Гадаадаас ирэхдээ бүрэн тун хийлгээгүй бол тусгаарлагдана | News.MN

Гадаадаас ирэхдээ бүрэн тун хийлгээгүй бол тусгаарлагдана

Гадаадаас ирэхдээ бүрэн тун хийлгээгүй бол тусгаарлагдана

Гадаадаас ирэхдээ бүрэн тун хийлгээгүй бол тусгаарлагдана

Гадаад улс орноос Монгол Улсад ирж байгаа иргэдэд дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөжээ. Хэрэв та гадаадын аль нэг улс орноос Монгол Улсад ирэх гэж байгаа бол хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэж,  “сөрөг” хариутай байна. Өвдөөд эдгэрсэн тохиолдолд эдгэрснийг нотлох баримт бичгийг үзүүлэн хилээр нэвтэрнэ. Covid-19 вакцины бүрэн тун тариулснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол, эсвэл өвдөөд эдгэрснийг нотлох баримт бичигтэй тохиолдолд гэрийн тусгаарлалтад орохгүй юм.

Гэрийн тусгаарлалтад дараах тохиолдолд долоо хононо. Үүнд:

  • Covid-19 вакцинд хамрагдаагүй
  • Covid-19 вакцины бүрэн тун хийлгээгүй
  • Covid-19 вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй
  • Covid-19 вакцинд хамрагдсан, вакцины дараах 14 хоног өнгөрсөн ч гэр бүлийн болон асран халамжид байгаа 0-18 насны вакцин хийлгээгүй хүүхэдтэй хамт ирсэн хүн долоо  хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтад байх шаардлагатай.

Эдгээр тохиолдолд ирсэн даруйд оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа өрхийн эмнэлэгтээ гадаадаас ирж, гэрийн тусгаарлалтад орсон тухайгаа мэдэгдэн, өрхийн эмчийн хяналтад орох аж.

Гэрийн тусгаарлалтын хугацаанд гэртээ зочин урихгүй байх, олон нийтийн газар явахгүй байх зэрэг халдвар, хяналтын дэглэм сахихаас гадна биеийн халууныг тогтмол хянаж, Covid-19-ийн сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай өрхийн эмнэлэгтээ хандаж, PCR шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд хөл хориог дуусгаж хэвийн амьдралын горимд шилжинэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-13 185.31.175.252

>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-13 139.5.216.192

Халдвар буурахгуй юм бнее. Гаднаас халдвартай хумуус орж ирнэ

Avatar

МОНГОЛ УЛСАД 4-Р ТУНГИЙН ВАКИНЫ НӨӨЦ БИЙ ЮУ ??? 2021-11-13 202.126.88.156

ИРЭХ 2022 ОНД ХИЙХ ВАКЦИНЫ НӨӨЦ МОНГОЛД БИЙ ЮУ ??? 4-Р ТУНГИЙН ВАКЦИНЖУУЛАЛТ ХЙИЛГЭХГҮЙ БОЛ 2022 ОН МӨН Л АМАРГҮЙ, ЭНЭ ГАЙ ЗОВЛОН ДЭЛХИЙ ДАЯАР ҮРГЭЛЖИЛНЭ ГСН ШҮҮ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж