Улаанбаатар хотод өнөөдөр /2021.11.14/ суурин 15 цэгт 23 багийн 92 эмч, ажилтан ажиллаж, 3038 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд цар тахлын эсрэг вакцины эхний тунд 20, хоёр дахь тунд 59, нэмэлт сэргээх тунд 1543, нийт 1622 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.7 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 24.3 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2962 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.698 (76.2 хувь), 16-17 насны 26.648 (78.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.