УДБЭТ 59 дэх улирлын нээлт “Учиртай гурван толгой”

Хуучирсан мэдээ: 2021.11.13-нд нийтлэгдсэн

УДБЭТ 59 дэх улирлын нээлт “Учиртай гурван толгой”

УДБЭТ 59 дэх улирлын нээлт “Учиртай гурван толгой”

Дуурь бүжгийн эрдмийн театрын 59 дэх улирлын нээлт өнөөдөр тохионо. Шинэ улирлын нээлтээ Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дууриар эхлүүлэхээр болсон бөгөөд өнөөдөр, маргааш 17:00 цагаас үзэгчдийн хүртээл болно. Энэ удаагийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд Э.Бумхүү, Нансалмаад Ш.Наранчимэг, Хоролмаад гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Балганд О.Хүрэлбаатар, худалдаачин Э.Отгонбат нар дуулах юм.

Дашрамд дурдахад, Засгийн газраас гаргасан шийдвэр, чиглэлийн дагуу үзэгчдийг ковидын эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдсан байх ёстойг шаардаж байгаа юм. Хэрэв гурав дахь тундаа хамрагдаагүй, хамрагдах боломжгүй тохиолдолд тоглолт эхлэхээс 1-3 цагийн өмнө түргэвчилсэн шинжилгээ өгч үзвэр үзэх юм. Шинжилгээний үнэ 25 мянган төгрөг гэнэ.

Тэртээ 1950 оны арванхоёрдугаар сарын 30-нд тус театрын барилга ашиглалтад орж, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээснээр Монголын хөгжмийн театр үүссэн түүхтэй. Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж