Үймээний талаар мэдээлэл өгөхгүй байх үүрэг өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Үймээний талаар мэдээлэл өгөхгүй байх үүрэг өгчээ

Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт энэ сарын 11-ны өдөр иргэд хоорондоо буудалцаж хүний амь нас эрсдсэн харамсалтай хэрэг гарсан юм. Тус сумын малчид газар нутгаа хамгаалан тэмцсэн  малчид  гар аргаар алт олборохоор очсон 100 гаруй хүний дунд  мөргөлдөөн  үүсч улмаар 20 хүн бэртэж гэмтсэн талаархи мэдээлэл сонин хэвлэлээр цацагдсан. Харин өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээлэлд  орон нутгийн удирдлагаас албан ёсны мэдээллийг өгөөгүй юм. Энэ талаар  үймээн гарсан сумын засаг дарга Н.Ганбаатараас тодруулахад “ Аймгийн цагдаагийн хэлтсээс уг хэргийн талаар сонин хэвлэлд мэдээлэл өгөхгүй байхыг  анхааруулсан” гэв.  Мөн эх сурвалжийн мэдээллээр амиа алдсан 30 настай эрэгтэй тус сумын  иргэн биш гэнэ. Уг хэрэгт холбогдуулан  орон нутгийн цагдаагийн хэлтсээс хоёр хүнийг шалгаж байгаа юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж