Ирэх оноос төрийн үйлчилгээг цахимжуулж, бүх шатны байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллахаар боллоо. Тодруулбал, 2022 оны төсөв батлагдаж, бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинарыг цахимаар зохион байгуулахаар тооцож холбогдох зардлыг бууруулахаар болсныг мэдээллэв.
Мөн гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга, эд хогшил, ном хэвлэл худалдан авах, болон хэвлүүлэх, сурталчилгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, биеийн тамирын уралдаан тэмцээн, салбарын болон байгууллагын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, салбартай холбоотой киноны уран бүтээл хийх болон төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр шатахууны зардлыг хэмнэнэ.
Бүх шатны төрийн байгууллагын бичиг хэргийн зардлыг 50 хувиар, Covid-19 халдварт цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 50 хувь бууруулахаар төсөвт тусгажээ.
Холбоотой мэдээ