Ганц биечүүдийн баяраар "Алибаба" 139.1 тэрбум долларын ашиг олжээ | News.MN

Ганц биечүүдийн баяраар "Алибаба" 139.1 тэрбум долларын ашиг олжээ

Ганц биечүүдийн баяраар "Алибаба" 139.1 тэрбум долларын ашиг олжээ

Ганц биечүүдийн баяраар "Алибаба" 139.1 тэрбум долларын ашиг олжээ

Хятадад жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд “Ганц бие хүмүүсийн өдөр ба ганцаардсан зүрх сэтгэлийн өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр онлайн дэлгүүрүүд хэрэглэгчдэдээ томоохон хямдрал зарладаг. Уламжлал ёсоор өчигдөр ганц бие хүмүүст зориулсан өдөрлөгөөр хятадууд 139.1 тэрбум ам.долларын худалдан авалт хийжээ. Энэ нь цар тахлын үед эдийн засгийн эргэлт удааширсан ч түрүү жилийн худалдан авалтын орлогыг давсан байна.

Тухайлбал, "Алибаба" арваннэгдүгээр сарын 1-нээс 11-ний хооронд зохиогдсон урамшуулалт худалдааны өдрүүдэд 540.3 тэрбум юань буюу 84.5 тэрбум доллар гүйлгээ хийсэн тухай Пүрэв гаригт мэдэгджээ. Энэ нь өнгөрсөн жилийн 14% өсөлттэй харьцуулахад бараг 93%-иар өссөн үзүүлэлт гэв. Эдгээр өдрүүдэд жилийн хамгийн том онлайн маркетинг худалдааны арга хэмжээнүүд зохиогдож, эртнээс бэлдсэн сурталчилгаа, хямдрал, брэнд  хөнгөлөлт, тусгай нөхцлүүдээр хэрэглэгчдийг татдаг.

Үүнд "Алибаба" корпораци өндөр ач холбогдол өгч, сүүлийн 10 гаруй жил амжилттай хэрэгжүүлжээ. Энэ оны эхээр Хятадын албаныхан монополчлолын эсрэг дүрэм зөрчсөнд "Алибаба" корпорацийг буруутгаж, 2.8 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан.

Түүнчлэн хэрэглэгчдийн гар утсанд сурталчилгааны мэдээлэл хэт их тараасан гэж өнгөрсөн долоо хоногт "Алибаба" болон "Мэйтуантай" холбоотой цахим худалдааны платформын 16 операторыг Гуандун мужийн албаныхан саатуулж, "шударга бус өрсөлдөөн"-ий тухай хууль, дүрмийг зөрчсөн тухай анхааруулж сануулга өгсөн байна.

Эх сурвалж: YAHOO NEWS
А.ГАНТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-11-12 192.82.90.208

Мөнгөгүй бол эхнэр авч чадахгүй Мөнгөгүй эртэй суудаг тохиолдол ганцхан Монголд байдаг. Монгол эмэгтэй боддог байсан бол их хүчирхэг байхсан. Таанч бодол нь ажиллахгүй төржээ!!!! Тавилан юм болуу?

Avatar

Зочин 2021-11-12 202.21.108.206

Үнэн үг. Монгол охид эмэгтэйчүүд үнэ цэнээ мэдэрч, амьдралаа авч явах чадвартай шилдэгүүдтэй нь гэрлэх хэрэгтэй. Хэнтэй ч хамаагүй суучихдагаа л больчих

Avatar

Зочин 2021-11-12 202.131.225.150

Hair gj zuiliig medregu humus uu. Hamt bosgoltsoj boldgu amidral uu hahah

Avatar

Зочин 2021-11-12 17.149.225.113

single's day chn gants biychuudiin bayar bish bhaa. hyatad nz maani oor l yum tailbarlaad bh shg bsn.

Avatar

Зочин 2021-11-12 17.149.225.113

Jak Ma giin l zohioson yum gj bsniig n bol sanaad bna.

Avatar

Зочин 2021-11-12 91.250.242.12

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Zochin 2021-11-12 192.82.90.194

hudal medeelel

Avatar

Зочин 2021-11-12 66.181.180.207

Ашиг орлогоо ялгахгүй

Avatar

Зочин 2021-11-12 66.181.160.108

Бараа авч чадах я эхнэр авч чадахгүй эрчүүд хятадаар дүүрчэээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж