Түлэнхийн төвийг энэ ондоо ашиглалтад оруулах уу?

Хуучирсан мэдээ: 2021.11.14-нд нийтлэгдсэн

Түлэнхийн төвийг энэ ондоо ашиглалтад оруулах уу?

Түлэнхийн төвийг энэ ондоо ашиглалтад оруулах уу?

Түлэнхийн төвийн барилга энэ оны есдүгээр сард ашиглалтад орох байсан ч “Нутгийн зам” ХХК-тай холбоотой гүйцэтгэл нь хойшилжээ. Тодруулбал, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос яригдаж эхэлсэн гэх уг барилга нь үндсэн гурван блоктой бөгөөд А, С блокийн гүйцэтгэгчээр “Цаст констракшн”, В блокийн гүйцэтгэгчээр “Нутгийн зам”компани ажиллажээ.

Эрүүл мэндийн яамнаас тус компанид санхүүжилтийг бүрэн олгосон боловч компанийн хариуцлагагүй байдлаас болж барилга удаашралтай байна гэсэн хариултыг өгч байна.

 КОМПАНИЙН ХАРИУЦЛАГҮЙН УЛМААС БАРИЛГЫН ХУГАЦАА ХОЙШИЛЖ БАЙНА 

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “Түлэнхийн төвийн барилгын асуудал их удаж байна. Энэ зуны хугацаанд ажиллаж, бүх арга хэмжээг авч байна. Түлэнхийн төвийн барилга одоогоор 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Хоёр корпусаас бүрдэж буй. Нэгийг нь “Цаст констракшн” гүйцэтгэж, нөгөөх нь “Нутгийн зам” ХХК барьж байгаа. Энэ хоёр компанийн бүх санхүүжилтийг ЭМЯ-аас олгосон. Гүйцэтгэлээ бид шахдаг. Гэтэл компанийн хариуцлагагүй байдлын улмаас барилга удаж байна. Ялангуяа “Нутгийн зам” ХХК нь санхүүжилтээ авчхаад гүйцэтгэлээ хийхгүй байна. Бид удаа дараа шаардлагыг хүргүүлсэн. Одоо агааржуулалтын хоолойн ажил дутуу байна. Сүүлдээ албан шаардлагаа хүргүүлж, Сангийн яамд хандан хар жагсаалтад оруулна. Бүр болохгүй бол хуулийн байгууллагад хандана” гэлээ.

Арав гаруй жил царцсан тус барилгын ачааллыг Гэмтлийн эмнэлгийнхэн нуруундаа үүрч яваа. Зүй нь тус барилга төлөвлөгөө ёсоор явсан бол энэ оны есдүгээр сард тус эмнэлгийн суурин дээр 200 ортой, түлэгдэлт, хөлдөлтийг төгс эмчилдэг, олон улсын стандартад нийцсэн эмнэлэг ашиглалтад орох  байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж