасан юм. Уг хэргийг энэ сарын 8-ны өдөр нийслэлийн Прокурорын газраас хянаж дуусч харьяаллын дагуу Чингэлтай дүүргийн шүүхэд шилжүүлсэн аж. Дашрамд дурьдахад эл хэрэгт холбогдуулан УИХ-ын гадаад харилцааны хэлтсийн ОХУ-ыг хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Болор, БНХАУ-ын талыг хариуцсан мэргэжилтэн Г.Байгальмаа нарыг сэжигтнээр татан шалгасан боловч прокурорын хяналтын шатанд хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон юм.
Н.Түвшин
Н.Түвшин