Ирэх оноос хүүхдийн мөнгөний тодорхой хувийг бэлнээр авна | News.MN

Ирэх оноос хүүхдийн мөнгөний тодорхой хувийг бэлнээр авна

Ирэх оноос хүүхдийн мөнгөний тодорхой хувийг бэлнээр авна

Ирэх оноос хүүхдийн мөнгөний тодорхой хувийг бэлнээр авна

УИХ-аас ирэх оны төсвийг өнгөрөгч Баасан гаригт /2021.11.12/ баталлаа. Ингэснээр 2022 оноос хүүхдийн мөнгөний тодорхой хувийг бэлнээр авах боломжтойг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлсэн юм.

Тухайлбал, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг багаас нь ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг ирэх оноос эхлүүлэх бөгөөд 2022 онд хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын данстай болох болно. Цар тахлын нөлөө бүрэн арилаагүй шилжилтийн хугацаанд бага дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хуримтлалд бүрэн шилжих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрвээ хүсвэл Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авах боломж олгож байгаа аж. Ингэхдээ, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүсвэл сар бүрийн хуримтлалаа 100 хувь, долдугаар сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал хугацаанд 50 хувь бэлнээр авах эрхтэй байхаар тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-14 95.142.161.63

>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-14 66.181.181.229

хүүхдийн мөнгө хадгалах банк нь удахгүй дампуурч, эзэн нь 50саяаар торгуулиад өнгөрнө

Avatar

иргэн 2021-11-14 76.123.139.230

Ковидоор далимдуулж түр 80 мянгыг нэмээ биз дээ, авилгачидаа. Одоо буцаагаад хэвэнд нь 20 мянгад нь оруул. Тархины тураалт бэртэгчин монголчуудад хүүхдүүдээ өөрсдөө тэжээ гэсэн шаардлага тавь. Төсвийнхөө бараг 20 хувийг зөвхөн нэг төрлийн халамжийн зориулдаг улс Монголоос өөр хаана ч байхгүй, байгаагүй.

Avatar

zochin 2021-11-14 122.201.24.235

tatvar nemne, shine tatvar bii bolgono, niigmiin daatgal nemne, yalih yalihgui zuileer torgono. orlogiin 60-70 huviig shuud butsaaj avch bna. kommunistuudiig uzen yadaj baina.

Avatar

Зочин 2021-11-14 202.55.188.84

Хохь нь ээ, МАНгас чинь сонгуульд зарцуулсан иргэдэд тараасан менгее ингэж суутгаж авдгым за. НДШ нэмэх, МСУТ 200к хуримтлуулах, хуухдийн 100к хуримтлуулах, …, гэх мэтээр янз бурийн аргаар ард иргэдээс суутгаж авна за. Одоо удахгуй тог ус дулааны телбер нэмэгдэнэ, бас НОАТ 10% – 15% болж нэмэгдэнэ. Баяртайгаар хулээж авцгаа даа менгеер саналаа худалдсан оркуудаа!!!

Avatar

иргзн 2021-11-14 202.179.26.69

үе үеийн ЗГ-даас хамгийн *ӨЛӨН* Засгийн газар, МАН Гэмт хэрэгтэнгүүдтэйгээ биш Хүүхдийн эсрэг Тэмцэхээр болжээ, МАН Хүүхдийн мөнгийг Аривжуулна ч гэж юу байхав Өөрсөдөө нухах гэж байгаан, МАН мөн ч Сан, Хуримтлалуудыг идэж ууж устгасан даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж