Ч.Ундрам: С.Удвал ахайтаны кинонд улсын төсвөөс мөнгө аваагүй

Хуучирсан мэдээ: 2021.11.14-нд нийтлэгдсэн

Ч.Ундрам: С.Удвал ахайтаны кинонд улсын төсвөөс мөнгө аваагүй

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдийн ширээний урд “Улаан цэцэг” киноны посторыг байрлуулсан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам цахим хуудаснаа тайлбар хийжээ. Тэрбээр “Сономын Удвал ахайтаны кино зураг авалт хийж байгаа, улсын төсвөөс мөнгө аваагүй. Өөрсдөө бид босгож гадаадын санд төсөл бичиж ажиллаж байна. Төр нийгмийн зүтгэлтний киноноос монгол эмэгтэйчүүд үлгэрлэл авч үүрд дурсах болтугай” гэжээ.

Сонирхуулахад, С.Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “Улаан цэцэг” уран сайхны киног “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээхээр болсон юм. Киноны нээлт энэ онд болох төлөвтэй байсан ч одоогоор киноны зураг авалт үргэлжилж байна.

Сономын Удвал ахайтан Ардын Их Хурлын депутатаар 10 удаа сонгогдож, үүнээс тэргүүлэгч гишүүнээр есөн удаа ажилласан, Монголын эмэгтэйчүүдийн хороог 25 жил, Монголын зохиолчдын хороог 13 жил тэргүүлсэн Монголын шилдэг удирдагч, ХХ зууны манлай эмэгтэйчүүдийн нэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж