Австри вакцинд хамрагдаагүй хүмүүст хөл хорио тогтооно

Хуучирсан мэдээ: 2021.11.13-нд нийтлэгдсэн

Австри вакцинд хамрагдаагүй хүмүүст хөл хорио тогтооно

Австри вакцинд хамрагдаагүй хүмүүст хөл хорио тогтооно

Европ тивд вакцинжуулалтын идэвх муу байгаагаас өвчлөл нэмэгдэж, цар тахлын голомт болохоос ДЭМБ анхааруулсан. Тэгвэл Австрийн засгийн газраас вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийг орон даяар хөл хорионд оруулах  талаар энэ амралтын өдрүүдээр хэлэлцэж байна. Австрийн эрх баригчид вакцин тариулаагүй бүх хүний хөлийг хорих эсвэл ядаж халдварын тархалт өндөр байгаа хоёр мужид Даваа гаригаас эхлэн хорио тогтоох дээр маргалдаж байна.

Австрийн канцлер Александр Шалленбэрг өчигдөр энэ тухай мэдэгдэж, вакцинжуулалтад хамрагдсан хариуцлагатай иргэдийг бүх хориг, хязгаарлалтаас чөлөөлөхөө мэдэгджээ. Холбооны засгийн газраас Даваа гаригаас эхлэн вакцинд хамрагдаагүй иргэдийг зөвхөн эмчид үзүүлэх, хүнс цуглуулахаас бусдаар гадагшаа гарахыг хориглох шийдвэрийг зөвхөн хоёр мужид хэрэгжүүлэх үү эсвэл орон даяар хорио тавих уу гэдгийг маргааш эцэслэн шийдвэрлэнэ.

Одоогоор вакцинд хамрагдаагүй иргэдийг 25 ба түүнээс дээш хүнтэй аливаа арга хэмжээнд оролцох, үсчин болон олонх ресторанаар үйлчлүүлэхийг хориглосон байгаа.

Австрийн иргэдийн 65 орчим хувь нь вакцинд хамрагдсан нь Европын эдийн засгийн бүс дэх орнуудтай ойролцоо түвшинд байна.

Зул сарын баяр дөхсөн эдгээр өдрүүдэд Европ даяар халдварын тархалт нэмэгдэж, дахин цар тахлын голомт болохоос сэрэмжлэн олонх орон хөл хорио, хязгаарлалтын дэглэмээ сэргээж эхлээд байна.

Эх сурвалж: Fox news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж