Ши Жиньпиний эрх мэдлийг бататгасан "түүхэн тогтоол"-ыг батлав | News.MN

Ши Жиньпиний эрх мэдлийг бататгасан "түүхэн тогтоол"-ыг батлав

Ши Жиньпиний эрх мэдлийг бататгасан "түүхэн тогтоол"-ыг батлав

Ши Жиньпиний эрх мэдлийг бататгасан "түүхэн тогтоол"-ыг батлав

Хятадын хамгийн чухал улс төрийн уулзалтуудын нэг болох Зургадугаар бүгд хурал энэ сарын 8-11-ний хооронд Бээжин хотноо болж өндөрлөв. Хурал Хятадын Коммунист намын 100 жилийн ойн баяртай давхцсан төдийгүй түүхэн шийдвэрийг гаргасан гэдгээр онцлог байв.

Түүхэн шийдвэр гэдэг нь Хятадын Коммунист намын цаашдын бодлогод чухал нөлөө үзүүлэх шийдвэрийг хэлж буй. Ийнхүү хурлаар намын 100 жилийн томоохон ололт амжилтыг хэлэлцээд зогсохгүй түүхэн шийдвэрийг баталснаар Ши Жиньпиний байр суурь улам баттай болж байгааг илтгэв.

Тодруулбал, түүхэн шийдвэрийг өмнө нь 1945 онд Мао Зэдун, 1981 онд Дэн Сяопин нар тус тус баталжээ. Тиймээс тэрбээр түүхэн шийдвэр гаргасан Хятадын гурав дахь удирдагчийн хувьд намыг үүсгэн байгуулагч Мао болон түүний залгалжлагч Дэн нартай эн зэрэгцэх удирдагч болж байна гэсэн үг.

Түүх сөхвөөс, анхны тогтоолыг Мао 1945 онд эрх мэдлээ бэхжүүлэх зорилгоор намын их хурлаар баталсан гэдэг. Тиймээс ч 1949 онд БНХАУ-ыг байгуулах үед түүнд засгийн бүрэн эрх мэдэл төвлөрч байв. Харин Хятадын эдийн засгийн шинэчлэлийн суурийг тавьсан Дэн 1981 онд хоёр дахь тогтоолыг гаргажээ.

Хоёр дахь тогтоол 1966-1976 оны хооронд өрнөсөн “Соёлын хувьсгал”-ыг буруутгаж байсан юм. Ийнхүү Мао, Дэн нарын баталсан өмнөх тогтоолууд өнгөрсөн үеэсээ ангижрах зорилготой байсан бол Ши Жиньпиний тогтоол илүү залгамж шинж чанартай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Хятад улс хэдэн арван жилийн өмнөхөн төсөөлж байгаагүй өндөрлөгт хүрч, дэлхийн гүрэн болсон нь тогтоолын мөн чанарт нөлөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй. Өдгөө тус улсын өмнө 2049 он гэхэд "бүрэн хөгжсөн, чинээлэг, хүчирхэг улс" болох томоохон зорилт байгаа юм.

Ийнхүү ирэх оны Үндэсний их хурлаас өмнөх намын удирдагчдын сүүлчийн чухал уулзалт болж өнгөрөв. Ирэх хурлаар Ши Жиньпин Хятад улсын даргаар гурав дахь удаагаа сонгогдох төлөвтэй байгаа юм. Тус улс 2018 онд намын удирдагчийг хоёр удаа сонгодог тогтсон уламжлалыг халсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хятадын элийзүүд их болж 2021-11-14 203.23.49.77

Энэ одоо юун баахан ХЯТАДУУД КОММЕНТ бичээд байгаан. NEWS.mn өөрөө хятад сайт юмуу. ҮЗЭЛ сурталийн комм устгаач

Avatar

Зочин 2021-11-14 95.142.161.63

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Иргэн С 2021-11-14 66.181.161.85

Хятадын ард түмэн азтай юм аа. Ийм мундаг бодлоготой, эх орон ч хүн ардаа гэсэн сэтгэл зүтгэлтэй удирдагч нартай. Гэтэл бид……..

Avatar

Зочин 2021-11-14 66.181.161.85

Сэтгэгдэл орохгүй байж байснаа давхардаад өөрчлөгдөөд орчихсон ч байх шиг. Ёоо

Avatar

Зочин 2021-11-14 103.80.210.183

Монголын ИХ ЮАНЬ УЛСЫН ТҮҮХЭН БААЗЫГ дээшлүүлж дэвжээгээд энэ өндөрлөгт хүрч дээ. намуудын балаг эрлийзүддийн балгаар бид доошоо сум шиг л уруудаж байна.

Avatar

Иргэн С 2021-11-14 66.181.161.85

Хятадын ард түмэнд атаархаж байна. Ийм мундаг бодлоготой, улс орноо гэсэн удирдагч нартай азтай ард түмэн юм. Гэтэл бид…..

Avatar

Зочин 2021-11-14 66.181.161.109

Яг ямар шийдвэр гаргасан юм бэ

Avatar

Заагч 2021-11-14 202.9.46.41

Багаа хог хятадын хаягдалаа хол очиж хуцаа хог вирус хятад Монголыг эзлэх сонирхолтой худлаа хуцаад хог вирус данжаадаа Монголоос вирусээ аваад шавар хэрэм рvvгээ далд ор хогийн хятадын vлдэцээ

Avatar

Багаа 2021-11-14 202.126.89.115

Ши даргад Монголд элэгтэй хүн бх. УБд 3 шинэ гүүр бариад тавьчихсан 😉

Avatar

уншигч 2021-11-14 192.82.93.14

ӨР ӨР ӨР

Avatar

Зочин 2021-11-14 202.126.89.115

Монголчуудын өрийг Китад дандаа тэгэлдэг шдэ. Монгол хүн өрөө хэзээ төлж блаа да ккккк

Avatar

Зочин 2021-11-14 202.9.40.114

Хоёр хөрштэйгээ эвтэй найртай ухаалаг өөрийн гэсэн бодолтой зөв хамтран ажиллавал дагаад л сайхан хөгжинө. Хоёр хөршөө муулаад эсвэл зай барьж хөндий байгаад хол явахгүй. АН-ынхан болохоор АНУ болон Барууны орнуудын эрх ашигт нийцүүлээд тэдэн шиг БНХАУ болон ОХУ-ыг шүүмжилж буруутгаж харилцдаг. Одоохондоо МАН төр барьж байгаа учраас гайгүй байх. Цаашдаа анхаарах л хэрэгтэй дээ

Avatar

зочин 2021-11-14 66.181.160.120

За шааачи ….АН ыхан хоёр хөршөө муулаад байсныг санахгүй л юм байна . Харинч бүгдэнтэй нь эрх тэгш харьцнаа л гэдэг биздэ …

Avatar

Зочин. 2021-11-14 192.82.78.115

Хоёр хөршийн эсрэг заналхийлэл,үзэн ядах үзлийг дэвэргэх оролдлого АН-ын талын нөхдөөс гардаг.Орос Хятад болон Барууны орнуудын хооронд мэдээ мэдээллийн дайн ид өрнөж,одоо бүр улс төрийн тэмцэл хурцдан, хүйтэн дайны төвшинд дөхөж очоод байгаа. АН бол барууны талыг шийдвэртэй дэмждэг. Уг нь бид бусад ихэнх орны жишгээр төвийг сахиж, аль ч оронтой найрамдалт харилцаа,хамтын ажиллагааг хөгжүүлмээр байгаа юм. Нэг талыг хэт барьж,туйлширвал, өөрөө өөрийгөө багалзуурдаж хороолоо л гэсэнтэй ижил.

Avatar

mgl 2021-11-14 202.126.90.72

Дээр нь нэмэхэд капитализм гэж солиормооргүй байна. Том баячууд улам ихийг авахийг бодно. Самсунгийн босс юу болов, Хятад яагаад Жак Ма-г дарав, Америк дундчуулаа томчуул нь шахаад юу болж байна, манайд ХХБ Эрдэнэбилэг юу хийв, гээд бодоорой. Герман, Швед, Швецарь, Финланд гээд дандаа том баячуудыг шахаж, дундчуулаа дэмждэг улс орнуудын иргэд л сайхан амьдарч байна.

Avatar

зочин 2021-11-14 66.181.160.120

Мал минь …Эрдэнэбилэг Эрдэнэтийг авчирсан харин Нямдорж та хоёр ,, шоронн , цагдаа,, гаас өөр юу авч ирэв?
..

Avatar

Зочин 2021-11-14 202.21.126.30

Чи харин хуцдаг нохой байна. Төрийн мөнгөөр төрийн өмчийн үйлдвэрийг хуйвалдааны замаар хувьдаа авчихсан байсан юм. Тэр луйвраа УИХ-д ч мэдэгдээгүй, Сайханбилэгийн ЗГ-тай хуйвалдаж хийсэн. Харин ч тэр үеийн УИХ-н гишүүн Нямдорж, Хүрэлсүх Ерөнхий сайд, Баттулга Ерөнхийлөгч нар улсад буцааж авч, энэ завхрал луйврыг зассан.

Avatar

mgl 2021-11-14 202.126.90.72

Одоо бид юм бодож олигтой байхгүй бол хэцүү болно. Нөгөө талаар бас шинэ сайхан бололцоо гарна. Манай тэнэг шуналтай дарга нар энэ янзаараа бол улсаа сөнөөнө шүү. Хүрэлсүх гарч ирж байж 1 тогтлоо. МАН 3 төрлийн шинэчлэлээ хийчихмээр байна. Шуналтай хүмүүсийг төрөөс хөөмөөр байна, боллоо ш дээ асар идлээ уулаа.

Avatar

Мөнхөө 2021-11-14 140.112.233.172

Бид бол хувцас хунар хийсэн үйлдлийг нь дуурайж зургаа авахуулсаар үлдэх байх даа 2 хөрш улам тасархай болоод байна шүү Бид Америкийн дэргэдэх Мексик болох нь дээ

Avatar

Зочин 2021-11-14 202.9.40.42

Хятад Зөвлөлтийн араас орвол триадуудыг манайхан барьж тогтоож чадлаа юу. Хятадын бүлэглэлүүд манайд эрх мэдлээ тогтоох гээд манай төр бол хэцүүднэ дээ. Төр хэцүүдвэл жирийн иргэд хоморгод нь өртөнө. Буцаад 90-ээд оны гуйланчлал руугаа ормой. Эрээн байхгүй болоход л үхэл ханхлуулж байж. Тэр Америк, Барууныхан бол тоохчгүй.

Avatar

зочин 2021-11-14 192.82.89.198

Админаа сэтгэгдэл оруулчихвал их баярлах байнаа

Avatar

зочин 2021-11-14 192.82.89.198

ӨӨРИЙН ТОЛНОЙ ДЭЭРХ БУХЛЫГ ХАРАХГҮЙ БАЙЖ ӨРӨӨЛИЙН ТОЛГОЙ ДЭЭРХ ӨВСИЙГ ХАРАХ
ГЭДЭГ БАЙХАА. ХЯТАД, ОРОС ХОЁР ЯАХАВ ХҮЧИРХЭГ УЛС. БИД ӨӨРСДИЙГӨӨ ХИЧЭЭВЭЛ БАРАВ БИШ ҮҮ?

Avatar

БРАВО 2021-11-14 192.82.77.118

В.В Путин, Ши Жиньпин 2 шиг мундаг ерөнхийлөгч нарыг бол сунгаад л байх хэрэгтэй.

Төрийн эрх барихыг олон дуаа сольсноороо манай Монгол улс хөгжиж мундаг байх нь яасан вм. Нэг нь гарч ирж өмнөхөө үгүйсгээд өөрийгөө мөгтөөд хийсэн ч юмгүй дараагийнх нь солигддог. Гамшиг.

Avatar

Set 2021-11-14 192.82.86.183

Putin bol Mongoliin daisan shuu

Avatar

Зочин 2021-11-14 66.181.161.109

Чи өөрөө дайсан

Avatar

Зочин 2021-11-14 66.181.160.120

Юу ч өөрчлөгдсөнгүй….4000 жилийн өмнө Хятадыг , тэнгэрээс заяагдсан нэг этгээд удирддаг байлаа , Одооч нэг нөхөр л удирдсаар …..4000 жилийн дараач тэнгэрээс заяагдсан нэг этгээд л удирдсаар байх биз ….Ард түмнй хүсэл зориг , оролцоо түйч байхгүй …..Азгүй үндэстэн …

Avatar

Зочин 2021-11-14 49.0.142.154

Ямар шийдвэр байв аа! Ийм эргүү сэтгүүлчийг ажлаас нь халаач ээ!

Avatar

Зочин 2021-11-14 103.26.194.59

СССРИЙН ДАРГА НАР НЭГ ИЙМЭРХҮҮ ЮМ ХИЙЖ ЮМ ХИЙЖ ЯВААД УЛС НЬ МӨХСӨН Ш ДЭЭ

Avatar

Зочин 2021-11-14 64.119.21.127

шийдвэрийг нь бичээч малаа.

Avatar

Зочин 2021-11-14 50.216.30.2

ylc

Avatar

зочин 2021-11-14 203.98.77.51

Зөвлөлтийн араас орно. Тэр 10 жилээр сольдог чинь маш зөв хувилбар байлаа. Одоо тэгээд хазайгаад явна биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж