Хуучирсан автобус, хариуцлагагүй жолооч олон хүний аминд хүрч мэдэх нь!

Хуучирсан мэдээ: 2021.11.13-нд нийтлэгдсэн

Хуучирсан автобус, хариуцлагагүй жолооч олон хүний аминд хүрч мэдэх нь!

Хуучирсан автобус, хариуцлагагүй жолооч олон хүний аминд хүрч мэдэх нь!

Улаанбаатар хотын төвд байх Энхтайваны гүүрэн дээр өчигдөр шөнө (2021.11.13) аюултай осол гарлаа. Суудлын хоёр автомашин, нэг автобус хоорондоо мөргөлдсөнөөс Зорчигч тээврийн нэгтгэлийн Чингэлтэй- Зүрх уул-МУБИС-Цэцэг төв чиглэлийн автобус гүүрнээс унасан байна. Азаар автобус болон бусад автомашинуудад жолооч нараас өөр зорчигчгүй байснаар олон хүний амь нас, эрүүл мэнд хохирсонгүй. Эх сурвалжийн мэдээлснээр жолооч нар хөнгөн бэртэж, автобусын жолооч Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж эмчлүүлсэн байна.

Осол шөнийн 22:00 цагийн орчимд автобус ээлжээ дуусгаад бууж явсан учир зорчигчгүй байлаа. Тэрнээс ажил цуглах, тарах оргил цагаар автобус дүүрэн явж байхад осол гарсан бол хэчнээн хүний амь нас, эрүүл мэнд хохирох байсныг бодохоос ч аймаар.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр осол гаргасан жолооч нар архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байжээ. Тэгэхээр осол хурд хэтрүүлж, дүрэм зөрчсөн хариуцлагагүй үйлдлээс болжээ гэж харагдаж байна.

Хотын замд жолооч нар автозамын аюулгүй байдлын дүрмийг баримталдаггүй, эрсдэлтэй үйлдэл ихээр хийдэг. Ихэвчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, хурд хэтрүүлэх, эгнээ солихоор урсгал сөрөх, улаан гэрлээр амжих гэж яарснаас жолооч нар осол гаргадаг. Түүнчлэн автобусны жолооч нар ч буудал дээр нэгнээ шахах, хүнээ буулгаж дуусалгүй хөдлөх, зам дээр "уралдах", жолоо барьж явахдаа утсаар ярих гэх мэт зөрчлүүд гаргадаг нь ажиглагддаг. Энэ бол олон хүний амь насыг хариуцаж яваа жолоочийн хувьд тун хариуцлагагүй байгааг нь харуулж буй юм. Ямар сайндаа бухимдсан зорчигчид нь "Чи ямар мах ачиж яваа юу?" гэж уурсах вэ дээ.

Нөгөө талаар ашиглалтын хугацаа дууссан автобуснуудыг нийтийн тээвэрт явуулсаар байгаа нь мөн эрсдэл дагуулж байгаа юм.

Тухайлбал, Нийслэлийн нийтийн тээвэрт өнөөдрийн байдлаар 17 компанийн 960 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Эдгээрийн тал хувийг ирэх сард актад гаргахаар болсон ч ашиглалтын хугацааг нэг жилээр сунгажээ.

Учир нь нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зарцуулах төсөв тодорхой батлагдаагүй байна. Гэтэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд 420 тэрбум төгрөгийг төсөвт суулган баталсан. Энэ их мөнгө үнэхээр зориулалтын дагуу зарцуулагдвал ирэх оноос нийтийн тээврийн нөхцөл байдал сайжирч, түгжрэл буурах болов уу. Гэхдээ юу л бол? Монгол Улсын хүн амын талаас илүү нь цугласан Улаанбаатар хотод үе үеийн удирдлагууд шийдэж чаддагүй хоёр л асуудал байдаг. Нэг нь нийтийн тээврийн хүрэлцээ, нөгөө нь автозамын түгжрэл шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж