Энхтайваны гүүрнээс автобус унасан зам тээврийн ноцтой осол өнөөдөр /2021.11.12/ 22:10 цагийн үед гарлаа. Тээврийн цагдаагийн алба ослын газар ажиллаж байгаа бөгөөд автобус болон мөргөлдсөн машинд жолоочдоос өөр хүн байгаагүй аж. Жолоочдын биеийн байдал хэвийн бөгөөд одоогоор урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй гэдгийг хэллээ.
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын албанаас өгсөн мэлээллээр осол хурд хэтрүүлснээс болж гарсан гэж шууд дүгнэх боломжгүй гэлээ. Хэргийг газрын дүгнэлтийг бид тодруулж хүргэх болно.
Холбоотой мэдээ