УДБЭТ 59 дэх улирлын нээлт “Учиртай гурван толгой” | News.MN

УДБЭТ 59 дэх улирлын нээлт “Учиртай гурван толгой”

УДБЭТ 59 дэх улирлын нээлт “Учиртай гурван толгой”

УДБЭТ 59 дэх улирлын нээлт “Учиртай гурван толгой”

Дуурь бүжгийн эрдмийн театрын 59 дэх улирлын нээлт өнөөдөр тохионо. Шинэ улирлын нээлтээ Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дууриар эхлүүлэхээр болсон бөгөөд өнөөдөр, маргааш 17:00 цагаас үзэгчдийн хүртээл болно. Энэ удаагийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд Э.Бумхүү, Нансалмаад Ш.Наранчимэг, Хоролмаад гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Балганд О.Хүрэлбаатар, худалдаачин Э.Отгонбат нар дуулах юм.

Дашрамд дурдахад, Засгийн газраас гаргасан шийдвэр, чиглэлийн дагуу үзэгчдийг ковидын эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдсан байх ёстойг шаардаж байгаа юм. Хэрэв гурав дахь тундаа хамрагдаагүй, хамрагдах боломжгүй тохиолдолд тоглолт эхлэхээс 1-3 цагийн өмнө түргэвчилсэн шинжилгээ өгч үзвэр үзэх юм. Шинжилгээний үнэ 25 мянган төгрөг гэнэ.

Тэртээ 1950 оны арванхоёрдугаар сарын 30-нд тус театрын барилга ашиглалтад орж, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээснээр Монголын хөгжмийн театр үүссэн түүхтэй. Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-13 185.31.175.252

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Badarch taxar 2021-11-13 66.181.189.65

Гадаадын том тёатрууд шинэ юм тавьдаггүй юм дан хуучин юмаа тавьдаг тэгэхээр хүн их үздэг юм !!

Avatar

Зочин 2021-11-13 192.82.73.117

Нээлтээ жил бүр учиртай 3 толгойгоор тавихын оронд өөр шинэ дууриар нээлтээ хийвэл зүгээр.

Avatar

Улиг 2021-11-13 202.126.90.8

Улиг болсон Учиртай 3…Шинэ юм хийгээч ээ…Драмын театр жил бүр шинэ юм хийж баясгах юм…ДБЭТ шинэчлэл хий…

Avatar

Иргэн 2021-11-13 103.229.122.190

Учиртай гурван толгой дуурийн Балганы дууг өнгөрсөн зууны 50-60-аад онуудад Готов гуай дуулж байсан нь үнэхээр сүртэй сайхнаар сэтгэлд үлджээ. Энэ дуурийн хөгжмийг Б.Дамдинсүрэн, Смирнов нар бичсэн гэж сонсож байсаан. Харин Б.Дамдинсүрэн Балганы дууны аяыг өөрчилснөөс хойш энэ дуурийг үзэхээр нэг л урамгүй унжгар сонирхол татмааргүй болсон юм шиг санагддаг УДБЭТ-ынхан энэ талаар юу гэж боддог юм бол. Балган ноёны дууг дуурьд өөрчлөхөөс өмнөх аяаар нь дуулдаг болвол дээргүй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж