Театр, баар, караоке III тунгаа хийлгэсэн хүнд л үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.13-нд нийтлэгдсэн

Театр, баар, караоке III тунгаа хийлгэсэн хүнд л үйлчилнэ

Театр, баар, караоке III тунгаа хийлгэсэн хүнд л үйлчилнэ

Урлаг, соёлын үйл ажиллагааг танхимын дүүргэлт 50 хувь байхаар зохицуулалт хийж, энэ сарын 1-нээс нээсэн билээ.  Гэхдээ Улсын онцгой комисс, Засгийн газраас иргэдэд үйлчлэхдээ заавал гуравдугаар тунг баримтаар баталгаажуулах, эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгөхийг шаардаж буй юм. Улсын онцгой комиссоос аж ахуй нэгжүүд 00:00 цаг хүртэл ажиллах зохицуулалтыг хийсэн. Үүнтэй холбоотойгоор үйлчилгээний байгууллагуудад халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа аж.

Тиймээс баар, караоке, ресторанаар үйлчлүүлэх иргэд заавал гуравдугаар тунд хамрагдсан, эсвэл өвдөөд эдгэрсэн бол нотлох бичиг баримтыг харж нэвтрүүлэхээр болсон. Ингэхдээ кино театр, баар, караоке ялгаагүй заавал гуравдугаар тунг хийлгэсэн хүнд үйлчлэх ёстойг  анхааруулжээ.

УОК-ын шуурхай ажлын хэсгийн хурлаар Covid-19-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн болон дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунгийн явцыг эрчимжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн. Тухайн үед ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас хийсэн судалгаагаар, нийгэмд халдварын гурван том кластер байгаа нь эрүүл мэндийн болон боловсролын байгууллага, үйлчилгээний газрууд аж. Иймд дээрх салбарууд руу чиглэсэн тодорхой ажлууд хийж эхэлжээ. Тухайлбал, олон хүнтэй аж ахуйн нэгж байгууллагууд, их, дээд сургууль, оюутны дотуур байруудад дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд хамруулах вакцины явуулын 40 гаруй цэг ажиллуулж буй бөгөөд одоогоор нийслэлийн зорилтот бүлгийн 21 хувийг хамруулсан байна.

Гуравдугаар тундаа иргэд идэвхтэй хамрагдвал цаашид хөл хорио тогтоохгүй гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн. Мөн зорилтот бүлгийн 50 хувь вакциндаа хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг түвшин бууруулна гэсэн юм. Манай улсад вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалт 15 хувьд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор шинээр илэрсэн тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт 26.3 хувиар, шинжилгээнд эзлэх эерэг хариу 18.1 хувиар буурчээ. Мөн нас баралт 20 орчим хувиар буурсан байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
БурууБуруу
25
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж