Дорноговь аймгийн Сайншанд сумын МАН-ын байрнаас 2021 оны арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө их хэмжээний үнэт эдлэл алдагджээ. Тодруулбал, МАН-ын байранд “Эрс хүч”, “Мэнд шүр” компаниуд үйл ажиллагаа явуулдаг байжээ. Тус газраас алт, мөнгө, монетон ээмэг, бөгж болон гинж, мөнгөн аяга, мөнгөн бүс, хөөрөг алдагдсан байна. Иймд Дорноговь аймгийн цагдаагийн байгууллага хэргийг шуурхай шалгаж эхэлсэн бөгөөд сэжигтэн хоёр этгээдийг олон нийтэд нээлттэй дүрсэлж, эрэн хайж байгаа аж.
Энэ талаар тус аймгийн цагдаагийн алба цахим хуудаснаа Дээрх гэмт хэргийг үйлдсэн сэжигтэй этгээдүүд нь:
- Хар өнгийн цахилгаантай куртиктэй, хар хөх өнгийн жинсэн өмдтэй, нүд ам гардаг хар малгайтай, үдээстэй хагас түрийтэй гуталтай, шар царайтай, шулуун өндөр хамартай, зүүн чихээ цоолсон, баруун гарын шуун дээрээ шивээстэй, үсээ баруун талруугаа самнасан, 170-175см өндөртэй, 25-30 орчим насны эрэгтэй, /биедээ хурц ир, үзүүртэй зэвсгийн шинжтэй зүйл авч явж байж болзошгүй/
- Хар өнгийнкуртиктэй, хар хөх өнгийн жинсэн өмдтэй, барзгар нүүртэй, 150-155 см өндөртэй, хагас түрийтэй хар өнгийн гуталтай явж байгаа гэх. Иймд иргэд та бүгдээс Цагдаагийн байгууллага иргэдээс гэмт хэргийн талаарх мэдээ мэдээлэл худалдан авах журмын дагуу дээрх хэргийн талаарх үнэн зөв мэдээллийг өгч хамтран ажиллана уу. Холбоо барих утас: 7052102, 99522102, 80522102, 96522102.
Холбоотой мэдээ