Беларусьтай хийсэн сургуулилалтын үеэр Оросын шүхэрчид нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.11.13-нд нийтлэгдсэн

Беларусьтай хийсэн сургуулилалтын үеэр Оросын шүхэрчид нас баржээ

Беларусьтай хийсэн сургуулилалтын үеэр Оросын шүхэрчид нас баржээ

Беларусь улстай хамтран зохион байгуулсан цэргийн сургуулилалтын үеэр өчигдөр Оросын хоёр шүхэрчин нас барсан тухай Москвагийн албаныхан мэдэгджээ. Европын холбооны гишүүн Польшийн хилийн ойролцоо явуулсан цэргийн сургуулилалтын үеэр хүчтэй салхитай үед шүхэр нь ажиллагаагүй болсноос хоёр хүн ийнхүү харамсалтайгаар амиа алджээ.

ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар хоёр шүхэрчин гэмтлээ даалгүй нас барсан аж. Цагаачдын хямрал үүсээд буй Польшийн хилийн ойролцоо Баасан гаригт ОХУ болон Беларусь улс хамтран цэргийн сургуулилалт эхлүүлсэн юм. Хамтарсан тактикийн багт Оросын Ил-76 нисэх онгоц болон Беларусийн цэргийн нисдэг тэргүүд оролцон  сургуулилалт явуулж байгааг Беларусийн батлан хамгаалах яамнаас өмнө нь мэдээлжээ.

Курдууд голдуу олон зуун цагаач Беларусь-Польшийн хилийн ойролцоо гадаа хасах температурыг үл хайхран олон өдрөөр хонон өнжиж байгаа юм. Тэдэнд яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгааг хүний эрхийн байгууллагууд мэдээлсэн. Беларусийн засгийн газар нь олон зуун цагаачийг Польш руу явуулж, албаар хямрал үүсгэж байна гэж Барууныхан хардан буруутгаж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж