Төсвийн хөрөнгөөр 2022 онд 300 сая төгрөгийн эргэн төлөлт хийнэ | News.MN

Төсвийн хөрөнгөөр 2022 онд 300 сая төгрөгийн эргэн төлөлт хийнэ

Төсвийн хөрөнгөөр 2022 онд 300 сая төгрөгийн эргэн төлөлт хийнэ

Төсвийн хөрөнгөөр 2022 онд 300 сая төгрөгийн эргэн төлөлт хийнэ

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.11.12) үдээс өмнө нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн  ирц бүрдсэнээр эхэлж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, зохиолч Сономын Удвалын 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв. 

Тэрбээр Олон улсын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, Монголын ард түмний сэтгэл зүрхэнд “Удвал ахайтан” гэх хүндлэлт нэрээр мөнхрөн үлдсэн энэ гайхамшигт эмэгтэйд Монгол Улсын Их Хурал, эмэгтэйчүүдийн бүлэг хүндэтгэл үзүүлэх ёстой гэж үзэж байна гэв.

Сономын Удвал ахайтан Ардын Их Хурлын депутатаар 10 удаа сонгогдож, үүнээс тэргүүлэгч гишүүнээр 9 удаа ажилласан, Монголын эмэгтэйчүүдийн хороог 25 жил, Монголын зохиолчдын хороог 13 жил тэргүүлсэн Монголын шилдэг удирдагч, ХХ зууны манлай эмэгтэйчүүдийн нэг байсныг дурдаад Монголын эмэгтэйчүүдийг төлөөлөн Дэлхийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүнээр сонгогдож, Ази-Африкийн зохиолчдын олон улсын “Лотус” шагналыг хүртсэн, Дэлхий дахины энх тайвны Жолио Кюрийн нэрэмжит Алтан медалиар шагнагдсан, бүтээн туурвисан шилдэг бүтээлүүдээрээ Монгол Улсын төрийн шагнал хүртсэн нэр хүндтэй нэгэн гэдгийг онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Долоохон настайдаа хошууны тал бичээч болж ажил, амьдралын гараагаа эхэлж, төр, олон нийтийн хариуцлагатай албан тушаалуудыг 60 гаруй жил тасралтгүй хашсан түүний хөдөлмөр зүтгэл, туулсан замнал, алдар гавьяаг мөнхжүүлэх, хойч үедээ уламжлуулан үлдээх нь Монгол төрийн түүхэнд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа онцолсон.

Монгол төрийн эрхэмсэг түшээ, нэрт зохиолч Сономын Удвал ахайтныхаа 100 насны ойг тохиолдуулан түүний үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, анд нөхөд, Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдлага, зүтгэлтнүүд, Монголынхоо мянга мянган эмэгтэйчүүдэд сайн сайхныг хүсэн ерөөгөөд ахайтны гэгээн зам мөр, гэрэлт үйл хэрэг Монголын түүхийн алтан хуудас болон мөнхрөх болтугай гэв. 

Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон  “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлМонгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлМонгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоол зэрэг 40 гаруй төслүүдийг эцэслэн баталлаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийсэн. 

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцов. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72.1-т заасны дагуу хуралдаан даргалагч төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явууллаа. 

Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг  тус тус бүхэлд нь эцэслэн баталлаа. 

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль нь 4 бүлэг 21 зүйлтэй бөгөөд Монгол Улсын төсөвт 2022 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9,406,608.4 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 12,086,996.3 сая төгрөг байхаар баталсан. 

Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2,218,053.4 сая төгрөгөөр санхүүжүүлж, Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд 303,600.0 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр болж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд төсвийн жилд 643,389.3 сая төгрөгийн хөрөнгө хуримтлуулахаар батлав. 

Төсвийн жилд орон нутгийн төсөвт нийт 236,728.1 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, орон нутгийн төсвөөс улсын төсөвт нийт 513,998.7 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлагыг нийт 253,401.4 сая төгрөгөөр баталлаа.

Харин Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд Нийгмийн даатгалын санд төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид нийт 2,840,418.8 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 98,100.0 сая төгрөгийн эргэн төлөх төлбөр төлж, нийт 2,750,964.7 сая төгрөгийн төсөв зарцуулахаар тусган батлав. 

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын санд төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,450,723.5 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 136,400.0 сая төгрөгийн эргэн төлөх төлбөр төлж, төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,481,369.2 сая төгрөг зарцуулахаар тусгаж баталсан. 

Харин Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд Ирээдүйн өв санд төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,461,737.7 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, төсвийн ерөнхийлөн захирагч нийт 1,461,737.7 сая төгрөгийн төсөв зарцуулахаар тусгасныг баталлаа. 

Ингээд Монгол Улсын 2022 оны төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд төслийг хэлэлцэх ажилд ажил хэрэгч, шуурхай, бүтээлч байдлаар хандсан Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийлээд дэлхий дахин, түүний дотор монголчууд бидний өмнө  Ковид-19 цар тахлын дараах үеийн улс орны эдийн засгийг сэргээх, улс орноо эрчимт хөгжлийн замд шилжүүлэх томоохон зорилт тавигдаж байгааг дурдав. 

 Мөн дотоодын эдийн засгийг 3 дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих төсөв болж чадсан гэж үзэж байгааг онцлоод ирэх онд 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж байлаа. 

Энэ оны төсөв төрийн өмчит компаниудын үр ашиг, ил тод байдал, хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Энэ бол  “ЗАСАГЛАЛ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ, НОГДОЛ АШГИЙН БОДЛОГО”-ын   шинэчлэл хийх Засгийн газрын бодлогыг дэмжиж байгаа хэрэг гэв. 

Төрийн үйлчилгээг цахимжуулж, бүх шатны байгууллагууд  хэмнэлтийн горимд ажиллах зарчим тусгагдсаныг онцлохын зэрэгцээ ирэх онд бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинарыг цахимаар зохион байгуулах, гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга, эд хогшил, ном хэвлэл худалдан авах, болон хэвлүүлэх, сурталчилгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, биеийн тамирын уралдаан тэмцээн, салбарын болон байгууллагын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, салбартай холбоотой киноны уран бүтээл хийх болон төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр, шатахууны зардлыг санхүүжүүлэхгүйг тэмдэглээд  цаашлаад бүх шатны төрийн байгууллагын бичиг хэргийн зардлыг 50 хувиар, Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 50 хувь бууруулахаар төлөвлөж, үүнийг тууштай хэрэгжүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга онцгойлон анхаарууллаа.

Түүнчлэн энэ төсөвт хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж стандарт-чанар-өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжих зарчим суусныг мэдэгдээд  төр өөрөө гүйцэтгэх шаардлагагүй, хувийн хэвшил хэрэгжүүлэх боломжтой  чиг үүргийг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх нь эрсдэлт цаг үеийг амжилттай даван туулж чадна.  Ингэхдээ үйлчилгээний тарифыг өрсөлдөөн бий болохуйц хэмжээнд үндэслэлтэй тогтоож, санхүүжилтийг үр дүнтэй хуваарилах механизмыг бий болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв. 

Нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбарын байгууллагуудыг төсвийн хувьд хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх багц шинэчлэлийг энэ төсвөөр хийж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгох зарчмаар төсвийг баталлаа. Ирэх 2022 оноос боловсрол, соёл урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, гүйцэтгэлд нь үндэслэн санхүүжүүлнэ гэдгийг мэдэгдсэн. 

Байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн баталгаатай “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг дурдаад уг хөтөлбөрийг эхлүүлснээр 2022 онд хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын данстай болно. Ингэхдээ хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрвээ хүсвэл Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авах боломжтойг УИХ-ын дарга онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр, энэ төсвөөр хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг дэмжиж халамжаас-хөдөлмөрт шилжих шинэчлэл хийж, хүн амын өсөлтийг дэмжсэн, эрүүл мэндийн байдлыг харгалзан олгодог тусламж, дэмжлэгийг халамжаас тусгаарлаж, цаашид халамжаас зөвхөн нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаагийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэр бүлийн гишүүд, түүнчлэн нэн ядуу болон нийгэмд бие даан амьдрах чадваргүй хүнийг  халамжийн тогтолцоогоор хамруулдаг болно. Хөдөлмөрийн насны орлого багатай өрх, иргэдэд олгох халамжийг  ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлтэй болгоно. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэж, 2022 онд Улаанбаатар  отын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт тусгасан гэв.

 УИХ-ын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд 2022 оны төсөв нь бүхэлдээ Монгол Улсын төсөв, мөнгөний бодлогод реформ хийх, КОВИД-ийн үеийн эрсдэлийг даван туулах, улмаар КОВИД-ийн дараах улсын эдийн засгийг эрчимтэй хөгжлийн замд шилжүүлж, Монгол Улсаа сэргээн мандуулах бидний зорилгод чухал алхам болсон гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэсэн.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

 Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 10 дугаар сарын 27, 11 дүгээр сарын 9-ний өдрүүдийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан. 

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны 04 дугаар тогтоолоор төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан, гишүүдэд А.Адъяасүрэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан, Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын дэд хэсэгт холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан. Ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сарын 22, 25, 26, 27, 28, 29, 11 дүгээр сарын 1, 2, 3, 4, 8-ны өдрүүдэд нийт 11 удаа хуралдаж, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын саналыг боловсруулж Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулсан гэж байлаа.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс боловсруулсан Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх зарчим, Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хяналт шалгалтын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэлбэрийн зохицуулалтыг нарийвчлах, Улсын Их Хурлын гишүүний асуулт, асуулга, хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төсвийн хяналт, нэр дэвшигчийн сонсгол, хяналтын сонсгол явуулах санаачлага гаргах босго болон хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүн, хугацаа, татан буугдах нөхцөл, хянан шалгах түр хорооны сонсголтой холбоотой ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гарсан санал, түүнчлэн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдох нийт 51 санал зарчмын зөрүүтэй санал, найруулгын 3 багц саналуудыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулгадаа онцлов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар асуулт асууж, санал хэлж, Ажлын хэсгийн зүгээс хариулт өгснөөр чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-12 185.220.101.36

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-12 203.91.115.48

Тоогоо зөв уншаач ээ. 300 гаруй тэрбум төгрөгний эргэн төлөлт гэж байна. Энэ манай ждүчин луйварчид аргаа нарийсгаж байна уу? Трилион, тэрбумаар унших ёстой тоог яагаад соц үе шиг саяар барагцаалаад байна аа? Иргэдийн толгой эргээд та нарын хулгайг хянахаа байна гэж итгээд байгаамуу? Соц эринд манай үндэстний нийт бүтээгдэхүүн гэхэд л дээд тал нь 3 тэрбум төгрөг байсан шүү дээ. Саяын орноор ярихаас өөр аргагүй. Гэтэл 22 оны төсвийн төлөвлөсөн алдагдал нь гэхэд л 3 трилион төгрөг байгаа биз дээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж