Бүргэдийн баяр ирэх сарын 4-5-нд болно

Хуучирсан мэдээ: 2021.11.13-нд нийтлэгдсэн

Бүргэдийн баяр ирэх сарын 4-5-нд болно

Бүргэдийн баяр ирэх сарын 4-5-нд болно

Монгол Улсын аялал жуулчлалын уламжлалт өдөрлөгийн нэг болох "Бүргэдийн баяр" арга хэмжээг энэ жил 21 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчилж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэсэн нь тус өдөрлөгийн зорилго юм.

Энэ жилийн тухайд "Бүргэдийн баяр 2021" аялал жуулчлалын үйл ажиллагааг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Саят толгой хэмээх газарт арванхоёрдугаар сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Тус өдөрлөг нь нь тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд оролцох бүргэдчин үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан баярын талбайд орж ирдэг уламжлалтай. Мөн тэмцээнд оролцогчид казах түмний уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн болон сургаж гаршуулсан байдал зэрэг олон нарийн шалгуураар шалгаж, хамгийн уран оёсон үндэсний хувцас, морь болон бүргэдийн тоноглолтой оролцогчдоос шилдгүүдийг тодруулдаг билээ.

Зохиогдох тэмцээн уралдаануудын тухайд:

  • Хамгийн сайхан хувцас болон бүргэдийн хэрэгсэл. Тэмцээнд оролцогч бүргэдчид нь өөрийн бүргэд, морьдын хамт шүүгч нарын өмнө ирж өөрийн хувцас, морьд, бүргэдийн тоног, багаж хэрэгслээ үзүүлнэ. Ангийн арьс, үс, мөнгөн тоногоор голдуу гоёсон байх боловч үе үе унаганы арьсан дээл, алтан тоног гэх мэт содон зүйлс тааралдана.
  • Бүргэдээ дуудах. Энэ тэмцээний үеэр бүргэд чиний туслах нь бүргэдийг уулын орой дээр авч гараад нүдний хамгаалалтыг авахад эзэн нь шүүгчдийн хажуунаас бүргэдээ дуудаж аль болох богино хугацаанд өөрийн гар дээр буулгахыг хичээнэ. Шүүгч, үзэгчид бүргэд хир хурдан бөгөөд анхаарал татахуйц нисэхийг шүүнэ.
  • Шырга  хамгийн чухал тэмцээнүүдийн нэг. Шырга нь ангийн арьсаар хийсэн хиймэл үнэг юм. Түүнийг бүргэдийн эзэн урт сураар оосорлож морьны араас чирэхэд бүргэд мөн л уулын оройгоос тус Шыргаан дээр бууна. Зарим бүргэд нь уулын оройгоос шууд уруудан ирж буудаг байхад зарим нь эхлээд тэнгэр өөд хөөрсний дараа эгц дээрээс чулуу мэт унах нь гайхалтай.
  • Көкбар буюу Тулам булаацалдах тэмцээн. Маш их хурд, хүч, энерги шаардах тоглоом. Тоглоомын гол зорилго нь ямааны тулмыг өрсөлдөгч багаас булаан авч, хамгаалах юм. Уламжлалт тоглоом нь хоёр баг морьтой залуучуудаас бүрддэг бол зарим нөхцөлд хоёр хоёроороо тулж булаацалддаг. Багийн хэлбэр нь дотроо 2 хуваагддаг нь Тудабарай болон Каражай юм. Эхний хувилбараар багууд тулмыг булаан аль ч зүгт дутан одож болдог бол 2 дахь хувилбараар тусгай зассан цэг дээр аваачиж тавьснаар оноо цуглуулдаг байна. Бүргэдийн баярын үеэр анх андаа хос хосоороо булаацалддаг байсан бол одоо хоёр дахь хэлбэрийг сонгон зохион байгуулж байна.
  • Тэнгэ Илү буюу Морины явдал дунд газраас мөнгөн зоос шүүрэх тэмцээн юм. Бүх л нүүдэлчин ард түмний адил казак залуучууд багаасаа морь унаж сурдаг тул газраас юм шүүрэх энэ тэмцээн маш өрсөлдөөнтэй болдог. Өдөрлөгт оролцох болон үзэж сонирхох эрх хүн бүхэнд нээлттэй аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж