Төрийн албаны шалгалт Даваа гаригт орон даяар эхэлнэ | News.MN

Төрийн албаны шалгалт Даваа гаригт орон даяар эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.11.13-нд нийтлэгдсэн

Төрийн албаны шалгалт Даваа гаригт орон даяар эхэлнэ

Төрийн албаны шалгалт Даваа гаригт орон даяар эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалтыг аймаг, гийслэлийн шалгалт зохион байгуулах Салбар зөвлөл, Салбар комисс зарлагдсан хуваарийн дагуу 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 08:00 цагаас орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах тов гарчээ. Аймаг орон нутагт энэ сарын 17-ны өдрийг дуустал, нийслэл Улаанбаатарт 21-ний өдрийг дуустал хугацаанд өдрийн таван ээлжээр шалгалтыг зохион байгуулах юм байна

Хэрэв шалгуулагч шалгалтын хуваарьт өдөр хүртэлх хугацаанд өөрийгөө дайчлан Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор эрхлэн гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” ном болон “E-TAZ” гар утасны аппликэйшн ашиглаж шалгалтдаа бэлтгэвэл тэнцэх бүрэн боломжтой аж.

Уг ном, гар утасны аппликэйшний сорил, асуултуудаас шалгалт авах юм. Мөн бусдын эрүүл мэнд, таны хариуцлагаас шалтгаалахыг анхаарч, халдвар, аюулгүйн дэглэмээ чанд сахин шалгалтдаа оролцохыг шалгалтын комиссоос зөвлөжээ.

Шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутад бөглөж, үүнээс 35 оноо ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцсэнээр дүгнэгдэж, дараачийн шалгалт болох монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгөх эрх нээгдэнэ. Энэхүү 30 онооны шалгалт өгөх иргэн 20 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн шалгалтад тэнцсэнд тооцогдон, хамгийн сүүлийн дүн шинжилгээний 15 онооны шалгалтад орох эрх нээгдэнэ. Мөн 15 минутын хугацаанд өгөх тус шалгалтаас 10 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцогдоно.

Шалгалтын даалгавар нь хүн тус бүрд өөр байх бөгөөд цахим програмын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөх аж. Бүх шалгалт тест буюу зөв хариултыг сонгон тэмдэглэх байдлаар явагдах тул хуулийн агуулга, сэдвийн мэдлэгийг уншиж судалсан, цаг зав зарцуулсан иргэдэд харьцангуй хялбар гэж зохион байгуулагчид мэдээлж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тэнцлээ 2021-11-13 103.80.211.52

Ёстой шударга явдаг юм байна. Би бодож байснаасаа илүү оноо авч тэнцлээ

Avatar

Зочин 2021-11-13 185.31.175.252

> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-13 37.120.212.150

Ингэж домбоорч бхаар б**в оюунчимэг мэтсийн чацагнуудаа шууд даргаар аваачдээ писдииснүүдээ

Avatar

Зочин 2021-11-13 202.21.109.78

иймэрхүү балай юмаа зогсоох хэрэгтэй. б..сны албаны шалгалт мөнгө идэх, өөрсдийн хүнээ нааш цааш чихэх л луйврын сүлжээ, арга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж