Америк хүүхдүүд вакцинд тэгш хамрагдаж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.11.13-нд нийтлэгдсэн

Америк хүүхдүүд вакцинд тэгш хамрагдаж чадахгүй байна

Америк хүүхдүүд вакцинд тэгш хамрагдаж чадахгүй байна

“Pfizer” компаниас 5-11 насны хүүхдэд зориулсан “Covid-19”-ийн эсрэг вакциныг АНУ-ын хүнс, эмийн захиргаанаас аравдугаар сарын 29-ны өдөр баталсан билээ. Ийнхүү тус улсын 5-11 насны 28 сая хүүхэд вакцинжуулалтад хамрагдах бүрэн боломжтой болсон.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр өнөөдрийн байдлаар 12-оос доош насны 360 мянган хүүхэд эхний тарилгаа хийлгээд байгаа аж. Тэгвэл "The Guardian" сонин АНУ-ын хүүхдүүд “Covid-19”-ийн эсрэг вакцинд хүртээмжтэй байдлаар хамрагдаж чадахгүй байна гэв.

Тодруулбал, “Covid-19”-ийн эсрэг сайн дурын бүлгийн үүсгэн байгуулагч Хорхе Кабалеро "The Guardian" сонинд өгсөн ярилцлагадаа АНУ-ын цагаан арьст хорооллуудад бусад хорооллуудаас хоёр дахин их вакцинжуулалтын цэг байрладаг талаар мэдээлсэн байна.

Түүний ажиглалтаар вакцинжуулалтын цэгүүд "цагаан арьстнууд голчлон амьдардаг" чинээлэг дүүргүүдэд төвлөрөх хандлагатай байдаг аж.

Кабалеро хүмүүсийн вакцинд хамрагдах хүсэл сонирхол арьс өнгө, үндэс угсаа үл харгалзан ижил түвшинд байдаг ч хүртээмжийн хувьд харилцан адилгүй хэвээр байгааг онцолсон байна. Тиймээс насанд хүрэгчдийг вакцинжуулах явцад гаргасан алдааг давтахгүй байхыг тэрбээр сануулжээ.

Үүний тулд АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс вакцин хийлгэж буй хүүхдүүдийн арьс өнгө, гарал үүслийн талаарх мэдээллийг ил тод байлгаж өгөхийг хүсчээ. Мөн "Бид хүртээмжтэй байдлыг хангах тал дээр ижил алдаагаа давтсаар байна" гэж түүний хэлснийг "The Guardian" иш татсан юм.

Их Британийн сонины мэдээлснээр АНУ-д бүртгэгдсэн “Covid-19”-ийн шинэ тохиолдлуудын дөрөвний нэгийг буюу 25 хувийг хүүхдүүд эзэлж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж