Том эмнэлгүүд энэ сарын 15-наас Covid-19-тэй өвчтөн авахгүй

Хуучирсан мэдээ: 2021.11.13-нд нийтлэгдсэн

Том эмнэлгүүд энэ сарын 15-наас Covid-19-тэй өвчтөн авахгүй

Том эмнэлгүүд энэ сарын 15-наас Covid-19-тэй өвчтөн авахгүй

Манай улсад вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалт 15 хувьд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор шинээр илэрсэн тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт 26.3 хувиар, шинжилгээнд эзлэх эерэг хариу 18.1 хувиар буурчээ. Мөн нас баралт 20 орчим хувиар буурсан байна.


Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн оргил үеийг хумьж, тархалтыг тогтоож чадсан гэж үзэж байгаа юм. Тиймээс яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж буй томоохон эмнэлгүүдийг энэ сарын 15-наас үндсэн үйл ажиллагаанд нь түлхүү ажиллуулахаар шилжүүлнэ гэдгийг өчигдөр /2021.11.12/ мэдэгдлээ.

ВАКЦИНЫ НЭМЭЛТ ТУНД ХАМРАГДСАНААР НАС БАРАЛТ, НЭН ХҮНД ХҮМҮҮСИЙН ТОО БУУРСАН

Эмнэлгүүдэд 14 хоногийн өмнө 17392 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 10727 болж, эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо 38.3 хувиар буурсан байна. Энэ нь тохиолдлын тоо буурсантай холбоотой аж. Тодруулбал, маш хүнд хүний тоо 37 хувиар, хүнд хүний тоо 40 хувиар, хүндэвтэр хүний тоо 30 хувиар, хөнгөн хүний тоо 45 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.

Сүүлийн өдрүүдэд 1000-аас доош халдварын тохиолдол батлагдаж байна. Тиймээс энэ хэвээр дахин 13 хоног халдварын тархалтыг барьж чадвал Covid-19 цар тахлын тохиолдлын тоо хоёр дахин буурч, 500 руу орох боломжтой. Хамгийн гол нь иргэд нэмэлт тунгаа идэвхтэй хийлгэх нь чухал. Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхтэй холбоотойгоор цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллаж байна гэдгийг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр хэлсэн.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-ний өдрийн байдлаар Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунд 54, хоёр дахь тунд 178, гурав дахь тунд 3866, нийт 4098 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамрагдалт 74.7 хувь, хоёр дахь тунгийн хамрагдалт 71.1 хувьтай байна. Зорилтот бүлгийн буюу 2962 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67672 (76.1 хувь), 16-17 насны 26697 (78.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Орон нутгийн хувьд зарим аймаг нэмэлт тунд маш идэвхгүй хамрагдаж байгааг анхаарч ажиллана гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж