“Мандухай” цирк хандивын тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

“Мандухай” цирк хандивын тоглолт хийнэ

АНУ-ын Миннесота мужийн Миннеполис хотноо монгол циркчин эмэгтэй Халтархүүгийн Эрдэнэчимэгийн байгуулсан “Мандухай” цирк наймдугаар сарын 13-25-ны өдгүүдэд Төв, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад аялан тоглолтоо үнэ төлбөргүй хийж яваа билээ. Тэгвэл тус циркийн уран бүтээлчид аялан тоглолтынхоо дараа Улаанбаатар хотод “АСА” циркт энэ сарын 27-нд 15.00 цагт хандивын тоглолтоо хийх юм байна. Энэхүү тоглолтын орлогыг Циркийн сургуулийн 70 жил, Монголын Циркийн 70 жилийн ойн баярын арга хэмжээнд хандивлах ажээ.

Г.Даша

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж