Ч.Ундрам: С.Удвал ахайтаны кинонд улсын төсвөөс мөнгө аваагүй | News.MN

Ч.Ундрам: С.Удвал ахайтаны кинонд улсын төсвөөс мөнгө аваагүй

Ч.Ундрам: С.Удвал ахайтаны кинонд улсын төсвөөс мөнгө аваагүй

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдийн ширээний урд “Улаан цэцэг” киноны посторыг байрлуулсан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам цахим хуудаснаа тайлбар хийжээ. Тэрбээр “Сономын Удвал ахайтаны кино зураг авалт хийж байгаа, улсын төсвөөс мөнгө аваагүй. Өөрсдөө бид босгож гадаадын санд төсөл бичиж ажиллаж байна. Төр нийгмийн зүтгэлтний киноноос монгол эмэгтэйчүүд үлгэрлэл авч үүрд дурсах болтугай” гэжээ.

Сонирхуулахад, С.Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “Улаан цэцэг” уран сайхны киног “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээхээр болсон юм. Киноны нээлт энэ онд болох төлөвтэй байсан ч одоогоор киноны зураг авалт үргэлжилж байна.

Сономын Удвал ахайтан Ардын Их Хурлын депутатаар 10 удаа сонгогдож, үүнээс тэргүүлэгч гишүүнээр есөн удаа ажилласан, Монголын эмэгтэйчүүдийн хороог 25 жил, Монголын зохиолчдын хороог 13 жил тэргүүлсэн Монголын шилдэг удирдагч, ХХ зууны манлай эмэгтэйчүүдийн нэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2021-11-14 103.9.89.103

АХАЙТАН ГЭЖ ЮУГАА СОЛИОРООД БАЙНА АА. ХЭЗЭЭ МОНГОЛЧУУД АХАЙТАН ГЭЖ ЯРЬДАГ БОЛООВ

Avatar

Зочин 2021-11-14 103.80.210.183

ямар хачин юм хийсэн бол доо. тэр үед нь кино хйгээгүй юм чинь нэг их сүртэй л биш гэсэн үг ш дээ. одоо өмсүүдийн холбоол нэг их сүрхий хийсэн юмтай болох гэж л үзэж дээ тэр нь яг оносон уу? гэдэг л байна

Avatar

зочин 2021-11-14 66.181.180.196

Хоосон толгойтнууд хорвоод их байх юм. Эмгэнэлтэй гэхэд багадах ийм хүмүүс хорвоог яаж туулна даа.
С.Удвалыг дэлхий үнэлдэг, зохиол бүтээлийг нь дэлхий орчуулаад уншицгаадаг, гэтэл Монголдоо байгаа
оюуны тамирдалд орсон зарим хүмүүсийн байж байгаа царайг хар даа.

Avatar

Зочин 2021-11-14 95.142.161.63

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-14 103.212.119.29

Энэ долингор хүүхэн хэдэн онд хэдэн оны хэллэгээр яриад байнаа.Ахайтан гэдэг чинь коммунистуудын үзэн ядаад байсан федалуудын хэллэг биш билүү.

Avatar

Зочин 2021-11-14 192.82.87.72

Аль ч нам бай ер нь ажиглаад байхад улс төрийн нам дагадаг хүүхнүүд нэг л сонин сумтай гарууд байх юмаа

Avatar

Зочин 2021-11-14 72.196.192.250

Ulaan tsetseg geheer kommunizmiin vzel sanaag l nomloh tvgeeh bilegdel yumaa daa ! Mongoliin bvh hvvhdiig bvhniig adilhan DUND surlagatai bailgahiig urialdag ene Undram vneheer bvtehgvi avgai ! Ulaan tsetseg baihdaa yahav bvv dee. 70-80-aad oni setgelgee bainaa, rog eo eo l doo !!!

Avatar

Зочин 2021-11-14 103.26.194.134

Хятад кино юу

Avatar

иргэн 2021-11-14 112.72.15.182

энэ эмэгтэйчүүдийн холбооны нөхөр энд тэндгүй л явж байх юм аа нээрээ

Avatar

Мангас 2021-11-14 202.21.108.155

Нөхөр нь Мангас Дорж үнэн юм уу худлаа юм уу?

Avatar

Зочин 2021-11-14 103.26.195.41

Мангасдорж гэж До яамны Жамбалдоржийг хэлж байвал биш байхаа. Хар малгай Жамбалдорж гэж жүжигчин хүн байсан юм гэнэ лээ

Avatar

Зочин 2021-11-14 103.80.211.52

Ахайтан гэж ээ

Avatar

Зочин 2021-11-14 139.5.216.170

МАНГАС ДОРЖ ГЭЖ НОГООН МАЛГАЙТАН НӨХӨР НЬ БАЙСАН ГЭСЭН. ХУВЬ ЗАЯА ГЭЖ СОНИН ШҮҮ

Avatar

Зочин 2021-11-14 192.82.70.33

Худлаа ш..хаа болиоч!

Avatar

Зочин 2021-11-14 124.158.70.161

Нөхөр нь аймаар яргалдаг байсан. Нөхрийн дүрийг бүү бүтээ

Avatar

Зочин 2021-11-14 202.126.90.63

Агуу хүнийтухай зөв юм хийх нь. Улаан цэцэг гэхээр нэг л зүгээр аятайхан эмэгтэйн дүр харагдаж байна. Удвал гуай тэр олон архаг зохиолчдыг даргын биш ухаанааны чадлаар атгаж чадаж байсан. Киноныхоо нэрийгодоо цөөхөн үлдсэн ардын зохиолчдоос лавлаа

Avatar

Зочин 2021-11-14 202.9.40.114

Одооны ардчиллын залуучууд чинь "С.Удвал гэж ямар хүн" байсныг мэдэхгүй. Ямар ч байсан коммунист хүн байсан юм байна гэж ойлгоод хамгийн муу хүмүүсийн тоондоо оруулж таарна.

Avatar

Тогоо 2021-11-14 140.112.233.172

Хэт дөвийлгөөд ахайтан гээд байх шаардлагагүй. Зүгээр л сайн ээж сайн төрийн зүтгэлтэн гэдгээр нь гаргавал хүмүүс сонирхоно шүү

Avatar

Хаха 2021-11-14 140.112.233.172

Нэр нь сонин юм Гишүүд Удвал гуайн номыг уншсан боловуу

Avatar

х** 2021-11-14 66.181.161.68

дарга явсан гэх юм оюун санааны талаас нь мэдээлэл бичээчээ

Avatar

Зочин 2021-11-14 203.91.115.55

Зүгээр Удвал гэж болдоггүй юмуу? Дэлгэр мөрөн гол гэдэг шиг энэ чинь хэвийн бус сэтгэлгээг хөөрөгдөхөөс өөр ямар ач холбогдолтой юм бэ? Ядаж байхад энэ нь соц эриний хүн байдаг. Феодалын нийгмийн вангийн юмуу гүнгийн авхай биш шүү дээ. Энэ жалгархсан хийрхлээ хэзээ болих вэ?

Avatar

Зочин 2021-11-14 59.153.114.186

Коммунизм эргээд сэргэвүү?

Avatar

зочин 2021-11-14 192.82.89.198

ОДООГИЙН ХҮНИЙ ЭРХ НТР ГЭСЭН ХООСОН ЯРИГЧДЫН ДЭРГЭД СОНОМЫН УДВАЛ ГЭДЭГ ЭРХЭМ БОЛ ЖИНХЭНЭ ТӨРИЙН НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН, АЛДАРТ ЗОХИОЛЧ БАЙСАН ЮМ ШҮҮ.
ХООСОН ТОЛГОЙТНУУД ТҮҮНИЙ БИЧСЭН НЭГ ШИРХЭГ Ч ГЭСЭН НОМЫГ УНШИЖ ТАРХИА ТЭЛЭЭЧ.

Avatar

irgen 2021-11-14 66.181.186.75

Коммунист хадагтайг магтан дуулагч их хурлын гишүүд өөрсдөө экс коммунистууд юм гэдгийг мэдэгтүн.

Avatar

irgen 2021-11-14 66.181.186.75

Удвал гуай ногоон малгайтан байсан уу?

Avatar

Зочин 2021-11-14 192.82.72.43

Ахайтны гэж бичих естой биз дээ. Яаж сургууль тогсож сэтгуулч болдог юм болоо.

Avatar

Зочин 2021-11-14 64.119.27.224

Улаан цэцэг байхдаа яахав дээ. Коммунист улс болж дууслаа

Avatar

Зочин 2021-11-14 64.119.26.235

tegeed yahiin gyatadiin shar tsetseg gehiimuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж