“Энхтайваны гүүрэн дээр осол гаргасан жолооч нар эрүүл байсан” | News.MN

“Энхтайваны гүүрэн дээр осол гаргасан жолооч нар эрүүл байсан”

“Энхтайваны гүүрэн дээр осол гаргасан жолооч нар эрүүл байсан”

“Энхтайваны гүүрэн дээр осол гаргасан жолооч нар эрүүл байсан”

Энхтайваны гүүрэн дээр өчигдөр /2021.11.12/ 22:00 цагийн үед автобус машинтай мөргөлдөж гүүрнээс унасан ноцтой осол гарсан. Ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас шуурхай тодруулахад ослын газар ажиллаж байгаа бөгөөд автобус болон мөргөлдсөн машинд жолоочдоос өөр хүн байгаагүй аж. Жолоочдын биеийн байдал хэвийн бөгөөд одоогоор урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй гэдгийг хэлсэн юм.

Харин өнөөдөр осол юунаас болж гарсан талаар дахин тодруулахад "2021 оны арваннэгдүгээр сарын 12-ны 21:30 цагт Энхтайваны гүүрэн дээр зам тээврийн осол гарлаа гэсэн дуудлага Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын утсанд ирсэн.

Ослын тухайд Энхтайваны гүүрэн дээр гурван тээврийн хэрэгсэл мөргөлдсөн. Дотор нь зорчигч байгаагүй, жолооч нар хүнд гэмтэж бэртээгүй. Жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг хэлэх боломжгүй.

Ослын газарт Тээврийн цагдаагийн албаны баг ажиллаж хэмжилт хийсэн бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.  Мөрдөн байцаах шатанд шийдэгдэнэ” гэлээ.

Ослын улмаас суудлын автомашины жолооч нар хөнгөн бэртсэн бөгөөд автобусын жолооч Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж эмчлүүлсэн байна. Зорчигч тээврийн нэгтгэлийн Чингэлтэй- Зүрх уул- МУБИС- Цэцэг төв чиглэлийн автобус зорчигчдоо буулгаад ээлжнээс буухаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 19 дүгээр хорооллоос хотын төвийн чиглэлд явж байжээ. Автобус Энхтайваны гүүр рүү орох үед эсрэг талаас суудлын машин урсгал сөрж орж ирсэн бөгөөд автобусны жолооч хүрдээ дарахад жолооны удирдлага алдагдаж замын зүүн тал руу унасан гэх мэдээлэл байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-11-13 202.9.46.44

Энэ тэнэг амьсгаа нар утасаа л оролдохоо болиоч тэгээд машин унаж байгаа юм бол толиндоо харж бай малнуудаа гэрлэн дохио нь дээр ногоон асуул хурдан явж байлдаа утсаа битгий маажаад гөлрөөд анхаарал болгоомжтой бай эгнээ байраа бариад аятайхан явж бай дохиогоо өгөөд орж сур машин унаж байгаан бол машиныхаа бух эд ангийг бүрэн дүүрэн ашиглаж сурцгаа малнуудаа

Avatar

Зочин 2021-11-13 202.126.88.64

Ursgal surnu bur cucucu

Avatar

Зочин 2021-11-13 185.31.175.252

!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

ЖОЛООЧ 2021-11-13 202.21.114.66

Урсгал сөрсөн жолоочийг олсонуу.Ийм тохиолдолд осол аваарь гаргах нөхцөл энэ жолоочоос л болсон байна.Эрхийг нь хасвал шударга ёсонд нийцнэ

Avatar

Зочин 2021-11-13 202.55.188.99

Ursgal sursun joloochiig tsaazal

Avatar

Зочин 2021-11-13 202.126.89.148

Урсгал сөрнө бүүр гүүрэн урсгал зөрнө гэж байж боломгүй асуудал.

Avatar

Зочин 2021-11-13 202.126.88.190

Гол буруутан бол цэвэр түгжрэл

Avatar

Зочин 2021-11-13 192.82.78.115

Урсгал сөрсөн гээд байна. Юуны чинь түгжрэл,юуны автобусны түрэмгийлэл.

Avatar

Зочин 2021-11-13 202.126.88.32

Автобус бол түрэмгий шүү дээ

Avatar

зочин 2021-11-13 139.5.216.65

Ослын шалтгаан нь тодорхой юм бишүү, урсгал сөрсөн гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж