"Иргэдийг цагдаагаар айлгахад Ц.Нямдорж бүр гаршсан хүн"

Хуучирсан мэдээ: 2021.11.13-нд нийтлэгдсэн

"Иргэдийг цагдаагаар айлгахад Ц.Нямдорж бүр гаршсан хүн"

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


"ИРГЭДИЙГ ЦАГДААГААР АЙЛГАХАД Ц.НЯМДОРЖ БҮР ГАРШСАН ХҮН"

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй хууль шүүхийн шинэчлэл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хүний эрхийн түр хороо өнгөрсөн долоо хоногт хуралдсан. ХЭҮК-оос Монгол Улсад хүний эрх хумигдаад байгаа гэсэн тайлбар өгч байна лээ. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Ганцхан Монгол биш, олон улсын түвшинд хоёр зүйлд санаа зовж буй. Нэгдүгээрт, цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэм Засгийн газруудад ердийн үеийн эрх мэдлээс их хэмжээний эрх мэдэл, санхүүгийн нөөц төвлөрүүлэх болсноор тэд эрх мэдэл, мөнгөө парламент болон иргэдэд хянагдахгүйгээр ашиглаж байгаа нь ардчилалд сөрөг нөлөөтэй байна гэж дүгнэж байна.

Ардчилалд сөрөг нөлөөтэй гэдэгт Засгийн газруудын зүгээс хүний эрхэд халгаатай арга барил ихээр ашиглагдаж, тэр нь дадал болох тийшээ хандаж буйг онцлоод байна. Нөгөө талаас хүний эрхийн стандартууд, хэвийн ажиллаж байсан ардчиллын механизмууд унтаа хойрго байдалд орж буй нь эрсдлийг улам нэмэгдүүлж байна гэж үзэж байна. Товчоор хэлбэл цар тахлын үеийн дэглэмээ жирийн үеийн дэглэм болгоод үргэлжлүүлчих вий гэдэг сэрэмж, болгоомж их байна. Харамсалтай нь сэрэмж, болгоомж цөөнгүй Засгийн газарт бодит байдал болчихлоо. Түүний нэг нь Монгол.

Цар тахлыг далимдуулаад иргэд үзэл бодлоо илэрхийлэх, Засгийн газрыг шүүмжлэх, таалагдахгүй бодлогыг өөрчлөхийг хүсэх, үнэнийг хэлэх нь буруу зүйл мэт болж, үг хэлснийхээ төлөө ямар нэгэн хуулийн зөрчил рүү очдог, баригдаж, хоригддог, айдас заналхийлэл дор амаа хамхихад хүрдэг маягтай боллоо. Энэ бол бодитойгоор хүний эрх, ардчиллын дуу хоолой боогдмол болж байна гэсэн үг.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.


"ЗАСГИЙН ГАЗАР БОДЛОГО, СУДАЛГААГҮЙ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙНА"

Улсын төсөвтэй холбогдуулан Санхүү эдийн засгийн их сургуулийн дэд профессор, эдийн засагч С.Бямбахорлоотой ярилцлаа.


Улсын төсвийг уул уурхайгаас хараат бус болгохын тулд бусад салбарыг хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах ёстой гэж сүүлийн хэдэн жил ярьж байгаа. Өнөөдөр ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй бид уул уурхайгаасаа л орлогоо олж байна. Ер нь эдийн засгаа солонгоруулах, уул уурхайгаас өөрөөр орлого олох боломж, гарц харагдаж байна уу?

-Өнөөдрийн нөхцөлд бидэнд байгаа боломж нь нүүрс, Монголын эдийн засаг бол нүүрс гэж бүх зүйлийг төлөвлөж, төсөөлж байна. Гэвч тийм биш. Бидэнд байгаа эдийн засгийн хамгийн чухал капитал бол газар. Газрыг хэрхэн эргэлдүүлэх талаар маш сайн бодлого боловсруулах хэрэгтэй. Гэхдээ газар тариалан биш. Зарим тохиолдолд бид газрыг түрээсэлж болно. Эргэлтэд оруулж аялал жуулчлалыг хөгжүүлж болно. Тиймээс бид өөрсдөд байгаа нөөц боломжуудаа үнэлж судлах ёстой. Засгийн газрын орлого өр зээлээр бүтэж болно. Харин зарцуулалт нь ямар байна вэ гэдэг нь чухал. Айлтай зүйрлэвэл бид орлого олох зүйлдээ л хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэвч чадахгүй байна. Жишээ нь, би хашаа байшинтай бол орон гэрээ сайжруулж, хатавч, зам талбайгаа л засч байгаатай л адил юм. Уг нь би гэр орноо сайжруулахын тулд хүүхдээ сургахаас эхлээд өөрөө жижиг бизнес эрхлэхэд л нөөцөө зарцуулах ёстой. Хэрэв нөөцийн оновчтой хуваарилалт хийгдсэн бол дараа дараагийн цикл сайжрах байсан гэж үзэж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


Б.УУГАНБАЯР: ЗОВЛОНГ ТОЙРОХ ХҮН, АЛБАН ТУШААЛТАН БАЙХГҮЙ

 Энэ удаагийн ярилцлагын зочноор УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг урилаа.


Засгийн газар, УОК-оос иргэдээ аль болох эртхэн гуравдугаар тунд хамрагдахыг уриалж байгаа. Гэхдээ нэмэлт тунгийн дархлаажуулалтын талаарх олон нийтийн ойлголт тааруухан байх шиг. Энэ талын сурталчилгаа явуулж, гурав дахь тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлмээр юм биш үү?

-Хатуу хэлье, өвчнийг тойрч, зовлон бэрхшээлийн гадуур үлдэх нэг ч хүн байхгүй. Өвчинд өртлөө ч хор хохирол багатай даван туулах нь маш чухал.

Бидэнд хамгийн үнэ цэнтэй нь хүний амь нас. Үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд. Хамгийн үнэ цэнтэй нь хүний амь. Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс аль болох хүний амь эрсдүүлэхгүй байх, цар тахлыг хор хохирол багатай даван туулах бодлого баримталж байна.

Тэр дундаа  хүндрэл бэрхшээлийг богино хугацаанд даван туулах зорилготой. Тиймээс бид дархлаажуулалтын талаар өдөр бүр аймгийн Засаг дарга нартай шууд цахимаар холбогдож дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэл өгч ажиллаж байна. Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, яам, агентлаг аж ахуйн нэгж, төрийн цэргийн байгууллага зэрэг олон чиглэлээр дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдах талаар хамтран ажиллаж байгаа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж