Байден ерөнхийлөгчийн хувиар анх удаа Ши Жиньпинтэй уулзалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.13-нд нийтлэгдсэн

Байден ерөнхийлөгчийн хувиар анх удаа Ши Жиньпинтэй уулзалт хийнэ

Байден ерөнхийлөгчийн хувиар анх удаа Ши Жиньпинтэй уулзалт хийнэ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Хятадын дарга Ши Жиньпин нарын цахим уулзалт арваннэгдүгээр сарын 15-нд болохоор товлосныг Цагаан ордноос мэдээлжээ. Энэ нь Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар анх удаа Хятадын дарга Ши Жиньпинтэй хийх уулзалт гэдгээрээ анхаарал татаж байна.

Цахим уулзалтаар хоёр орны дунд маргаантай сэдвүүд, цар тахлын гарал үүсэлтэй холбоотой асуудал, Хятад улс цөмийн зэвсгээ нэмэгдүүлж байгаа зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэх аж. Гэхдээ тэдний уулзалт тодорхой үр дүнд хүрнэ гэх хүлээлт АНУ-ын албаныханд бага байгаа гэнэ.

Жо Байдены захирагаа нь Хятадын хүчирхэгжилтийг АНУ-ын өмнө тулгарсан 21-р зууны геополитикийн гол сорилт гэж үзэж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хамтарч ажиллахад анхаарлаа хандуулж байгаа аж.

Хятадын дарга Ши Жиньпин 2019 оны сүүлчээр Уханьд цар тахал гарснаас хойш гадаадын орон руу айлчлал хийгээгүй бөгөөд энэ сарын эхээр болсон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх чуулга уулзалтад ч биечлэн оролцоогүй юм.

ЭХ СУРВАЛЖ: YAHOO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж