Уул уурхайн компаниуд 600 гаруй сая мод тарьж ургуулахаа баталгаажууллаа | News.MN

Уул уурхайн компаниуд 600 гаруй сая мод тарьж ургуулахаа баталгаажууллаа

Уул уурхайн компаниуд 600 гаруй сая мод тарьж ургуулахаа баталгаажууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, мод тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа баталгаажуулав.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам аж ахуйн нэгжүүдийг мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, бүх талаар дэмжих юм.

Батламжид Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан болон аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл гарын үсэг зурлаа.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, албаны бусад хүн оролцов.

Эхний ээлжинд нэр бүхий 21 аж ахуйн нэгж 608 сая 500 мянган мод тарьж ургуулахаа батламжиллаа.

Үүнд:

  1. “Эрдэнэс Тавантолгой” ХК 180,000,000
  2. “Эрдэнэс Оюутолгой” ХХК , “Оюу толгой” ХХК 100,000,000
  3. “Болдтөмөр Ерөө Гол” ХХК 100,000,000
  4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100,000,00
  5. “Энержи Ресурс” 40,000,000
  6. “Өсөх Зоос” ХХК 30,000,000
  7. “Саусгоби Сэндс” ХХК 15,000,000
  8. “Степ Голд” ХХК 10,000,000
  9. “Тавантолгой” ХК 6,000,000
  10. “Бадрах Энержи” ХХК 5,000,000
  11. “Эрдэнэс Монгол” ХХК 5,000,000
  12. “Бороо Гоулд” ХХК 3,000,000
  13. “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК 3,000,000
  14. “Бүрдэл Майнинг” ХХК 2,500,000
  15. “Алтайн Хүдэр” ХХК 2,500,000
  16. “Монголросцветмет” ТӨҮГ 2,000,000
  17. “Монполимет групп” 1,000,000
  18. “Багануур” ХК 1,000,000
  19. “МоЭнКо” ХХК 1,000,000
  20. “Платинум Ланд” ХХК 1,000,000
  21. “Шивээ овоо” ХК 500,000

Мод тарьж ургуулахаа баталгаажуулсан баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь мод тарьж, ургуулах, хамгаалахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй эдийн засгийн зөв хөшүүрэг ашиглан тэмцэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулахад тустай төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой” гэлээ.

Бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид үүнд оролцох нь байгаль орчны доройтлоос үүсэх эрсдэлийг бууруулах, бизнесээ тэлэх, ногоон технологи, инноваци нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон санхүүжилт татах, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэх бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг төр, засаг бүх талаар дэмжинэ. Хамтдаа нэг зорилго, нэгдмэл хүчээр энэ зорилтыг бодит ажил хэрэг болгож чадна гэдэгт итгэж байна” гэв.

 

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-12 37.120.212.150

Тэнэг б**с голд нь

Avatar

Зочин 2021-11-12 107.117.200.186

Хүүк п**а худлаа том том баахаа болиосой.Ядахдаа модоо багахан тайрч устгаасай

Avatar

Зочин 2021-11-12 185.220.101.36

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-11-12 202.55.188.45

Ер нь бол мод дэлхий дээрх хамгийн урт настай /500-5000жил/ амьд организм бөгөөд хүнд маш их энерги эрч хүчийг өгдөг хамгийн өвөрмөц амьд бодгаль юм. Ялангуяа үрнүүдийн дөнгөж соёолох тэр агшинг өдөр бүр байнга ажиглаж чиний ургуулж байгаа энэ амьд организм хэдэн мянган жилийн турш он цагийг элээн орчлон ертөнцийн гэрч болон оршсоор байгааг төсөөлөх нь хүний оюун ухаанд ер бусын гайхамшигтай амьдралын эрч хүчийг өгөх бөгөөд чамайг ер бусын амьд ертөнцийг бүтээгч мэт итгэл тэмүүлэл өгдөг юм.

Avatar

Зочин 2021-11-12 202.55.188.45

Энэ намар үрслүүлээд авах юм бол өвөлжин соёолуулаад хавар тарих бөгөөд нэг жилийн хугацаа хожих буюу ирэх жилийн зуны 3-4 сарын турш соёолж ургах үеийг өвөлд нь соёолуулаад ургуулаад авч байнаа гэсэн үг юм. Тиймээс энэ намар шилмүүст модныхоо үрсэлгээг ажил дээрээ тавиурууд гаргаад нарны тусгал үзэх газар байршуулаад ургуулаад байсан ч болно. Хэдэн сая суулгац багтахгүй бага ч гэсэн тун зугаатай өвлийг өнгөрөөх болно. Суулгацуудаа хэрхэн ургаж байгааг ажиглах нь оюуныг маш сайн амраадаг шүү.

Avatar

зочин 2021-11-12 202.55.188.45

Одоо бол гацуур шинэсний үр аль хэдийн үрээ хаяад хатчихсан борогцойнууд л үлдсэн байгаа. Харин нарсны боргоцой хавар хүртэл байна. Үрийг нь авахад хэцүү тиймээс торон дотор паарны ойролцоо тавиад хатаахад борогцойнууд нь аяндаа дэлгэж үрийг нь авахад боломжтой болно. Самар бол гудамжнаас л авчихана. Харин соёолохдоо удаан ч ёстой урамтай бадируун соёолно шүү дээ.

Avatar

Зочин 2021-11-12 202.55.188.45

Өнөө маргаашийн дотор нарс, гацуур, хуш, шинэс модныхоо боргоцой түүх уулын аялалдаа ажил хамт олноороо гарцгаа. Цас ороогүй байхад түймэрдээд хаячихав даа, томхон байгууллага бол онцгойгийнхонд мэдэгдээд яв. Цуглуусан борогцойнуудаа цайруулаад үрнүүдээ үрсэлгээний саванд шууд суулгаад өвөлжин, хаваржингаа ургуулаад хавар зун нь мод болон тайрсан хожуулны сүүдэр бараадуулан ууланд гаргаж суулгаж болно. Өдийд суулгасан үр 12 сар хүртэл ургаад өсөлт нь зогсоод хавар гэхэд дахин ургаж эхлэнэ

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-11-12 202.9.46.170

за наад нөхөдийнхөө цаасаан дээр гарагсан амлалтыг нь биелуулхэд нь анхааал тавьж шаардах хэрэнгтэйн байна даа

Avatar

Зочин 2021-11-12 192.82.78.115

Бид энгэж эх оронч хөдөлгөөн өрнүүлж байж л урагшлана. Бүгд нэгдвэл маш их хүч байгааг харуулж байна..Тэрбум мод монголд цэцэглэн ургана гэдэг үнэхээр гайхамшиг. Эдгээрийн ихэнхийг хот сууринд тарьж,орчныг нь сайхан болгох хэрэгтэй.Хуучин манайд оросууд байхад тэдний оршин суудаг газар мод илүү сайхан ургадаг байлаа. Туршлагыг нь судал. Мэргэжилтэн бэлд Тарьсан модоо сайн хамгаал,арчилж торд Эзэнтэй байлга..Манайд мод ургахгүй гэдэг худлаа. Бусад байгууллагууд энэ хөдөлгөөнд өргөн хамар,орчно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж