“Энхтайваны гүүрэн дээр осол гаргасан жолооч нар эрүүл байсан”

Хуучирсан мэдээ: 2021.11.13-нд нийтлэгдсэн

“Энхтайваны гүүрэн дээр осол гаргасан жолооч нар эрүүл байсан”

“Энхтайваны гүүрэн дээр осол гаргасан жолооч нар эрүүл байсан”

Энхтайваны гүүрэн дээр өчигдөр /2021.11.12/ 22:00 цагийн үед автобус машинтай мөргөлдөж гүүрнээс унасан ноцтой осол гарсан. Ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас шуурхай тодруулахад ослын газар ажиллаж байгаа бөгөөд автобус болон мөргөлдсөн машинд жолоочдоос өөр хүн байгаагүй аж. Жолоочдын биеийн байдал хэвийн бөгөөд одоогоор урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй гэдгийг хэлсэн юм.

Харин өнөөдөр осол юунаас болж гарсан талаар дахин тодруулахад "2021 оны арваннэгдүгээр сарын 12-ны 21:30 цагт Энхтайваны гүүрэн дээр зам тээврийн осол гарлаа гэсэн дуудлага Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын утсанд ирсэн.

Ослын тухайд Энхтайваны гүүрэн дээр гурван тээврийн хэрэгсэл мөргөлдсөн. Дотор нь зорчигч байгаагүй, жолооч нар хүнд гэмтэж бэртээгүй. Жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг хэлэх боломжгүй.

Ослын газарт Тээврийн цагдаагийн албаны баг ажиллаж хэмжилт хийсэн бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.  Мөрдөн байцаах шатанд шийдэгдэнэ” гэлээ.

Ослын улмаас суудлын автомашины жолооч нар хөнгөн бэртсэн бөгөөд автобусын жолооч Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж эмчлүүлсэн байна. Зорчигч тээврийн нэгтгэлийн Чингэлтэй- Зүрх уул- МУБИС- Цэцэг төв чиглэлийн автобус зорчигчдоо буулгаад ээлжнээс буухаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 19 дүгээр хорооллоос хотын төвийн чиглэлд явж байжээ. Автобус Энхтайваны гүүр рүү орох үед эсрэг талаас суудлын машин урсгал сөрж орж ирсэн бөгөөд автобусны жолооч хүрдээ дарахад жолооны удирдлага алдагдаж замын зүүн тал руу унасан гэх мэдээлэл байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж