Соёлын сайд ЮНЕСКО-гийн төлөөлөгчийг нээх санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2021.11.13-нд нийтлэгдсэн

Соёлын сайд ЮНЕСКО-гийн төлөөлөгчийг нээх санал тавьжээ

Соёлын сайд ЮНЕСКО-гийн төлөөлөгчийг нээх санал тавьжээ

Франц улсын Парис хотод болж буй ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр чуулганд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Соёлын сайд Ч.Номин өчигдөр /2021.11.12/ Бодлогын ерөнхий хэлэлцүүлэгт оролцож, үг хэлжээ.

Тэрбээр, ирэх жил Монгол Улсын ЮНЕСКО-д нэгдэн орсны 60 жилийн ой болохтой холбогдуулан Улаанбаатар хотод ЮНЕСКО-ийн төлөөлөгчийн газрыг нээх санал тавьжээ. Мөн ЮНЕСКО-ийн Олон улсын эх хэлний өдрийг жил бүр хамтран тэмдэглэж байх, Уугуул хэл болон бүтээлч эдийн засгийн ЮНЕСКО-ийн тэнхимийг Монгол Улсад нээх чиглэлд хамтран ажиллах зэрэг асуудлаар ярилцсан байна.

Мөн ирэх жилүүдэд Монгол Улсад аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, тэр дундаа соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж энэ чиглэлд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хэд хэдэн томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх талаар хоёр тал санал солилцжээ. Харин ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр чуулганы Бодлогын хэлэлцүүлэгт оролцож үг хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх, соёлын өвийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж